Үүл даргыг дагуулаад явдаг байж...
АНУ-ын дампуурсан хот гэгдэх Детройтыг зорьлоо. Дэлхийд тэргүүлэгч гүрэн АНУ-ын нэг хот XXI зуунд дампуурчихлаа гэхээр санаанд багтахгүй байсан юм. Хот дампуурна гэж ер нь яадаг юм бол...”Үл хөдлөх хөрөнгө нэг ам долларт хүрч гэнэ” гэсэн мэдээ бүр ч гайхаш барж байв.
АНУ-ын дампуурсан хот гэгдэх Детройтыг зорьлоо. Дэлхийд тэргүүлэгч гүрэн АНУ-ын нэг хот XXI зуунд дампуурчихлаа гэхээр санаанд багтахгүй байсан юм. Хот дампуурна гэж ер нь яадаг юм бол...”Үл хөдлөх хөрөнгө нэг ам долларт хүрч гэнэ” гэсэн мэдээ бүр ч гайхаш барж байв. “Детройтод хаус нэг ам.доллар болчихож гэнэ. 100 доллартай яваад 100 хаус авчих юмсан” гэсэн наргиа танилуудын хүрээнд өрнөнө. Амьдрах орчин муутай, хүнсний аюулгүй байдал дээд зэргээр алдагдсан манай муу хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ АНУ-аас өндөр байдагт дасчихсан тул юу нь сонин гэж. Харин тэнд хүн амьдарч байгаа юу... Автобус унаа явах уу... амьдрал үргэлжлэх үү... гэсэн түмэн зүйлийн бодол толгойд эргэлдэж байв. Банк дампуурахыг бол би үзсэн. Бас ганц нэг компани дампуурч байхыг харсан. Харин хот дампуурна гэдэг л сэтгэлд багтахгүй байсан тул биеэр очиж, нүдээр үзэхийг хүссэн билээ. Ингээд Сөүлээс 14 цаг ниссэний эцэст Чикаго хотод хөл тавилаа.
Шууд Детройт хүрэх нислэг байгаагүй учраас ойрхноор нь Чикагод буусан хэрэг. Тэндээсээ Лос Анжелесаас орон нутгийн нислэгийг сонгож болох байсан. Гэвч би машинаар явахыг илүүд үзлээ. Учир нь Детройтын онгоцны буудлаас такси барих нь амиа хорлосонтой адил үйлдэл болно хэмээн Оросын нэгэн сайтад анхааруулсан байсан учраас жаахан айсан л даа. Тэгээд ч Чикагогоос машинаар давхихад ердөө зургаан цагийн газар учир Америкийн дурдмал замаар сүнхийгээд орчихгүй яахав... Одоогоос таван жилийн өмнө зүүн эргээс баруун эрэг хүртэл машинаар 10 мянган миль аялсан сайхан дурсамж сэтгэлд хадаатай тул Америкийн алтан шаргал намрыг үгүйлэн санасаар дуртайяа машин түрээслэлээ. Андуурчээ. Америкт намар болох яагаа ч үгүй байна. Зунаараа шахам ногоорч үл мэдэгхэн шар сор судал татна. Хүмүүс нь майк, богино өмд, углааштай л явна. За энэ ч яах вэ. Өнөөх миний хүсэн тэмүүлсэн Детройт хаана байна. Энэ хот уг нь Канадын хил дээр шахуу юм. Ердөө цаашаа 15 миль орчим давхиад л Канад орчихно гэнэ. Детройт гэдэг нь эрэг булан гэсэн үг аж. Сунайсан хурдны замаар давхисаар Детройтын зах руу орж ирлээ. Энэ чинь нөгөө дампуурсан хот шүү дээ гэх шиг хог новш замын хажуугаар хөглөрнө. Хотын төв рүү нь дөхөх тусам хаалга үүдийг нь дангинатал цоожилсон авч цонхыг нь хага цохиод доторх эд хөрөнгийг нь цөлмөчихсөн хаусууд замын хоёр талаар үргэлжилнэ. Заримынх нь дээврийг цөм цохичихож. Машины зогсоол дээр нь цонх нь хагархай, дугуйгүй машинууд мэр сэр үзэгдэнэ. Бодвол