Сонгууль гэдэг бол төрийн эрх мэдлийг авахын төлөөх тулаан. Ардчилсан нийгмээс өмнө бол бүүр жинхэнэ цуст тулаан, хуй­вал­даан, тэмцэл, дийлсэн нь дийлдсэ­нээ дай­ны цагийн хуулиар цээр­лүүл­­дэг байсан юм. Харин одоо  олон ардын санал авч ялсан  нам нь төрийн эрх барьж ялагдсан нам нь дараагийн тулаанд ялахын төлөө бэлт­гэл ажлаа амжуулж сөрөг хүчин гэгдэж үзэлцэж байдаг олон улсын дэг жаягтай. Гэтэл 2008 оны сонгуульд МАН-ын С.Баяр гэдэг жанжин өөрийнх нь нам нь олонхи болж ялсан атал Ардчил­сан намыг удир­даж байсан дарга нарт албан тушаал өгөөд олзлоод ав­чихав.

Тэгээд л Ардчилсан на­мын толгойнууд олзны генерал болох нь тэр. Ард­чилсан намын генера­лууд ч дуртай нь аргагүй цагаан тугаа өргөөд цэргүүдээ хаяад яваад өгөв. Ардчилсан намын олзны генералуудад итгэж  Шадар сайд, Сангийн сайд, Батлан хамгаала­хын сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээвэр, барилга, хот бай­гуу­лал­тын сайд, Байгаль ор­чин, аялал жуулчлалын сайд гээд том том албан тушаал хашуулж байна. Зөвхөн итгэл гэснээс илүү МАН-д Н.Алтан­хуягаас илүү Шадар сайд хийчих боловсон хүчин байх­гүй. Монголын мөнгөний ав­дар, хөрөн­гө санхүүгийн бод­логын хувьд С.Баярцогтоос илүү аваад явчих найдвартай чадалтай боловсон хүчин МАН-д байхгүй ээ гэж үзэж болно. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын аварга төс­лүүд орж ирлээ.

Үнэндээ биз­нес, улс төрийн мэдрэмж, санаачилга, эх оронч зүт­гэлээ­рээ Х.Баттулга сайдын дайтай гүрийх хэн ч МАН-д байхгүй дээ. МАН Ардчилсан намын гене­ра­луудыг олз­лоод л мэргэжил чадварыг нь ашиглаад зүтгүүлж байна. Эх орны дайны үед Оросын Власов гэдэг генерал фашис­туудад олзлогдоод түүний армийн гэмгүй цэрэг офи­церууд баахан аллага зал­хаан цээрлүүлэлтийн бай болсон байдаг. МАН толгой хэдэн генералуудыг нь аваад эгэл жирийн гишүүдийг нь одоо хүртэл ад үзсэн хэвээ­рээ. Власовын цэр­гүүдийн махыг идэж, Монгол Улс хожсон "505 олзны орос цэргүүд"  манай улсын ганц төмөр замыг улаан гараараа барьсан юм. Түүх давтагддаг юмуу даа. Одоо олз­логдсон Х.Баттулга сайд (генерал) командлан хоёр дахь төмөр замыг бариулах их ажлыг эх­лүүллээ. Гэвч нэг л зүйл гайхал эргэлзээг төрүүл­нэ.

Өнөө сонгуу­лийн тулаан эхлэ­хэд ганцхан жил үлдлээ. Ардчил­сан намын эгэл жи­рийн гишүүд дэмжигчид нь дайсны талд ажил­лаж байгаа генералуу­даа эргэж ирээд намаа удирдаад МАН-тай үзэлцэх тулааныг ахална гэхэд итгэх болов уу. Ингэхэд Ард­чилсан намын дарга нар ирэх сонгуулийн тулаанд аль талд ажиллах бол гэдгийг таах үнэхээр бэрх байна. Намаа ялуулахын төлөө үхэн хатан тэмцэх болов уу, бүү мэд. Эсвэл Ардчилсан нам ялагдсан ч гэсэн "олзны ге­нерал" гэгдээд байгаа сай­дын ажлаа үргэлжлүүлж явах нь бүүр ашигтай юм биш үү. Ер нь ирэх сонгуульд хамт­раад нэг эвсэл байгуулаад орох бас нэг хувилбар байж болно. Тойргоо тохирч, мон­гол бөхийн жишгээр ам авч, унаж өгч, даваа наймаалцаж бас болно. Сонгуу­лийн их тулааны дараа Засгийн газар байгуулахдаа нэг, хоёрду­гаар байр эзэлсэн намууд нь хамт­раад одоогийн байдлаар Засгийн газраа байгуулна гээд ирэх сонгуу­лийг тулаан биш зүгээр хийсэн ажлаа сурталчлах шоу болгож бас болно оо. Ер нь Ард­чил­сан намын генералуудыг нөгөө талд үнэнчээр ажиллаж бай­хад ямар ч хувилбар байж болно.

Дайсныхаа олзонд хар ажил хийж яваа яамдын сайд жижиг генералууд нь ч дүүр­сэн хэрэг. Яахав улс оронд тустай юм бол аж ахуйн ажлаа хийсээр яваад сон­гуульд орж болох юм. Ирэх сонгуу­лийн тулаанд Ард­чилсан намыг удирдаж орох намын дарга буюу армийн ерөнхий ко­манд­лагчийг бол гишүүд дэм­жиг­чид нь хардаж байна. Тэгээд ч ямар ч тулаанд нэг л хууль үйлчилдэг. Тэр нь олз­логдсон генералаар, бас бууж өгсөн генералаар арми команд­луулдаггүй.

Олзонд байгаа гене­ралтай зүйрлэж болохуйц Ардчил­сан на­мын дарга Н.Алтан­хуяг дараагийн сонгуульд намаа ч удирдаж, дайс­ны талдаа ч ажилла­саар байх нь сонгогчдод хэр үнэм­шилтэй хараг­дах бол.

Хэзээ нэгэн цагт намын­хаа их хур­лыг хийвэл "Олзонд байгаа генерал, бууж өгсөн гене­ралаар дараагийн сон­гуу­­льд арми командлуулахгүй" гэвэл яана даа.