Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

​​​​Ипоотээк, мөлжлөг, моорог... ба бусад

Мотто: Өөрөө мөнгөгүй болох яах вэ, Хүн тэсдэг юм. Харин, хүн мөнгөтэй болохыг харах л үнэхээр хэцүү, тэвчээрийг ч шалгана даа...

Мөнгийн дайтай хүрэл ба хүрэл царайлсан мөнгө

Ямар ч юм сайжрах тийшээ явдаг нь үнэн байна. Манай хамтлагууд “амьд хөгжим”-тэй тоглолт хийж байна. Хүн тавьдаг газар хэсүүчилж явсан аятай “үхсэн” хөгжим чагнаж байснаа мэдэхээр жаахан айдас төрөх юм, гэхдээ яахав. Яг л ухаалаг гар утас гарсны дараа гарт байгаа утас маань тэнэг болохыг мэдэх үед төрдөг сэтгэгдэл шиг.
#чөлөөт цаг #нийтлэл

Ямаалаг гүн ухаан

Сүүлийн үед асуудал их чухал болоод байна... Арай л биш. Нөхөд өө, асуудал нэ­лээд хурцдаж байгаа нь нууц биш ээ...
#улстөр #нийтлэл

Малчны цагаан сар

Х зууны 90-ээд оныг хүртэл цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын цагаан сар” гэдэг байсныг мэднэ. Харин малчид нь тэр цагаан сараа яаж тэмдэглэж байсан нь сонин. Цагаан сар бол шинийн нэгнээсээ хавьгүй өмнө эхлээд нэлээн хожуу дуусдаг баяр билээ. Бие биенээсээ хол зайдуу нүүдэллэн амьдардаг малчин ардуудын хувьд ямар ч баяр хэд хоногийн нөөцтэй байхгүй бол багтдаггүй шиг байгаа юм. Зөвхөн, сар шинийн эхний хэдэн өдөр л золголт хийнэ гэвэл хол ойр яваа ах дүүсийнхээ ихэнхтэй шинэлж амжихгүй шүү дээ, наад зах нь.

Гурван баяр, нэг Монгол

Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.

Хулгай биш “олз”

Бидний ихэнх нь хулгай, авилгыг үзэн ядаж байгаа. Бас цөөнгүй нь олзоо хуваагаагүйд нь эгдүүцэж байгаа. Саяны “Сонсгоод”(Нүүрсний сонсгол)-ыг харсан олон хүн хулгайг жигшин уурслаа. Тэднээсээ цөөнгүй нь “ Хүүрнүүд чинь, намайг эзгүйд хуваагаад авчихсан байна шүү дээ” хэмээн цухалдсан буй заа. Олон нийтийн сүлжээгээр дүүрэн нь байгаа даа, “Нүүрсний хулгайн олон их наяд төгрөгийг хүн бүрд хуваахад 240 сая төгрөг ногдож байна. Энэ мөнгөө олж авцгаая” гэхчлэнгийн бичвэрийг, түүнийг нь халуунаар дэмжсэн мянга мянган сэтгэгдлийг өдөр бүр харж байна. Маш олон хүн хулгай хийснийг буруушаахгүй байна. Харин тэрийгээ ганцаараа авчихсанд уурлаж байна. Олзоо хуваачихвал өршөөхөд бэлэн байна. Гагцхүү хамтарч хулгай хийгээгүйд л өширхөх аж. Өөрөөр хэлбэл, хам хэрэгтнээ болговол уучлах гэж байна. Ингээд харахаар бид хулгайг нэг их жигшдэггүй, харин олзоо хуваагаагүй хулгайд л дургүй аж. Ийм газарт юу цэцэглэхийг хэлэх хэрэг юун !