эзэн нь ирэлгүй удсан бололтой. АНУ-д ийм дүр зураг үзнэ гэдэг үнэхээр ховор шүү. Эндээс л өнөөх дампуурал гэгч үзэгдэж эхэлснийг ойлголоо. Гудамжинд нь хүн цөөхөн үзэгдэнэ. Хаа нэг халбилзсан бүдүүн хар арьст хүүхэн, эсвэл яахаас ч буцахгүй хэсэг бүлэг залуу хийх юмаа олж ядан шүлсээ хаян таахалзана. Тэд бас л хар арьст залуус. Уучлаарай би арьс өнгөөр ялгаварлагч биш. Гэхдээ Детройтын гудамжаар цагаан арьст хүмүүс бараг үзэгдэхгүй байгааг төдхөн анзаарсан юм. Харин жолооч маань хэлж байна. “Энэ хотоос шарууд нь дүрвэчихсэн юм. Одоо ихэнхи нь харууд л байгаа. Ер нь бол харуудаас болоод дампуурчихсан хот шүү дээ. Ертөнцийн нөгөө өнцгөөс цаг зав, мөнгө төгрөгөө гарздан яагаад энд ирж байгааг чинь ойлгохгүй л байна шүү. Энэ бол маш аюултай хот. Бүх хүн буутай яваа. Байнга л гэмт хэрэг гарч байдаг. Та нар хар л даа. Цагдаа огт үзэгдэхгүй байгаа биз дээ. Бүх гэрлэн дохио ажиллахгүй болсоныг харж байна уу” гэв. Нээрээ л гэрлэн дохионууд нь ажиллахгүй болжээ. Гэрлийн шонгоос цахилгааны утас нь унжиж санжигначихсан үзэгдэнэ. Америкийн хаана ч эрээн машинтайгаа зогсож байдаг эелдэг инээмсэглэл цацалсан цагдаа нар үнэхээр үзэгдсэнгүй. Энэ хооронд аль л Монголд байхын холбоо тогтоож уулзахаар болсон Детройтын зуучлалын компанитай холбогдлоо. Гэтэл урьд шөнө нь энд үер буугаад гэр нь усанд автсан тул уулзах цагаа хойшлуулахдаа “Та нар шөнө Детройтоор битгий яваарай. Маш аюултай шүү. Онцын шаардлагагүй бол машинаасаа буух хэрэггүй. Уулзах хүнтэйгээ цагаа тохирч уулзаарай. Гудамжаар алхах хэрэггүй. Хотын төвд буудалд буухгүйгээр хотоос гарч байрлаарай” гээд айлгаж орхив. Уг нь Детройтыг зорихдоо би сонины нийтлэлийнхээ хажуугаар богино хэмжээний нэвтрүүлэгтэй ирнэ гэж төлөвлөж камер энэ тэрээ аваад очсон юм. Гэвч их санасан газар есөн шөнө хоосон гээч болов. Ердөө ганцхан жишээ л энд дурьдъя. Гудамжинд буугаад зураг авч зогстол хаанаас гараад ирсэн юм бүү мэд хэдэн залуу юу юугүй хүрээд ирэв (тэд бас харууд байлаа... ) . “Сайн уу та нар хятадууд уу” гэж байна. “Тиймээ Хятадаас ирлээ” гэтэл “Компьютер авахгүй биз. Зарна шүү. Ер нь юу сонирхож яваа юм. Бидэнд зарах бараа байгаа шүү” болоод явчихав. Тэдний зургийг авах гэтэл дургүйцэж байна. Бушуухан холдохын түүс боллоо. Тэд бидэнтэй бүдүүлэг биш гэхнээ ямартай ч эелдэг харилцсангүй. Зураг авах нь тэдэнд таалагдахгүй байгаа нь илт. Гар, хөл дагуулж хараад машинд суутал, хөдөлтөл, хөдлөөд явахад араас жаахан дагаж байснаа машиныхаа хөгжмийг гудамжаар нэг чарлуулан зам мөрөө хөөж одов. Гудамжаар нэг зээглэж суучихаад жуулчдыг гар хуруугаараа илт зааж өдөн өөрсдийн хэлээр ямар нэг юм ярин инээлдэх энэ дүр зургийг Агрогийн ядуусын хорооллоос харж байсан маань санаанд оров. Бас жуулчин харав уу, үгүй юу л “Тийм ч юм