Энэ сарын 19-нд Мон­­го­лоос олимпийг тө­лөөлдөг төрийн бус бай­гууллагын ээлжит сон­гууль болох гэж байна. Монголын үндэсний олим­­пийн хороо ба түүний ерөнхийлөгчийг шинээр сон­гоно гэсэн үг.  Улс орон бүр дөр­вөн жил тутамд болдог зуны  олимпийн дараа зал­гуу­лаад чуулганаа хийдэг аж.

Спортын энэ байгуул­лага нь тухайн орны Засгийн газ­раас гэхээсээ Олон улсын төв байгуу­лагатайгаа түлхүү харь­цаа­­тай, харьцангуй бие даасан салбар юм. Та­мирчид ч нарийн сайн учрыг нь мэд­дэг­гүй боло­хоос цаанаас асар их хөрөнгө зардал энэ шу­гамаар орж ирдэг, түүнийг хэрхэн яаж зарцуулдаг нь маньд хамаагүй шахуу.

Манай Монголыг төлөөлж суу­гаа "Олимпчин"-гууд цаа­наа аль хэр нэр хүндтэй, зөв зүйтэй хүмүүс байдгийг мэ­дэх­гүй юм. Юутай ч дуу­лиан шуугиан тариад байсан ноц­той зөрчил сонсогдоогүй. "Олим­пийн харти" гэдэг өөрийн үндсэн хууль нь нэлээд чанга гэсэн сураг байдаг. Саяхан тэрбум хүнтэй Энэтхэг улс олимпод орол­цох эр­хээ хасуулж бөөн юм болоод бай­гаа. "Харти" дүр­мээр бол ту­хайн орны олимп төлөөлөгч этгээд улс­төрч­­дийн нөлөөнд автсан, үндэс угсаа, шашин гэх мэт улс орнуудад байнга тохиолддог голлох мар­гаан­тай асуудлаас ихээхэн хол хөндий байх учиртай. Тэгвэл Энэтхэгийн олимпийн хорооны дарга нь өмнө нь улс төрийн намын зүтгэлтэн хүн байжээ.

Одоо Монгол нь олимпийн авар­га­тай төдийгүй аваргууд­тай, медальтнуудтай болсон. Төд удах­гүй ядуу буурай гэ­сэн ангиллаас улс орон нь гарна. Энэ хоёр үзүү­лэлт дэлхийн олимпийн бай­гуул­ла­гын анхаарлыг татахаар болчих­лоо. "Олимпод түрүү­лэх­дээ бус оролцох нь" гэсэн уриа бол хэт ядуу ба үргэл­жийн дайн самуунтай бүс нутагт энх тайван авчрах зориу­лал­тай хэлсэн үг юм. Тэгвэл бидний олимпийн наа­дамд оролцох зорил­го шал өөр болсон. Бүр тодруулбал спортод ардчиллыг аль хэр ба­рим­талснаа үзүүлэхийг нэхэж байна. Ядуу ба спорт хөг­жөө­гүй­гээрээ дулдуйдаад наадамд ирэхээ байчих вий гэж манайх шиг оронд санаа зовохгүй гэсэн үг. Харин олим­пийн ариун гэгээн тун­хгийн дор авлига хээл ха­хууль газар авч, шударга бус сонголт хийх явдал их гардаг. Үүнийг Олон улсын олим­пийн хороо таслан эсэргүүцэхийн тулд тухайн орны төр засаг­тай хамтран ажиллах шаард­ла­га гар­на. Гэхдээ тухайн орны төр засаг нь тунгалаг, ардчилсан байгаа тохиол­долд шүү.

Гишүүн орнууд, наадам зохион байгуулагч хотуудаас үлэмж татвар авдаг энэ баян байгууллага олим­пиз­мийг хөгжүүлэхийн тулд манайх шиг буурай орнуудад чамгүй хө­рөн­гө хаясаар ирсэн. Ма­найх ч энэ хишгээс хоцроогүй нь мэдээж. Гэтэл Засгийн газар спортын бай­гуул­ла­гыг анхааралдаа авч чадах чи­нээ­гээрээ тусалсаар ирсэн байдаг. Эцэстээ алиных нь хөрөнгөөр, гадаад дотоодын аль байгууллага нь Монголын олимпизмийг хөг­жүүл­сэн болж таарав. Гадна дотным хүмүүст хүний өөрийн бүхний хий­сэн болгоныг базаад сай­хан тай­лан бичээд өгчихдөг гэсэн хардлага сүүлийн үед дуулдах боллоо.

Одоогийн байдлаар ши­нэч­­лэлийн Засгийн газар спор­тод зориулсан яам хүр­тэл бай­гуул­чих­сан. Ерөн­хий­лөг­чийн зарлиг гарч олимп болон олимпийн төрлийн спортод олимп, дэлхийн АШТ-ээс медальд хүрсэн тамирч­­дад насан туршид нь ихээхэн төгрөг бүхий цалинг сар бүр олгохоор болсон. Ийм дор­ви­той арга хэмжээ авсан төр засаг өөрийн орондоо үйл ажиллагаа явуулж буй Олим­пийн хороог анхааралдаа авах эрхтэй болчихож байгаа юм.

