Их сургуульд орхыг их л мөрөөддөг байж дээ.Сайндаа ч биш л дээ. Угаасаа хавар болоод хүүхэд бүр багш эмч болно гээд мөрөөдлөө ярьж байхад би юугэж л  дуугай байхав бас нэг юм хэлж л суулаа. Тэр яриа маань хот ороод оюутан болоод ангиараа уулзаад бие биенийхээ суралцаж байгаа тухайгаа ярьж, төгсөөд дунд сургууль дээрээ ирнэ гэсэн мөрөөдлийн яриагаар үрлгэлжлэх болсон. Ийм нөхцөлд би ч гэсэн юунаас дутхав бас л тийн тийн оюутан болоод гээд л ярьдаг болсон. Уг нь бол үнэндээ шүтдэг хөвгүүдийн хамтлагын дуучидийг бодож, сайхан машинтай байртай нөхөртэй болхысон, одуудын өмсөж зүүсэн хувцасыг адилхан өмсхийсөн гэж л боддог байсан байх. 

Тэгээд ч найз банди гэж нэг юм чи ямар сургуульд орхын хотод очоод оюутан болчоод цуг хотоор зугаалнаа гэж аазгай хөдөлгөөд бас ангийхан бүгдээрээ Сүхбаатарын талбай дээр уулзана шүү гэж аазгай хөдөлгөөд байснаас болж миний оюутан болох хүсэл төрж эхэлсэн гэж болно. Ангийхан хотод уулзалдаж байхад яаж аймагтаа мангайгаад идэх юмны хэрүүл хийгээд гэртээ сууж байхав.  Тэр яахав хонхны баяртаа гол анхаарлаа төвлөрүүлж ээж аав гэсэн этгээдүүдтэй үзэлцэж байж ангийхнаас дутахгүй хувцаслаж идэж ууж хамаг хүчээ хонхны баярт хаясанаас  болж конкуурсэндээ сайн бэлдээгүйн угаасаа. Тэгээд ч ном журмаар болж конкуурсэндээ уналаа. Бэлдсэн ч унана л даа. Царай зүс гайгүйн болхоор банди нараар хичээлээ хийлгээд сурцым чинь. Ангийхандаа болхоор гайгүй ээ угаасаа хотод сургууль бэлэн гэж худлаа хэлж аргалав. Хагас бүтэн сайнд оюутанууд хотоос ирж арван жилийн хүүхдүүд атаархсан нүдээр харж би гэрээс гарж тэдэнтэй таархаас ичнэ. Гэрт ээж аавыг сургуульд оруулж өгсөнгүй жоол хэрүүл хийж байгаад хагас жилээс оройн ангид орхоор боллоо. Оюутанууд кинишиг, эхний паар, поток лээкц гэж шинэ хэллэгүүдээр ярьж миний атаархал ичилтийг улам хөдлөгсөөр. Хагас жил гэртээ хүн амьтантай уулзахгүй аргацаасны эцэст хот орж сургуульдаа орлоо. Ангийхнаасаа ичээд оройн анги гэж хэлж чадсангүй. Тэхдээ л оюутан хүн шүү дээ гэсэн бодлоор явж байлаа. Ядаж танихгүй хүн юу хийдийн гэхэд оюутан гэж нүүр бардам хэлхээр боллоо.

Энэ их ичилт маань хуулийн оройн ангийн оюутан намайг дараа жил нь аялал жуулчлалын хувийн сургуулийн өдрийн ангийн оюутан болгож билээ. Энэ бүхнийг бас л аав ээжтэйгээ хэрэлдэсний хүчинд бүтээсэн. Гэтэл тэр муу хичээлийг нь дийлдэгүй. Тэхдээ хичээлдээ биш оюутан болохдоо байсан болхоор хичээлд нээх анхаарал хүчээ хаяалгүй хотын таксинд сууж, нааятклаабт бүжиглэж, сүхбаатарын талбай дээр уулзаж, хотын оюутан найзуудтай болж  ёстой л оюутан хүн шиг амьдарлаа шүү. Сайхан байсан оюутаны амьдрал маань жилийн чөлөө ав гэсэн сургуулийн шахалтаар дууслаа. Гэхдээ чөлөө авцан гэдэг чинь оюутанаа больсон гэсэн үг биш болхоор нэг жил айлын хүүхэд харж өнгөрөөлөө. Дараа жил нь өөр мэргэжлээр дахин хувийн сургуульд орлоо. Энэ хувийн сургуулиуд байгаагүй бол би балрахгүй юу. Гэтэл нутгийхан төгсөх нь ойртоснуу яасан уулзалдах нь багсажээ. Гэхдээ би шинэ ангийхантайгаа оюутан хүн шиг хотын гудмаар алхаж байлаа. Ядаж хүнтэй танилцсан ч гэртээ байдаг, ажилгүй гэж байснаас оюутан гэвэл аятайхан шүү дээ. Янз бүрийн залуустай танилцаж байсан ч миний хүссэн ухаантай, мөнгөтэй, машинтай царайлаг залуу олдохгүй л байлаа. Оюутан биш бол хэнтэй ч танилцахгүй гэртээ буг болоол сууж байна шүү дээ. Хамаатан садныхан цагаан сар бүрээр хэрэгтэйм шиг юу хийжээн гэж асууна. Тэр бүрийд оюутаан гээд суух сайхан.

