Цагаан сар бол монголын сайхан баяр. Иймээс би тэмдэглэж хамаатан садантайгаа уулзах маш дуртай. Юун шинэ жил цаана чинь цагаан сар гэмээр санагддын.

Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх вэ гэдэг одоо үед урлаг болтлоо хөгжиж дээ. Тиймээс би  ч гэсэн цагаан сар хэрхэн тэмдэглэх талаар өөрийн гэсэн онолтой болж авахгүй бол горьгүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Цагаан сар бол зарлага ихтэй баяр. Зарлагаа хамгийн ихээр хэмнэж орлогоо хамгийн ихээр олж чадсан нь гагцхүү энэ баярыг тэсэж гарах бөлгөө. Цагаан сарын орлого зарлагын тооцоо.

Юуны өмнө хэсэх айлынхаа тоог гаргах хэрэгтэй. Энэ бол цагаан сарын орлогын ганц эх үүсвэр бөгөөд үүнийгээ хэрх идвэхтэй эрүүл саруул хийнэ төдий чинээ алдагдал бага хүлээнэ гэсэн үг. Айл хэсхэд бодит зардал гэвэл бэнзээн, унааны мөнгө гарна. Одоо бэнзээн таксины үнэ нэмэгдсэн энэ үед энэ зардал хамгийн хорлонтойгоор гардаг юм. Тэгхээр энэ зардалыг үр дүнтэй болгохын тулд юуны өмнө маш сайн маршрут зурах хэрэгтэй. Сайн маршрут цаг хугацааг ч сайн хэмнэдэг. Өдөрт дор хаяж хорь гаруй айлаар нэг гараанаар орхоор зохицуулхад гэмгүй. Муу маршрут өдөрт 4-с хэтэрдэггүй гэдгийг нахааруулий. Хуучнийх шиг бүх айлаар таних танихгүй бүгдээр нь ороод айл хэсээд явахаа байсан гэдгийг сануулах юун. За танайх чинь хэнийх гэж айлвээ гээл ороод явчдаг сайхан үе байсан шүү бас.

Нормал пэнис буюу хэвийн боовыг худалдан авсан үнэнээс элэгдэл хорогдолын шимтгэл хасхад авсан үнэнээс 20 хувийг хасаад жинхэнэ зардал гарна. Тэртэй тэргүй бид дараа нь хэвийн боовоо өөрснөө иддэг. Элэгдэл хорогдол гэдэг нь жоохон хатуурсан амт муу болсон зэрэг болно. Нэгэнт тавагтай боов мулт татаж иддэг монгол хүн байдаггүй болхоор ялгагдахааргүй  хуванцар эсвэл порлон гээд бүтээгдхүүнээр хийлгээд тавьчихвал энэ зардалыг хэмнэх боломжтой. Хэвийн боовтой яг адил бүтээгдхүүн бол ууцны мах. 20 хувийн элэгдэл хорогдолоо хасаад л гүйцээ. Харин хажуугаар тавьсан богтос дал гээд жижиг махнуудыг цэвэр зардалд оруулж тооцохгүй бол эдгээрийг айлчин зочид юучгүй мөлжиж орхидог билээ. Яалтачгүй ястай хавиргаар бөөлжиж байгаа хүн харсым даа.

Юучгүй мөлжүүлдэг нэг зүйл бол бууз болон архи. Зочид бол эдгээрийг хуйхлахаар ирсэн этгээдүүд. Цэвэр зардал аа бид бас ч гэж хэдэн хувийг хэмнэх хэрэгтэй. Сайхан бууз гараад ирэхтэй зэрэгцээд идээд бай. Хэдийг ч болтугай өөрөө идэж зардалаа хэмнэх чухал. Архийг ч гэсэн ялгаагүй дээ сайхан зэрэгцэж тулгаал суух хэрэгтэй. Ядаж эхнэр чинь хялалзаж чадахгүй шүү дээ. Түрүүлээд донхойж болохгүй шүү. дараагын зочид ирдэг далдаг далдаг гээд байвал хэцүү. Уг нь болдог бол гэртээ огт юм идэхгүй зөвхөн айлын бууз идэж хэдэн өдөр болох ёстойм. Хэдэн өдөр өлөн байж байгаад айлын үнэгүй бууз идэх ч бас л янзтай шүү дээ. Ямар 2 ходоодтой биш одоо яалтай билээ дээ. Гэхдээ зардалаа хэмнэх гэсэн чин зориг байвал битүүний урд өдөр хэд хоног өлсөж бэлдэх хэрэгтэй. Хүн амьтан яаж байгаан бэ хоол идэхгүй гэвэл зардалаа хэмнээд гэж тэнэгтэж болохгүй. Аа ходоод гэдсээ цэвэрлэж бие сэтгэлээ ариусгаж байна. Айлын сайхан үнэгүй буузыг өөрийн гэдсэнд буй бохиртой холиод яахав гэж бодхымаа  гэсэн оюунлаг хариултаар амыг нь таглах чухал.

