Hэг. Зєвдєх уралдаан

Нисдэг тэрэг унаж хvний амь эрсдлээ. Энэхvv гай зовлонгийн цаанаас манай орон чинь ямар олон зєв юмаар дvvрсэн газар вэ гэж гайхмаар юм болдог байгаа.
Энэ бvхний дундаас дарга нарын зєв байдал улам тод­рох аж. Дээрээс нь эхэлье. Ерєнхийлєгч угаасаа л зєв байсан ба осол болсон шалт­гааныг их хожим тvvнд хэлс­нээр улам зєвдєх нь тодорхой болов. Засгийн газар, Ерєнхий сайд, Шадар сайд бvгд энэ vеэр урьд байгаагvй зєвдєєд байгаа нь зурагтаар харагд­лаа. Онц байдлын сайд ч онцгой зєв байсан болтой юм. Шувуу биш атлаа нисч байгаа бvхнийг хянаж удирддаг ни­сэхийн­хэн ч энэ vеэр дандаа зєв юм хийж байсан нь тодор­хой болов. Эмнэлгийн орон дээр таалал болсон Сугар гуайгаас бусад талийгаач нар онгоцтойгоо унах зуураа бур­хан болсон гэх тайланг шvvх эмнэлгийн эмч нар гаргажээ. Эндээс алга болсон онгоцоо оройтож эрсэн нь, дєрвєн хоногийн дараа олсон зэрэг нь мєн л цагаа олсон, зєв юмны нэг болж таарлаа. Энд­сэн бvрлээч нарыг “эндээс нас барчихсан байдалтай ниссэн” гэж дvгнээгvй, “гvн хєгшрєлтийн шинж тэмдэг­тэйгээр таалал болов” гэж тодорхойлоогvй нь яамай даа. Онцгой байдал тодотголтой, онцгvй байдалтай тэр газрын нэг дарга “сард нэг хvнээ алдах” ноорм, нормативтай гэж ойлгогдохоор аймаар юм ярилаа. Эндсэн 15 бvрлээч дээрх аймшгийн газрын жил гурван сарын хэвийн алдаг­дал гэсэн vг vv? Бvх юм “зєв, зєв бас дахин зєв” болсоор атал тєрийн албан хаагчид яагаад эндчихвээ гэж гайх­маар байна. Энд vлдсэн бvх хvн буруугvй болохоор энд­сэн талийгч нар л буруутай болж vлдэх царайтай. Ганц энэ удаа ч биш. Манайд иймэр­­хvv уламжлал тогтсон. Эргэн тойрон зєв нь батлагд­сан, зvйтэй нь тогтоогдсон зvйлс. Дандаа ийм зєв юм байхад гай зовлон хаанаас ирээд байгаа нь нэн ойл­гомжгvй.

ХоЁр. Гэмших уралдаан
Єнєєгийн мэдээлэлжсэн дэлхий “жижигхээн болчих­сон” тул иймэрхvv гай зовлон тохиолдоход хаана яадгийг манайхан дор хаяхад зураг­таар хараад мэдээд авчихсан байгаа. Манайхаас их ондоо. Тєрийн тэргvvн нь, ерєнхий болон бусад сайд нь ил га­раад ирнэ. Гэхдээ єєрийн буруугvйг нотлох талын юм хийхгvй. Ард тvмэнтэй хамт зовж, шаналж бас сэтгэлийн тэнхээ нэмнэ. Нийлж бурхан­даа залбирна. Тєрийн тэр­гvvн-улсын аав нь ард тv­мэнтэйгээ “Алга болсон хv­мvv­сийг єршєєж, амьд мэнд бидэнд vлдээж хайрла. Миний ард тvмний энэ олон айлыг єнчрєл хагацлаас гэтэлгэж єгєєч” хэмээн залбирахыг харсан ард тvмэн нь тvvнийг нягт тойрон хvрээлж, ямар ч зовлон гамшгийг даван гарах бие сэтгэлийн тэнхээ олдог юм билээ.

Тэндхийн санваартан хув­рагууд ч бас л ондоо. Мєн л алга болсон сураггvй болсон хvмvvсийг эсэн мэнд олдож, элгэн садан нь элэг бvтэн vлдээсэй хэмээн залбирна. Амьдрал итгэл найдвар дээр тулгуурладаг тухай Бурхны ном сургаалаас айлдана. “Хvнд хэцvv цагт Бурхан би­дэн­тэй байна” гэсэн итгэл найдварыг тэд иргэддээ єгдєг.

Тэд алга бологсдыг бур­хан болохыг нь хvлээж бай­гаад цаг ирмэгц ажлаа эхлэн “алтан савыг нээх”, хаана хааш нь оршуулах, сvнс тийм юмандаа хоргодож гэж хаяу­лах, насны тоо гvйцсэн эсвэл гvйцээгvй байна гэж vлдэгс­дийг самууруулах юм огт хийдэггvй юм билээ. Манай­хан ч харсан даа. Уул нь аливаа хvний хэтийн заяа, ирээдvй нь хойлго, тайлгын ёслолоос бус энэ ба урд тєрєлдєє хийсэн vйлийнхээ vрээс хамааралтай гэж одоо­гоос 2550 жилийн тэртээ мэндэлсэн Бурхан багш Шаг­жаамунь сургасан билээ.

Манай оронд “Христийн шашныхан нєлєєлєх боллоо” гэсэн гомдлыг ярьж халаг­ладаг. Vнэн хэрэгтээ Хрис­тийн­хэн нєлєєлєєд байгаа юм биш, тэдний vзэл санаа, ме­неж­мэнтийг манайхан хvлээж аваад байгаа хэрэг гэдгийг ойлгоосой. Тэд дагуулаад байгаа юм биш манайхан дагаад байгаа юм гэдгийг бас санаж сэрээсэй.

