Зүйрлэвээс, танай компанид ерөнхийлөгч жаахан хувь эзэмшдэг байвал ямар байх бол? Ядаж л захын татварын байцаагч ирж дураараа зовоогоод байхгүй дээ. Цаашлаад, Их хурлын дарга ч юм уу, Ерөнхий сайдын шалихгүй хөрөнгө таныхтай нийлсэн байхад эрүүгийнхэн рэкээт хийж дөнгөнө гэж үү? Тэгээд, гурвуулаа танайд хувьцаатай байхад компанид чинь халдаж зүрхлэх аавын хүү хаанаас гарахсан билээ? Хувьцаагаар дамжуулаад өгдөг жаахан ногдол ашгийн дэргэд нийлбэрээрээ олох орлох, хамгаалах баталгаа нь тэнгэр мэт ээ. За, гадаадын, ялангуяа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын ашиг тус гэж энэ. Гадаадын хөрөнгөөр дотоодын эдийн засгаа аварна, хамгаална гэж энэ. Гадаадын хөрөнгө оруулалтаар тусгаар тогтнолоо хамгаална гэж ердөө л энэ.
....Философи нь “юманд бэлдэх дэмий”, бүүр нарийвчилбал “ хуримтлал хэрэггүй” гэсэн логик. Ийм болоод л монгол айлын ч, монголын засгийн газрын ч философи нь: “хуримтлуулахдаа биш хэрэглэхдээ”, “олдсон дээр нь идээд дуусгахгүй бол нохойн хоол болно”, “хэрэглэж амжаагүй бол хайран юмаа хаяад нүүдэг юм шүү, хүү минь” гэсэн өгүүлбэрүүдэд л багтаж байгаад гайхах хэрэггүй.
-Мэдэж байна, мэдэж байна. Гэснээс, миний боов хаачив аа?
-Айн? Та чинь... угаасаа боовгүй шдээ.
-Сулиараад байгаарай, сая би хазаад орхисон...
-Хэнийхийг...
Ойрдоо манай томчууд мордох мордохгүй юман дээр мордож, тэрнээсээ болоод бэртэж, бэртээх боллоо.
#улстөр
#нийтлэл
Өөрснөө болохлоор бусдыг гүтгэн дайрдаг “тролл”-ын армитай, бас бусдыг харлуулан доромжилдог худал хуурмагийн “фабрик”-тэй атлаа, бусдыгаа худлаа хэлүүлэхгүй болгоно гэж юу вэ??
Сүүлдээ, “Манайх ялахын хэрээр л манайх ялагдаад” байгааг ерөөсөө ойлгохоо байлаа даа. Хаашаа л харна, манайхан дүүрэн хэрнээ манай гэх хүн ерөөсөө байдаггүй. Дээхнэ, “Манайх яллаа” гээд байхаар үнэмшээд хөөрөв дөө. Тэгсэн чинь “манайд л ялсан” байжаажүү? Манайхан ч манайхныхаа гарт үрэгдэх нь тодорхой боллоо.