аваач, ийм ч юм аваач” гээд зүүгдээд салдаггүй тэр дүр төрхийг өнөөгийн АНУ-д үзнэ гэдэг үнэхээр сонин байлаа. Детройт хот нээрээ л бүхэлдээ дампуурчээ. Гудамжаар нь хүний хөл хөдөлгөөн бага. Бүхэл бүтэн дунд сургууль байвч чив чимээгүй. Нэг ч сурагч байхгүй. Цонхнууд нь хагарч онгойсон нь нүдээ ухуулчихсан юм шиг эвгүй гэж. Эргэн тойрон хог новшиндоо баригдаж зүлэг ногоо нь өнгөө алджээ. Ардчиллын эхний жилүүдэд манай улсаас орос цэргүүд, Оросын мэргэжилтнүүд га-рах үед монголчууд зөрж ороод л орон байрыг нь тонож бүхэл бүтэн байр тэр чигээрээ нүдээ ухуулсан мэт онгойж, эзэнгүйдэн хаалга үүд нь салхинд савж хоцорсон яг тэр дүр зураг Детройтын өнөөгийн төрх болжээ. Гэхдээ downtown-даа арай өөр. Байшин барилгууд нь цөлмөгдөөд үгүй болчихоогүй. Гэхдээ ихэнх байгууллага хаалга үүдээ цоожлоод эзэд нь хаашаа ч юм бэ дүрвэчихжээ. Биднийг очсон өдрөөс төрийн байгууллагууд нь ажиллахаа больсон тухай мэдээлэл угтав. Учрыг нь лавлавал цаасгүй болчихсон гэнэ. Бод доо, хот даяараа цаасгүйн улмаас төрийн байгууллагууд нь ажиллахаа больж. Мөн цалингаа тавьж чадахгүй болоод уджээ. Гэвч брэндийн үнэтэй дэлгүүрүүд дээд зэрэглэлийн ресторанууд ажилласаар л байна. Тэд харин орлогоо алдсангүй. Хот нь дампуурчихаад байхад брэндийн дэлгүүр, дээд зиндааныхны ордог ресторанууд ажилласаар байгаа нь тэнд авлига бас байна л гэсэн үг шүү дээ. Манайд улсын нэг хүнд ногдох ДНБ шальдаггүй атлаа сая, сая ам.долларын хаусууд дорхноо зарагдаж дэлхийн брэндийн тансаг хэрэглэлийн дэлгүүрүүд хамгийн их ашиг орлоготой ажилладагтай адил биш гэж үү. Ингэхэд ер нь Детройт яагаад дампуурчихав. Ердөө л 1950-аад оны үед хөгжил цэцэглэлтээрээ АНУ-даа гайхуулж асан хот ингээд эзгүйрчихнэ гэдэг гайхмаар. Энэ талаар Детройтын нэгэн жуулчлалын компанийн нөхөдтэй ярилцсан билээ. Хотыг дампуурахад гурван үндсэн зүйл нөлөөлжээ.
1. Үйлдвэрчний эвлэл буюу популистууд
2. Замын түгжрэл буюу нийтийн тээврийн үл хөгжил
3. Архи ....ердөө л энэ. Дампуурлын нэгдүгээр шалтгаан болсон үйлдвэрчний эвлэл буюу популистууд жинхэнэ утгаараа энд л хөгжжээ. Детройт хот бол АНУ-ын машин үйлдвэрлэлийн хот гэдгийг уншигчид андахгүй. Харин үйлдвэрлэл хөгжсөн хотод ажиллах хүч асар их хэрэгтэй болсноор энэ хотын хүн амын ихэнхийг ажилчид бүрдүүлж эхэлжээ. Ажилчид олноор суурьшсанаас үүдэн үйлдвэрчний эвлэл хүчтэй хөгжих болов. Үйлдвэрлэгч болон үйлдвэрийн эздэд хямд ажиллах хүч хэрэгтэй болсон тул харууд ихээр иржээ. Ингээд ажилчдын дийлэнх хэсэг нь хар арьстанууд болсон бөгөөд тэд үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан эздийнхээ эсрэг баахан шаардлага тавих болов. “Цалин нэм”, “Халамжийн бодлого хэрэгтэй”, “Сургалтын төлбөрийг хямдруул”, “Идэх юм үнэтэй байна” гэх маягаар эздийнхээ эсрэг бослого тэмцэл хийдэг