Бэлэг гэдэг бол бас л чухал. Бэлгээ гадуур явж бэлдэх огт хэрэггүй. Хамгийн муу эдийн засагч улс гэхэд л гэртээ ирсэн зочидийхоор зеөрүүлж орж орлого зарлагаа тэнцүүлж байдаг гэдэг. Энэ ч хэцүүшдээ. Зочид явах болхоор л хүлээжээ танайхаар ороотхий гээд ухасхийгээд байна гэдэг хэцүү. Нөгөө талаар манайх энэ жил цагаан сар хийхгүй байгаа гэвэл яана. Хэдэн хүний бэлэг сох дутна гэсэн үг шүү дээ. Нэг айл л алдвал бэлэг дутна. Бас хурд маш чухал. Зочид гарангуут дараагын зочид ирвэл яахуу. Ажилийн амжилт ингэж дээсэн дөрөөн дээр явж яаж ч болохгүй. Бэлэгийг аль болох нэг төрлийн бүтээгдхүүнээр бүрдүүлж өгсөн нь зөв. Ядаж зочид хоорондоо барьцахгүй. Нөгөө талаар орж ирэх бэлэгнүүд сайн муу янз бүр байх талтай ч ерөнхийдөө хар практикаас үзхэд бол ашигтай л гараад байдаг билээ.

За орлого талаа ихэсгэж байж ашигтай ажилладаг нь бизнэсийн хууль билээ. тэхээр айлд ороод гарахдаа олныг дагаж гарж байх хэрэгтэй. Үүн дээр дахин бэлэг авах гэсэн эрмэлзэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Олны бужигнаан дунд бэлэг хариуцсан ажилтан хэнд бэлэг өгсөнөө мэдэхгүй самгардах нь олонтой. Дээх нь ү?ед нэг айлаас гурван бэлэгтэй гарж байсан этгээдийг өөрийн нүдээр харсан л юмдаа. Энэ бол дахин 2 айл алдсан ч гомдхооргүй боллоо гэсэн үг. Мөн айлд ороод сайхан идэх хэрэгтэй. Гараад бөөлжсөн ч яадын сайхан ид. Үнэнгүй бол бул хар чулуу байсан ч хага хазна гэсэн уриаг мөрдлөгө болго. Өөр үед бол үнэгүй хоол хүсээд битгий хэл улаан цагаан гуйгаад ч олдохгүй шүү дээ. Мөн цагаан сарын аюултай тал бол золголтын мөнгө гэдэг. Залуус бид үүн дээр бас алдь болох тактик баримтлах хэрэгтэй. Хамгийн түрүүнд настанд очиж золго. Энэ тохиолдолд хоосон золгосон ч болно. Настан залуу хүү мартаж дээ л гэж бодно. Өмнөх хүн их мөнгөөр золгоод чамайг яасан хариугүй залуу вэ гэж бодохгүй шүү дээ. Хөгшчүүдийн хүүхэд мэт энэ сайхан зан дээр дөрөөлж босох бол хамгийн шилдэг арга. Золголтын мөнгө гэдэг зүгээр май май гээд өгдөг хамгийн аймаар зардал шүү гол харламаар.

За тэгээд эцэст нь томёо бодий. Бэнзээний зардал дээр нэмэх нь бэлэгний зардал нэмэх нь бууз банш ууц боовны зардал, нэмэх нь золголтын зардал хасах нь олох бэлэгний орлого хасах нь айлын буузны зардал тэнцүү гэхээр л дандаа хасах гараад байгаам даа. Тэгээд ашиг хаана ороод байнаа. Урд хөршийх нэмэх гараад баярлаад байдаг гэхийн. Ингэж их зардал гархаар гэрээ зарж цагаан сар хийчээд орох оронгүй болжээсэн гэсэн яриа үнэмшилтэй шүү.