Нэг. Тэгш гараа, тэгшитгэл хоёрын ялгаа

Ганцхан Мартин Лютер Кингд мєрєєдєл байсан юм биш. ХХ зууны Монголын социализм єєрєє агуу том vл биелэх, бас vл салах мєрєє­дєл байлаа.

Социализм би­дэнд жигд гарааны тухай биш харин ижил барианы тухай, эцсийн дvнгээрээ бvгд адил­хан байх тухай сайхан vлгэр ярьж vнэмшvvлсэн юм. Бид тэгш эрх, шударга ёс гэдгийг эцсийн дvндээ бvгдээрээ адилхан болох, єєрєєр хэл­бэл барианы газар эгнээгээ­рээ нэгдvгээр байр эзэлнэ гэсэн vг хэмээн ойлгож явлаа. Социализм байгуулахад га­раа янз бvр байж болох ба тvрvvлж яваагийн жолоог татаж, хоцорсныгоо хvлээж зэрэгцэн явах дvрэмтэй. Ча­дал муутай нь замаас орж болно. Чадал ихтэй гээд ган­цаараа тvрvvлэн одохыг хориг­­лоно. Тосон айсуй ком­мунист нийгмийн туган дээр “Хvн бvр чадлын хэрээр, хvн бvрт хэрэгцээний хэрээр” гэсэн сэтгэл татам уриа бай­лаа. Барианд орж комму­низмд хvрсэн хойно хvн бvр чадлынхаа хэрээр янз бv­рийн хэмжээнд бvтээл хийж болох боловч нийгмийн баял­гаас хэрэгцээний хэрээр хvртэнэ. Vйлдвэрийн захи­рал, менежер, ажилчид чадах чадах юмаа л хийнэ.

Харин ашиг орлогоос хvссэ­нээрээ авна гэсэн vг л дээ. Гэх­дээ энэ бол социа­лизмын мє­рєєд­лийн сценари. Мєрєє­дєхийн ємнє ирээдvйн их тэгшитгэлийн бэлтгэл болгон баян ядуугийн ялгааг арилгаж єглєє. Бvгдийг баян болгох арга vгvйгээс хойш баячуудыг нь устган жигд ядууруулав. Хvмvvс сэтгэл ханамж болон гутралаа их тєлєв бусадтай харьцуулж байж олж авдаг. Атаархал тєрvvлэх баячуул байхгvй учраас жигд ядуу нийгмийн гишvvдийн сэтгэл ханамж дээгvvр байлаа. Ядуу зvдvv байдлын шалтгаан эгнэгт устгагдсан гэж ном­лоно. Тэр шалтгаан гэдэг нь баячуудаа устгаж ядуу бол­госноо хэлж байгаа юм. Уул нь ядуурлыг устгасан юм биш ядуугаа мэдэх, харьцуулах юмгvй л болгосон хэрэг л дээ. Хэрвээ зарим нэгэн маань баяжиж эхлээгvй бол ядуугаа мэдэхгvй хичнээн удах байс­ныг бvv мэд.

Гэтэл тэгш эрх гэдэг нь тэгш гараа болохоос тэгш бариа биш байж. Бvгд нэг зурхайгаас гарна, замаас нь орж болохгvй, мєн тvрvvлж яваа нь хоцорсноо хvлээх албагvй, харин хэн тvрvvлс­нийг нь барианд оруулна. Хvн бvхэн шударгаар баяжих эрх­тэй боловч эцсийн дvндээ жигд баяжсан байх албагvй. Гэх­дээ ядуурал, ажилгvй­дэл­тэй тэмцэж доройгоо єєд татна.

Баячуул гараад ирэхийн хэрээр олон хvн ядуугаа мэдлээ. Уур бухимдал тєрж байна. Тэр уур єєрийн ядуу байгаагаас бус єєрийг нь ядуу байсаар байхад хэн нэгэн баяжсанаас vvсчээ. Тэгшит­гэ­лээ vгvйлж байна. Бvгдээ­рээ ядуу байж болоод байсан шигээ цємєєрєє ажил олгогч байхыг хvсч байна.

