Оюуны ялгаатай хөгжилтэй иргэд хөдөлмөрийн асар том нөөц байдаг. Энэ нөөцийг манай нийгэм ашиглаж чадаж байна уу? Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн эрх хангагдаж чадвал бүх хүний эрх хангагддаг гэдэг дүгнэлтийг Синдикат ярилцлагын 48 дахь дугаарын зочид хийлээ. Нэвтрүүлгийн зочдоор Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл, Монголын дауны холбооны гишүүн Д.Хишигжаргал, Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн ахлах зөвлөх Хисао Чиба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нар оролцлоо. Манай нэвтрүүлгийг видео болон текст хувилбараар хүлээн авна уу.