“1941 онд Зөвлөлтөд геноцид гарахаас сэргийлэхийн тул нацистуудаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагааг Гитлерийн Герман эхлүүлсэн боловч амжаагүй, харин 1945 онд Зөвлөлтийн тал Германыг нацистуудаас чөлөөлснөөр дууссан” болж таарах гээд байна. Ингэхэд, хаанахын нацистууд цэвэрлэгдээгүй үлдчихэв ээ, айн ??
Ингээд бодохоор, Дэлхийн хоёрдугаар тусгай ажиллагаанаас “Хүний нацистуудыг цэвэрлэх маш хэцүү, их төлөв өөрийнхөө нацистуудыг цэвэрлүүлээд дуусдаг юм байна” гэсэн сургамж үлдсэн ч байх шиг.
Ард түмэн эсэргүүцэж байна.
Эцсийн “Эргэлтийн цэг” гэж үү, ийм юм. Хэт алсын нислэгт, жишээлэхэд Өмнөд туйл руу ч юм очих замд “эргэлтийн цэг” гэж байдаг. Эргэж нисэх шатахууны нөөцгүй болох цэг. Замын агаар муудах, очих газар нь хүлээж авах боломжгүй боллоо гэхэд тэнд хүрэхээс өмнө буцна, амжаагүй бол цаашаа л яваад төгсгөлөө харахаас өөр замгүй. Манай улсын эдийн засаг аль хэдийнэ “эцсийн эргэлтийн цэг” дээрээ ирсэн. Цаашаа явбал бидэнд зөв тийшээ эргэх шатахууны нөөц үлдээгүй гэдгийг л хэлж байгаа юм.
Зурагт асаалаа, нэг сайн хүн өөрийнхөө сайныг ярьж байна. Сувгаа солив. Бас нэг сайн хүн өөр муу хүнийхээ мууг ярьж байна.
#улстөр
#нийтлэл
Бурхан ардчилалд хайртай. Ардчилал л хүнийг бурхантай хамт байх боломж олгодог. Дарангуйлагчид нэг бол бурханыг үгүйсгэдэг.
#улстөр
#нийтлэл
Цаг хугацааны суналтын онолыг энгүүнээр “турсикний онол” гэх нь ч бий. Профессорууд энэ онолыг тайлбарлахдаа, оюутнуудын турсикний эрзээн дээр жишээ авдаг байснаас үүдэж тэгсэнбайна.