Нийлдэг хэдэн охидтойгоо төгсөөд ингэж ингэж ажиллана, баллана гэж ярих мөртлөө хичээлээ хийхээс дургуй хүрээд байдаг байсан нь сонин. Хийгээд ч миний толгой хүрэхгүй ангийхаа хойноос минь гүйдэг сурлагтай халтар хэдэн банди нараас хуулаад хичээлээ аргалчихдаг арван жилийн аргаа ч энд хэргэлсэн.  Автуусанд оюутаны үнэмлэх үзүүлж, хүн бүрт оюутанаа хэлсээр төгсөх боллоо. Гэхдээ хуучны туршлагаар би хонхны баяраа бол ганган хийсээн. Хонхны баяраа хэрхэн хийснээр төгсөгчдөг бол баллах байлаа. Гэвч тэгдэгүй хорвоо хойно хонхны баяраа хийсэн ч дипломгүй үлдсэн дээ. Тэхдээ төгссөн ч мэргэжлээрээ ажиллаж чадах биш. Угаасаа төгссөн үү гэж хүмүүс асуудаг болхоос дипломоо авж чадсан уу гэж хэн ч асуудаггүй шүү дээ. Зарим хүн бүр сурахдаа байдаг болхоос дипломондоо биш гэдийн. Надад бол алин ч ялгаа алгоо. Оюутан байхад сагс тоглодог, сурлагтай, гадаад дотоод явжээсэн ганган залуустай танилцахыг хүсэн мөрөөдөж байсан. Тэр ч утгаараа олон ч тийм залуустай танилцсан даа. Даан ч тэд намайг сонгосонгүй эсвэл би тийм хөнгөн шингэн санагдсан уу бүү мэд. Төгсөөд тухайн үедээ мөнгөтэй санагдаад байсан машинтай залуутай жоол болзож байгаад суусан даа. Даан ч тэр нэг чээнж байдын. Тэр ч одоо өнгөрсөн.

Би одооний оюутануудыг хараад атаархдын. Хэрвээ би одоо оюутан байсан бол төлбөрийхөө талыг даалгачихна, сар бүр 70 цаас авчина. Ёстой азтай шүү. Найзуудтайгаа нийлж шоудаал. Мөнгөнд ч санаа зовохгүй хичээлдээ ч санаа зовохгүй. Гол нь хонхны баяртаа бүх хүчээ хаяана. Хамгийн сүүлийн үеийн юу байна тэнд л хийхийг бодийшд. Одоо хонхны баяр хийвэл тэр шинэ баригдсан жүжиг тоглоод байгаа Тусгаар Тогтнолын ордон гэнүү тэнд лав ирстраанд нь орвол гоя байхаа. Тэгээд тэнд нь жүжиг үзсэн ч болжээшд. Намын байраа. Худлаа байлгүй дээ. За намын байр байсан ч яадын шинээрээ ирстраан эднүүстэй гоё л юм гэхчивлээ.

 Одоо би энд лангуун дээр худалдагч, манай найз охид эрсээпшн, хүүхэд гаргагч гээд ажиллаж байна даа. Заавал мэргэжлээрээ ажиллах гэж сургуульд орсон биш. Угаасаа оюутан байгаагүй бол бидний одоо хийж байгаа ажил олдох ч гүү байсын. Бүх л ажил дээд боловсролтой гээд байхад. Биднүүс одоо хаяадаа уулзаж оюутан цагаа дурсаж одооны оюутануудад атаархаж жоол буу халдын. Эртээд нэг уулзаад ангийхнаа бүртгэсэн чинь мэргэжлээрээ ажиллаж байгаа хүүхэд байхгүй байсышд. Тэр юу ч биш манай төгссөн сургууль байхгүй болцон гээд боддоо. Хүмүүс аль сургууль төгссөн гэж асуухаар сургуулиа хэлхээр мэдэх хүн байхгүй бүгд тийм сургууль байдымуу гэдийн. Аягүү хэцүү дандаа тайлбарлана. Уг нь лаг сургууль даан ч одоо өөр сургуультай нэгдцэн л гэж тайлбарлах юм даа.  Уг нь хэн ч сонсоод мэддэг сургуульд төгссөн бол тээ. Нээрээ чи аль сургууль төгссийн. Тээр адилхан л юм байж.