Энэ вант улс шиг өвөр­мөц бай­гуул­лагад "яагаад" гэсэн хачир­хал­тай үйл явд­лууд олон бий. Олон түмэнд мэдэгдэж буй эхний "яагаад" бол тамирчнаасаа олон тө­лөө­лөгчид наадам үзэхээр явц­гаа­даг. Юу нь юм, ямар үүрэг зориулалттай юм бүү мэд. Одоо улс баян бол­чихсон болохоор эд нар­тай тэгж хоол унааны зардлын хэрүүл хийх ч ичмээр л дээ. Дараа­гийн асуудал нь жуул­чин тамирчин хоёр нь ялгаг­дах­гүй нөхдүүд улс орноо төлөөлдөг байлаа. Одоо ха­рин олимпийн эрхийн босго даваа­тай болж энэ явдал харьцангуй хаагдсан байх.

Өөр нэгэн зүйл бол гадна тал­даа мэдэгддэггүй л боло­хоос маш улс төржсөн угшил­тай газар. Энийг нь нам, улс­ төр гэж юу болдгийг мэд­дэг­гүй олимпийн цаад байгуул­ла­га нь огт хар авалгүй өнөөд­рийг хүрсэн болтой юм билээ. Мон­голын жирийн иргэн социалист биш оронд хөл тавих хориотой нийгэмд зөвхөн тамирчид л гадаад явдаг байв. Ухвар мөчид нөх­дүүд хөрөнгөт нийгмийг үзээд буруу үзэл суртал дэл­гэ­рүү­лэх вий гэсэн болгоомжлол 1990 он хүртэл үр­гэл­­жилсэн юм. Гадагш явж буй ялангуяа хөрөнгөтөн гэгдэх оронд тэм­цээнд оролцож буй тамирчдыг дагаж НАХЯ-ны тусгай төлөө­лөгч явах ба гадаадад тэм­цээнд орол­цох тамирчдыг амжилтаар нь бус өөр шал­гуу­раар сонгох удаа ч цөөнгүй байсан.

Монголд ардчилсан хувьсгал мандахад гадаад ертөнцийн сайн  сайхныг хамгийн түрүүнд явж үзсэн манай тамирчид  хамгийн хойрго оролцсоныг хүмүүс одоо болтол гайхаад  байдаг. Тэдний ихэнх  багш удирд­ла­га нь шалгарсан комму­нис­тууд, тусгай даалгавар бүхий этгээдүүдээс бүрддэг байсан юм чинь аргагүй шүү дээ. "Англи, Америк гэдэг чинь газар дээр нь очоод үзэхээр ямар юм" гэхээр "Муухай муу­хай, тэр тухай битгий асуу" гэж улаан цагаан хэлдэг байсан цаг саяхан даа. Хожим бүх зүйл өөрчлөгдөхөд биеийн тамир спортын байгууллага улс төрөөс ангид гэсэн ба­гийн дор огт салхи оролгүй сэмээрхэн өнөөдрийг хүр­чих­­сэн нь нууц биш ээ.

Өнөөдөр МҮОХ гэдэг бай­­­­гуул­лагыг "Энэ ямар учиртай газар вэ? Дарга цэрэг нь яагаад солигддоггүй юм" гэж олон хүн хардаж сэрдээд бай­­гаа нь ч зөв. Уг нь спортын талбараас л арай илүү шуд­арга ёсны загвар харагд­маар. Үргэл­жийн тэмцээн уралдаан, шүүх шүүгч дунд ажил төрөл нь буцалж байдаг энэ газарт луйвар, булхай мундаг хөгжсөн нь гайхалтай гээч.

Хувь хүн спортын амжилт үзүүлэх юм бол насаараа идэх хоолондоо хүрчих бол­зол­той болчихлоо. Энэ нь маш шударга байдлыг олим­пийн хорооноос нэхнэ гэсэн үг. Олимпийн төрөлд дэлхийн аваргаас медальд хүрэхийн төлөө амь хайрлахгүй зүтгэх залуусын тоо нэмэгдэнэ. Ямар спортоор, хэнийг Мон­го­лын өмнөөс төлөөлөх вэ гэдэг нь олимпийн хорооны үзэмжийн асуудал биш бол­но. Тэр бүү хэл улс орны эрх ашиг ч хоёрт тавигдах ёстой. Олимпод яагаад би болзлоо хангачихаад байхад оруу­лах­гүй байгаа юм гэсэн гомдлыг тамирчин насан туршдаа гаргана. Хэн ч "Чамаас тэр арай дээр оролцох байх гэж тооцоолсон" гэж урьдчилан хэлж болохгүй.

Тэгэхээр энэ байгууллагад шу­дар­га ёс тогтоохын тулд хөөрхөн тэмцэл өрнөх бол­чи­хоод байна. Биеийн тамир спортын бай­гуул­ла­гуудад солигддоггүй, анзаарагд­даг­гүй нөхдүүд одоо ч цөөнгүй байсаар байгаа. Азтай хий­морьтой хэдэн тамирчдын буянаар, тэдний олж ирсэн хэдэн медалиар бүх хариуц­ла­гаас мэнд амар мултарч алдар гавьяаг нь хуваалцан буйд бусад нь маш их дур­гүйц­дэг юм билээ. Гол нь  шударга ардчилсан биш явдал газар авсанд нь гомдол тасар­даг­гүй.