Хоёр. 2,5 сая захиралтай болох уу?
Хvн болгон дуулах эрхтэй ба дуучин болох боломжийг нь хааж боодоггvй. Гэхдээ бvгд дуучин болдоггvй. Хэд­хэн нь дуулж бусад нь чагнах ба vvнийг шударга бус явдал гэж хэзээ ч vздэггvй. Яг vvн шиг нэг нь ажил олгогч болж бусад нь тvvнд хєлслєгддєг ч нийт­дээ боломжийн сайхан амь­дарч бас болдог. Яг vvн шиг бизнесийн авьяастай нэг нь нэ­гийг хоёр, хоёрыг гурав бол­гох арга сэдэж, бусад нь тэр санааг хэрэгжvvлэлцэж, нє­гєє хэсэг нь vйлчлvvлэгч болно.

Манай баячуудын нэг хэсэг нь ємч хувьчлалаар єндийсєн. Мэдээж маапаан, гомдол зєндєєн байсан ч эц­сийн зорилго нь ємчийг хувьд єгєх л байсан болохоор хэн нэгэн авсан. Тэр нь та бид хоёр биш байсан нь гом­дол­той боловч єєр хvн авсан уч­раас хувьчлал буруу гэсэн vг биш. Хэрвээ та бид хоёр ав­сан бол тэр хvн мєн л гомдох бай­сан. Ингэлээ гэхэд бас л ємч хувьчлал буруу болно гэ­сэн vг биш.

Нєгєє зарим нь бизне­сийн ур ухаан, бусдаасаа тvрvvлж хєлжих, илvv алсыг харах чадвараараа биднээс хол тасарсан. Тэдний хєлжиж бэлжсэн замыг эргэн харахад ихэнхдээ “Би ч гэсэн ингэж болох байж дээ”, “надад ч гэсэн ийм боломж байсан ш дээ” гэсэн шvv юм бодогддог. Энэ нь бид гарааны тэгш нєхцєлтэй байсны баталгаа.

Харин тєгсгєлийг нь ха­раад “ингэсэн бол балрах байж ээ” гэж олон тvмэн бодох цаг ирдэг буруугаар хєлжигсдийг энд ярих юм биш.

Мєнгє хvн болгонд хэрэг­тэй. Гэхдээ ихэнх нь мєнгийг vрэх авьяастай тєрдєг бол цєєхєн хэдэд нь мєнгє vржvv­лэх ухаан заяаж нєгєє хэс­гийн­хээ цоорхойг нєхдєг. Нийгмийн тодорхой хэсэг нь баялаг бvтээх авьяасгvй ч баяжсан хvний хэтэвчийг саах авьяастай тєрнє. Бая­чуулд зориулсан тансаг vйл­чил­гээ, хэрэглээний том биз­нес тэднийг даган єндийнє. Тэд єєрийнхєє хєрєнгє баял­гаар дэнчин тавин баялаг бv­тээх­дээ ажлын байр ши­нээр нээж, хvмvvсийг ажлаар хангаж, олсныхоо хэрээр єндєр татвар тєлдєг. Эндээс мєнгє vржvvлэх, баялаг бv­тээх авьяас чадвар нь vн­дэст­ний гол амин зуулга бол­дог нь харагдана. Монголчууд сайн амьдарна. Гэхдээ бvг­дээ­рээ компанийн захирал болж байж энэ сайн сайханд хvрэхгvй. Нэг хэсэг нь нэр­тэй, чадалтай, сайн компа­нийн єндєр цалинтай сайн ажилтан, ажилчин болно.

