Хүшшэээ, энэ чинь ДОХ-н баярын өдөр юм байшдээ. Хадуурцан хаа хамаагүй юм бичихгэжээнэ. Болихоос. Сая нээтээс харав. ДОХ-оо гэж. Саяхан л манайд иржээсэн. Цаг хугацаа харвасан сум шиг юмаа тээ. Тухайлуул саяхан л 90 он гаржээсэн, гэтэл одоо 2010 он гарахжээнэ. Саяхан л 91 он гарахжээсэн одоо 2010. Саяхан 92...

За эргэж ДОХ руу гаа оры доо. Хэдэн жилийн өмнөх мөн өдөр агаа ленин клубийн буудал руу алхжээйдийн. Автуусны буудал ш дээ. Тэгээ явжээсэн чинь урд нэг юм чардхийтэл унадаг байхгүй юу. Зогтусаа л, гилгар ууттай ус мус шидүүлжээсэн хүн чинь рефлексээрээ дээшээ хартал бортлиоот дүгдүгдүгдүг. Нөгөө хожим батаа Үнэг - оо солиорчийнэ... үнэг Батаагийн дотор нь суугаад мөнөөх дохтойгоо ойрхон явжаагаад (гэж цуурдаг) унагадаг ми-8. Баахан усны гутал юу... бээгий..., кооёо.., содном ах, (энэ чинь яасан олон нэртэйм бээ?). Тийм юмнууд шидэж тансгалжээсийшд. Энэ баярын тухай дурсамж гэвүүл ингээ л дуусах шив дээ.

Тэр муу 2 камеруны үмбүү л байхгүй юу. Гэхдээ ч бас танагтай гарсаан. Камерунчууд 2 их буугаар (хэн нэгнийх нь салаалцан, эсвэл тахир дутуу байгаагүй л баттай тоо 2) галлажаахад манайх ганц эмэгтэй байлдагчийн хохиролтой гаржээдэг. Тэр матрасов байсаа-ан. Цээжээрээ хамгаалаад... за юугаараа ч юм монголчуудыг хамгаалаа л гарсан ухааны юм бүдэг бадаг ой тойнд буужээшдээ, одоо. Тэхээс тэр 2 бол ай, "огоня миниманияа пуустаа!" гээ л ийш тийшээ машин гаан шиг л болгож тавийшд.

За дараа нь ч ДОХ маань 45 гараадсийн өнцөгтэй шидэгдсэн сум шиг л шунгинасан даа. Муу Гүнээ, "бээгий Гүнээ" нэр автлаа л "бээгий бээгий" гэж яншсан даа. Гээд засал авсиймуу даа гү юу, тарни уншаа л нүдээ аниад яачаад байх шиг байгаан, энтэндхийн сураг дуулах нээ. Тэр тарний нь захын лам заагаад өгчнө биз.

ДОХ ДОХ гээ л байхаар нь анх "Дураакаа Олигтойхон Хийгээч!" гэжийнэ гэж ойлгоод, сурагч байсийм чинь дээ, үсрээ л оюутан байсан байх, хичээлийн даалгуур хийх тухай л ярьж байгаа царай нь. Дараа нь сэдвий нь бүдэг бадаг ухаараад "Долзодмаа Охин Хөөрхөн" гэжийн гэж бодоод. Сэдэв рүү жоохон ороод эхлэхээрээ "Дандаа Охидыг Хоргооноо!” гэж уншаад. Эцэст нь толгой руу нэг юм ороод, "Доодхоо Олигтойхон Хяна!" гэж байгаам байна гэж мэдсийшд.

За ДОХ маань цусаар халддаг гэсээн ядаргаатай. Шинжилгээгүй хүнтэй цусан тангараг өргөхөөс зайлсxийх хэрэгтэйг ухаарж байгаа байлгүй. Бас хүн амьтантай цусаа садартал зодолдхоор болуул эхлээд шинжилгээнийх нь бичгийг харах хэрэгтэйм шиг байгаан. Бас дагтан нэг удаагийн шиприцээр гатгуулжээ гэсэн. Гэхдээ аз болж нэг шумуулаар үйлчлүүлж болхым шиг байгаан. Тэр муу шумуул хүртэл өөрөө ДОХ авах мөрөөрөө аваад цааш нь халдаадгүй буянтай амьтан юм гээч. Бас нэг аяганаас юм ууж идхэд халддаггүй. Гэхдээ заавал нэг аяганаас ид уу гэжаагаам биш л дээ. 2 аяга байгаа бол тусдаа байсан нь арай дээрим байлээ ер нь, нэгийгээ идэж дуусxы нь хүлээх гэж байснаас.

За тэгээд өвчин хэлж биш хийсч ирнэ л гэдэг. Уг нь хэлж ирдэг шахуу л даа. Даа ялангуя ДОХ маань бол бүр чанга хашгирч байгаад ирдэг өвчин. Мэжик Жоонсон анхны ДОХ-той алдартан, бас анхны эдгэгч гээд байсан үнэнүү худлаа юу. Хашир одоо байна уу гүй юу, тааралдсан хүн байна уу энтэнд? Гэснээс манай нөгөө тарни зааж өгөгчид ДОХ-г өлхөн эмчилнэ гэж наасан яасан бол доо. Эмчлээ л явжаагаа байх даа хаа нэгтээ нууцаар.

За энэ яахуу, тэгээд нэгэнт өвчин л бол өвчин. Хүсээгүй л байж таараа. Та бидний дунд энэ дайрлагад дайруулсан хэн нэгэн алхаж л яваа. Тэднийг ойлгож, тэднийг хүн гэж, тэдэнтэй эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнд (гэдэг маань ер нь жирийн л харилцаа) харилцаж, ойлгож, сэтгэл санаагаа хуваалцаж, ярилцаж хайрлацгаадаг биз дээ тээ. Магадгүй та ч тэр нэгний оронд байж болох байсий шд, нээх онгироод байх юм байхгүй, ай?

Ицэст нь: Даян дэлхийд ДОХ сөнөтүгэй!!!!