байжээ. Монголд ганцхан байдаг фэнгшү Ганбаа маань тэнд хэдэн мянгаараа бий болсон гэсэн үг л дээ. Ингэснээр үйлдвэрүүд халамж, цалин , тэтгэвэр гээд элдэв популист бодлогуудад мөлжүүлсээр аажмаар алдагдал хүлээв. Гэхдээ үүнд гадаад зах зээл мэдээж нөлөөлсөн нь лавтай. Нэгэнт л ажилчин харууд ихээр суурьшсан хотод сонгууль явуулахад хар арьстан бөгөөд нэлээд популист “гар” сонгогджээ. “Ард түмний төлөө” хэмээн лоозогнох дарга хотыг нураасан уу гэхээс сэргээсэнгүй. Бизнес эрхлэгчдийг зүйл бүрээр хавчиж эхлэв. Нэгэнт бизнесийн таатай орчин үгүй болсон тул бизнесмэнүүд Детройтыг орхиж эхэлжээ. Энэ үйл явдал удаан хугацаанд өрнөсөн л дөө. Ганцхан жилийн дотор болоод өнгөрсөн явдал биш. Үйлдвэрүүд хаалгаа барьж, бизнесмэнүүд зугтаж эхэлсэн болохоор ажил олдохоо байв. Эцэст нь баахан ажилгүй харууд хамаг юмаа ломбарданд тавихаас өөрөөр хэтэрсэнгүй.
Яг өнөөдрийн байдлаар АНУ-ын хэмжээнд хамгийн том ломбард энэ хотод байдаг бөгөөд “Ломбард шоу”-г энэ хотоос хийдэг. Хутга, сэрээ, хөнжил, гудас юу л байдгаа ломбарданд тавих гэсэн хар арьстнуудын элдэв гажиг ааш араншинг улс даяар зурагтаар үзэж инээлдэж байна. Биднийг тэр ломбарданд очиход мөнөөхөн л харууд дугаарлаад зогсчихсон компьютерийн хулгана, гар, аяга таваг юу л байгаагаа тэвэрчихсэн зогсож байсан. Ажилгүй болсон хүмүүс зарж болох бүхнээ зарж иддэг юм байна. Детройтын дампуурлын хоёрдугаар шалтгаан бол замын түгжрээ. Нэгэнт л машин үйлдвэрлэлийн хот учраас “Нийтийн тээвэр бол ядуусын унаа”, “Машин хямдхан байхад нийтийн тээвэр хэрэггүй” гэсэн бодлогыг машины үйлдвэрийн эзэд явуулжээ. Ингээд яг манайхан шиг хог дээрээс нь хүртэл машин босгоод уначихдаг болохоор детройтчууд бүгдээрээ шахам дөрвөн дугуйттай болов. Гэвч замын түгжрээ найгаа алджээ. Хотын төвөөр ажилдаа явах ямар ч боломжгүй болсон тул арай дөнгүүр сэтгэлгээтэй, амьжиргааны төвшин дээгүүр хүмүүс нь хотын захад нүүж эхлэв. Бэсрэгхэн инженерийн шугам сүлжээгээр шийдлээ хийсэн хөөрхөн байшингууд хотын зах руу сүндэрлэв. Гэвч ажил хайсан, ажилгүй болсон мөнөөхөн харууд нь хулгай дээрэм, хүн амины хэрэг хийх нь хотын захад элбэгшжээ. Амьдрахад аюултай, бас тэгээд бизнесийн таатай бус орчинд бизнесмэнүүд төдий л удаан амьдардаггүй ажээ. Тэдэнд бас тэвчээрийн хязгаар байдаг. Нэг л мэдэхэд тэд Детройтыг орхиж эхэлсэн гэдэг. Манайд хөдөөнөөс хот руу зүглэсэн нүүдэл байдаг шиг Детройтыг орхих бизнесмэнүүдийн нүүдэл бараг 20 жил үргэлжилжээ. Нүүдлийн эцэст ажилгүй харууд тэдний орхиод явсан орон байруудыг нь тонон хоцорчээ. Детройтыг дампууруулсан гурав дахь шалтгаан бол архи. Ай ямар танил сонсогдоно вэ. Энэ хот Детройт голын эрэг дагуу орших бөгөөд Канадын хилээс 15 миль гэж дээр өгүүлсэн. Ажилчид ихтэй тул архидалт газар авчээ. Харин архидалттай тэмцэх