Гурав. Vндэсний баячууд Vндэстний баялаг
Манай орны баялаг юу вэ? Олон хvн ашигт малтмал энээ тэрээг нэрлээд “алт сандайл­сан гуйлгачин” хэмээх хоч-афоризмоо хэлэх байх. Хvн нь гуйлгачин л байх юм алт сан­дайл­сан, аргал сандайл­сан хоёр ив ижил. Латин Аме­ри­кийн нефть ихтэй, тэр хэ­рээ­рээ гуйлгачин олонтой орнуу­дын жишээ vvнийг хэлж бай­на. Бид социализм бай­гуул­сан алдаагаа засан за­маа олж байхад, тэд эргээд социализм байгуулах тухай ярьж байна. Хvн нь бизнесмен байх юм бол аргалаа алт болгож, алтаа vржvvлж ур­гуул­на. Ухсан газ­раас нь угаадас ч гарахгvй атлаа баян чинээлэг амьдар­даг Синга­пур, Япон энийг хэлээд байна. Тийм болохоор Монгол vн­дэст­ний баялаг нь манай бизнесменvvд, тэдний баялаг бvтээх чадвар юм. Монгол vндэстний баялаг нь хєрсєн доорхи баялаг алт эрдэнэс бус харин тэрхvv дуусдаг малтмалыг дуусашгvй баялаг болгон єсгєж ард тvмэндээ нялзаах чадвар юм.

Манай орныг мал нь тэ­жээх­гvй байгаа. Манай мон­гол­чуудыг улс нь тэжээхгvй байгаа. Vйлдвэрлэл vйлчил­гээ­ний салбарын 80 гаруй хувийг нь хувийн хэвшил бvрдvvлж байна. Тэр наян хувийн баялаг бvтээх чадвар улсаа тэжээж байна гэсэн vг. Манайхан vvнийг мєн л со­циа­лист маягаар тусгаж ав­даг. Vндэсний хєрєнгєтєн, тэдний хєрєнгєє баялаг олгох чадвар нь улсын баялаг гэд­гийг их явцуу ойлгодог. Тэгээд vндэсний vйлдвэрлэл дэм­жих нэрийн дор дотоодод найруулсан улаан ус уухыг шаардаад эхэлдэг.

Таван толгойн ордыг ашиг­ла­хаар “Энержи ресурс” кор­по­­раци байгуулжээ. Байгуу­лагдс­анаас биш ухаад зараад эхлээгvй. Бас тэнд олон “Тол­гой” байдгийн зарим нь асуу­далтай зэргийг vл єгvv­лэн єгvvлэх нь: “Эм Си Эс”, “Пет­ровис”, “Шунхлай”... гээд Мон­голын компаниуд нийлэн кор­пораци байгуулсан юм байна. Энэ явдлаас болоод л юм бичээд байгаа минь энэ. Дотор нь “манай талын ма­най­хан” ч байна. “Манай та­лын биш манайхан” ч байна. Би тэдний заримыг танина. За­римд нь ялангуяа улс тєрийн учир шалтгаанаар хачин дур­гvй. Харахаас дур­гvй хvрдэг. Гэх­дээ л тэдний баялаг бvтээх чад­варыг vнэ­лэх­гvй байж чад­даггvй бєгєєд тэдэнгvй­гээр урагшлан хєг­жих аргагvйг хардаг. Улс vндэстний сайн сай­хан нь миний сайн сайхны нэг хэсэг учраас дургvй ч бай­­сан тэд­нийг хvлээн зєв­шєє­рєхєєс єєр аргагvй болдог оо.

Ийм болохоор “Учиртай таван толгой”-г яах вэ? Бид монголд бус харийнханд єг­лєє гэж хамтдаа тэмцэж яв­саан. Єнєєдєр яах вэ? Та бид хоёрт олдоогvй учраас бас л эсэр­гvvцээд эхлэх vv? Гэтэл та бид хоёрт шударгаар ногд­сон болгоныг хvмvvс булаал­даад эхэлбэл бас яаж хандах вэ?