Монгол кино 46 жилийн дараа дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртэв. ТРИО кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино”-ны шагналыг хүртсэн юм. Энэ шагналыг авахын тулд дэлхийн 100 гаруй улсын 5000 кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг уран бүтээлтэй тунаж үлдэн, сүүлчийн мөчид энэ хүндтэй шагналыг авсан юм. Энэхүү наадмын тухай Варшавын кино наадмын захирал ноён Stefan Laudyn-тай хийсэн ярилцлагыг наадмын багийн бэлдэж өгсөн видео бичлэгүүдтэй цуг та бүхэнд хүргэж байна.