Хэрвээ улс vндэстнийх нь итгэл найдвар алдагдаж, уй гашуу нємєрлєє гэхэд бас л манайхаас ондоо юм болдог. Манай дарга нар биеэ зєвтгєх уралдаанд гардаг бол тэд єєрийгєє буруутгах мара­фонд орно.

Улсын аав хамгийн тv­рvvнд уучлал эрнэ. “Би улсын эзний хувьд vр хvvхдийг чинь харж хамгаалах тангарагтай ба vvрэгтэй. Би энэ удаа улсын эзэн шиг байж чадсангvй. Намайг єршєє, би ямар ч зэм, шийтгэл хvлээхэд бэлэн байна” гэж хэлдэг. Сайд дарга нар нь “Би танай хvvд vvрэг єгсєн. Би тушаасан болгоноо хийлгэх эрхтэй шигээ, тэд­нийг аварч хамгаалах vvрэг­тэй, єєртэйгєє жишээлэм хvvг чинь эрсдvvлж, ээж шигээ таныг єнчрvvлсэндээ буруутай” гэдэг. “Би аавыг чинь аврах vvрэгтэй. Гэтэл би чиний аавыг аварч чадсангvй, дvv нар минь, Би vvргээ сайн биелvvлсэн бол чи єнчрєхгvй байсан” гэж хvvхдийнх нь ємнє уйлдаг юм билээ.

Бас тэд єєрсдийгєє зєвт­гє­хийн тулд татвар тєлєгч­дийн хєрєнгєєр жич тусламж vзvvлдэггvй юм билээ. Бас тэнд амиа алдсан хєвгvvддээ эх орноос нь vзvvлэх хам­гийн том хvндэтгэл нь хєшєє босгох, хандив цуглуулах гэж vздэггvй юм билээ. Алдаагаа давтахгvй, ахиад ингэж нэр­вэг­дэхгvй байх арга меха­низм тогтоох нь бvхнээс чухал явдал гэж vзэх юм байна лээ. Євчний тvvхээс єєр юман дээр vхлийн шалт­гаан давтагдах учиргvй гэсэн ойлголт хэвшvvлжээ.

Ингэхийн тулд хамгийн тvрvvнд дарга удирдагчид биеэ буруутайд тооцон ажил албаа єгдєг аж. “Єгсєн vvрэг тушаалдаа байгаа эрсдлийг урьдчилан олж хардаггvй, урьдчилан сэргийлэх мэд­рэмжгvй, аюулд нэрвэгдсэн хvмvvсээ аварч чаддаггvй над шиг хvмvvс огцрохоос энэ ард тvмний аюулгvй маргааш эхэлнэ” гэж хэлээд сэнтийгээ орхидог. Тэр хэрээрээ ард тvмэндээ єршєєгддєг. Харин “миний биш, тэрний буруу”, “Би чадах бvхнээ хийсэн” гэж хэлдэг улстєрчдийг иргэнш­сэн нийгэмд нэг нvдээрээ vзэхээ больсон байна. Тэд­нээс “Чи бурууг хийгээгvй бол миний нєхєр амьд эргэж ирэх байсан”, “Чи чадах бvхнээ хийсэн бол миний аав авраг­дах байсан” хэмээн нэхдэг аж.

Тєр нь, удирдагч нар нь єєрийгєє буруутгах чадвар­тай байхын хэрээр иргэн хvн хvчирхэг эх оронтойгоо мэ­дэрч, сэтгэлийн тэнхээ нэм­дэг. Америк орон гай зовлон тохиолдохын хэрээр нягтарч, юуг ч даван туулах хvчтэйгээ мэдэрч, тєрєє, Ерєнхий­лєг­чєє тойрон нягтардгийн нууц энэ.

Гурав. Хариуцлагын бариа руу
Ноднин жил бид Их гvрний 800 жилийн ойг нижгэр тэм­дэг­лэв дээ. Манай тєр засаг нь иргэн Тэмvvжинд баахан vvрэг даалгавар єгєєд, цаа­дахь нь тэрнийг зохих ёсоор биелvv­лээд ирсэн аятай л юм болов доо. Хэн ч гайхсангvй. Сайн сайхны vрийг бид най­ман зууны тэртээгээс ч олоод биедээ нааж чадаж байна.

Америкчууд гай зовлон тохиолдохын хэрээр нягтарч, тєрийн тэргvvнээ тойрон хvрээлдэг. Тэдний сайд дарга нар єєрийгєє буруутган гэм­ши­хийн хэрээр олон тvмэн нь тєр засагтаа итгэж, засаглал нь хvчтэй болдог гэж тvрvvхэн хэлэв дээ.

Харин бидэнд гай зовлон тохиолдох хэрээр бурууг бусад руугаа чихэн улам бутарна. Манай сайд дарга нар буруугvйгээ нот­лохын хэрээр засаглал сул­ран, тєр хэврэгших бєлгєє.

Манайхан эрх мэдлийг зєвхєн амтлах талаас нь хардаг. Сайхан суудлыг нь дагаад тvмэн хавх, мянган лай байгааг мэдэхийг ч хvс­дэг­гvй. Хvсдэггvйгээ ч, хv­лээн зєвшєєрдєггvйгээ ч ил хэл­дэг. Уул нь ард тvмний єм­нєєс буруутах гэж сон­гогд­дон, салбарынхаа ємнєєс гэмтэн болох гэж сай­даар суудаг. Хариуцлагын энэ тогтолцоог бид бий болгохгvй бол явахгvй. Улс мєнгєтэй байж баяждаггvй, хариуцла­гатай байж баяждаг гэж нє­гєє­дvvл хэлээд байна.