Чиний дээрээс цас бударна. Хэзээ эхэлсэн ба хэзээ дууссныг хэн ч үл мэднэ. Хэзээ нь мэдэгдэхгүй мянган учрал солигдовч, хэний юу өөрчлөгдөн хувирсныг юугаар нотолном билээ? Мянган жил, мянган жил цасан будравч жишимгүй царайлсан уруулын чинь далд бардамналыг үл хувиргана. Үзэсгэлэнт ялдам уруул дээр хайлсан цасыг үхсэн гэх үү, үлэмж сайханд шингэн уусаад түүнтэй нэгдсэн гэх үү?
Буруу юмнаас битгий ай. Бас буруу юм хийхээс ч битгий ай.
Өчигдөр сайхан мэдээ дууллаа. Нэг талаасаа надад огт хамаагүй юм л даа. Гэхдээ л хэр чинээгээр минь баяр төрөөд байлаа.
#улстөр
#нийтлэл
Гэхдээ “Поп”-ын дажин ингээд дуусч байгаа юм биш. Ийм сул орлоготой салбарыг, тийм хялбархан өгсдөг шатыг хэн л амархан орхих билээ, угаасаа. Хотынхон хэрсүүжихийн хэрээр тэд малчдыг онилох боллоо.
Эхлээд нэр, усаа тохирч авна аа. Турк гэвэл Ази, Европыг дамнан оршдог улсын нэр бөгөөд Түрэг гэвэл хээр талд хөшөө дурсгалаа үлдээгээд одсон нүүдэлчний нэр. Турк гэж бичээд “Түүрэк” гэж дууддаг, яг л Пушкин гэж бичээд “Пүүшкэн” гэж хэлдэг шиг. Харин Анкара нь Турк улсын нийслэл, харин “Анкара дөнэр” гэвэл Улаанбаатарт байдаг Турк хоолны газрын нэр болох жишээний.
Салхинд дэрвэх дарцгийг бус салхийг харагтун. Тэгвэл төөрөлдөхөө болино. Урин цаг ирж байна. Тэр цаг дахин дахин ирэхийн шалтгаанаар хэзээд буцна. Харин салхийг нь харсан болгон өнө мөнхийн урин цагт орших билээ.