Манай нэвтрүүлгийн 60 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар бид халаасны хулгайн гэмт хэрэг, тэр дундаа гар утасны хулгайн асуудлыг хөндлөө. Жил бүр 5000 орчим халаасны хулгайн гэмт хэргийн дуудлага ирдэг бөгөөд тэдгээрийн 80 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Халаасны хулгайн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ярилцахаар НЦУГ-ын МШГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Т.Одбаатар, СЭМҮТ-ийн Сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч Л.Жавхлан, Технозон ХХК-ийн Маркетинг борлуулалт хариуцсан захирал Э.Батжаргал, HUAWEI Монгол дахь хэрэглэгчийн бизнес группийн борлуулалт хариуцсан захирал С.Энхтуяа нарыг зочдоор урьлаа.