Бурханы шашинтны номоор бол, орчлонгийн буюу сансрын хүрдэнд тоолшгүй цагийн тэртээгээс эргэлдэж, тоймгүй олонтөрөл авахдаа бид бүгд хоорондоо эх үрийн холбоотой болдог аж. Хамаг амьтан төрөл садны байтугаа, эх үрийн нандин холбоосоор уягджээ. Иймээс, бие биенээ “эх нь ганц үрээ хайрлах мэт , ангир уургаа шимүүлж өсгөсөн ээжийгээ үр нь ачлах адил” энэрэх учиртай аж. “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд...” хэмээх хэллэг ийм учиртай. Төрөл авсан бүхэн чиний ээж, чиний үр байсныг санаж тэр цагийн нандин хайраа хамаг амьтанд зориулах учиртайг Буддизм сануулдаг.
Энэ номлолоор бол Пап Франциск бид нар тоолшгүй цагийн аль нэгэн хэлхээнд эх, үр болж явсан болж таарна. Цаашлаад Байден ерөнхийлөгч, Ши дарга хоёроос эхлээд, тэр байтугаа Зеленский Путин хоёр ч эх үр байсан байх гээд байгаа юм. Энэ утгаараа, дайсагнал үзэн ядалт зэрэг нь ямар мунхаг үйл болох нь харагдана. Яг ийм гээд батлах аргагүй л дээ. Гэхдээ, Бурханы шашинтны хайр энэрлийн логик иймэрхүү.
Манай муу “Өндөр” Энхбаярыг маань мөргөх гээд нэг нөхөр улаан цайм хөөцөлдөж яваа дуулдах.
Тэр золиг,
-Би хүүхдийн колонид явж, хар багаасаа хууль хэрэгждэг орчинд өссөн. Хууль зүйн сайдад яг тохирно гээд өрөө өрөөгөөр ороод явна гэх.
Эрүүл мэндийн Сайдад өөрийгөө дэвшүүлж байгаа гэх нэг эрхэм тор дүүрэн “истоор” чирчихсэн “Надад тусаагүй өвчин байхгүй. Итгэхгүй бол истоорийг минь үз” гээд багагүй амжилт олсон ч дуулдана.
Үнэмшихэд хэцүү л юм, Улаан дарга гэдэг хүн Христийн шашинд орж загалмай зүүчихээд:
-Улаан загалмайн дарга болно гэж улаан цайм шалсан ч гэх шиг. Худлаа байх аа, худлаа байх.
Хэдэн жилийн өмнөхөн. Солонгост хараар ажиллаж байсан залуус гал түймэр рүү амь өрсөн ороод олон хүний амь аварчээ.
#нийгэм
#нийтлэл
Миний үеийнхэн хөрөнгө чинээг үзэн ядаж өссөн. Марти Ларнигийн романд “...Финийн бүх хүүхдийг завхуул болгож дуусгадаг улсын томоохон байгууллага болох ардын сургуулийг дүүргээд...” гэж гардаг даа.
#нийгэм
#нийтлэл
Адал явдалт хууч зохиолын зохиомж ч өвөрмөц. Жинхэнээсээ, гал тойрон суугаад хөөрөлдөх хачин сонин хуучийг амьсгаа даран чагнах мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хууч дотроос хууч төрж учир замбараагүй салбарлан одох мэт боловч өөр хоорондоо салшгүй холбоотойгоор эргэн нийлэх “шоорт стори”-нугуудын комбинаци.
Хээрийн хойморт, ойн чөлөөнд түүдэг гал тойрон суугаад “юм юм үзсэн” гэх нэгнийхээ яриаг айдас, бахдал дүүрэн шимтэхэд эргэн тойрны мод бут хүртэл дуугаа хураан чагнах мэт болдог доо. Том хадны арын харанхуй сүүдэр, моддын цаана ч элдэв хий юмс нуугдаад: өөрийгөө мэдэгдэхгүйг хичээн, хууч түүх сонсонгоо: хааяа гэнэ алдаж хүний сонорт өртөөд алдрахыг мэдрэх мэтээр энэ номыг уншина, та.
Монголчууд сүүлийн 300-аад жил хос шинэ жил, тэмдэглэсээр иржээ. Чин гүрний вассаль байсан Гадаад монголд хоёр шинэ жил тэмдэглэдэг байжээ. Нэгэнт Манжийн төрийн хараат байсан учраас тэдний тооллыг хүндэтгэнэ. Яг л ХХ зууны БНМАУ-д Зөвлөлтөд үнэнчээ илэрхийлэн тэднийд хэрэглэдэг тооллыг авсан төдийгүй Октябрийн хувьсгалынх нь ойг үндэсний баяр болгоод 11 сарын 7-нд амардаг, ЗХУКН-ын их хурлуудад очиж, шийдвэрийг нь монгол даяараа сурталчилдаг байсантай агаар нэг зүйл.