аргаа тэд буруу сонгожээ. Манайд 1990-ээд оны үед архины хязгаарлалт бий болж нэг айлд сард хоёр шил архи ногдох болсныг дагаад цэвэр спиртийг гэрт найруулаад зардаг “шаг” гээч юм гаарч билээ. Яг ийм хязгаарлалтыг хэрэгжүүлэв. Оросоор бол үүнийг “Сухой закон” гэдэг л дээ. Аливаа юмыг хорихоор л эсрэг үр дүн нь идэвхждэг жамыг үл тойров. Архины нууц худалдаа газар авлаа. Канадаас усан онгоцоор хуурай замаар юугаар л бол юугаар архи урсаж эхлэв. Эрэг дагуу нь орших Детройт гол архиар урсаж байна уу даа гэлтэй л хүн ам нь архин далайд живж эхэлжээ. Архидалтаа дагаад гэмт хэрэг гаарч, улмаар хүн амын дийлэнх нь ажлын чадваргүй болж өвчинд нэрвэгдэв. Архины нууц тээвэрлэлтийг дагаад асар их мөнгө Канад руу урсах болов. Дотоодод шингэж болох байсан их хэмжээний мөнгө гадагшаа урссан нь Детройтын эдийн засагт муугаар нөлөөлжээ. Гэмт хэрэг, өвчин эмгэг үүрлэсэн энэ хот мөн л бизнес эрхлэгчдийг айлгах хүчин зүйл болсон байна. Хэдийгээр энэ хотын дампуурлыг хотын захирагч нь зарласан ч мужийн шүүх нь дампуурсан нь үнэн гэсэн шийдвэр хараахан гаргаагүй байна. Шийдвэр гарсны дараа мужаасаа эл хотыг сэргээх ямар бодлого ярих нь одоогоор тодорхойгүй. Үл хөдлөх хөрөнгийн үнэ яагаад тийм хямдхан байна вэ гэхээр нэгдүгээрт маш аюултай орчин, хоёрдугаарт үл хөдлөх хөрөнгийн татвараараа АНУ-даа хамгийн өндөрт ордог тул хямдрахаас өөр гарцгүй аж. Банкууд нь өөрийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдээ бушуухан далдруулахгүй л бол татварыг нь төлсөөр дампуурч мэдэх байдалд хүрчээ. Америк, Канадын хил дээр орших Детройт хотод хийсэн аялал маань ийм сонин хачнаар дүүрэв. Яахав эдийн засагчид, улстөрчид дампуурлын шалтгааныг нь арай өөрөөр тайлбарлаж болох ч үндсэн энэ шалтгаануудыг үгүйсгэж лав чадахгүй. Учир нь гаднаас нь дүгнэсэнгүй, дотор нь ороод, тэнд ажиллаж амьдарч буй хүмүүстэй нь уулзаж ярилцаад гараар барьж нүдээр үзээд ирлээ шүү дээ. Детройтын дампуурсан шалтгаан хүчин зүйлүүд их танил бүр дотно санагдаад байгаа биз. Тиймээс энэ аялалдаа би Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг дагуулаад явдаг байж дээ гэж харууссан шүү. Хот яаж дампуурдгийг үзэх л ёстой юм билээ шүү, хотын даргын хувьд.

unshigch
ajjiZmlnncTIQfM
Зочин
hehe
Хүн л бна
enkh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Өлзий
vvv
Бат
zochin
Ца.
Ганаа
нээрэн асуудалтай л юм байна. илгээв
БИ
Зочин
Зочин
Зочин
би
Мөнхбаясгаланд
Боль доо
unshigch
ene bol tend l bolson uil yawdal
Зочин
Зочин
Зочин
Ах
Зочин
unshigch
ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЬЕ
Зочин
Бат үүл дарга
Зочин
munkhbayasgaland
Khurtsaa
нано
Зочин
Зочин
Зочин
.....
Зочин
Зочин
Зочин
Daagii
Мөнхбаясгалан
muu haruud, sain sharuud uu???
БАТ
Bh
Солиот
Tsogoo
ene neeree galzuu shizo avgai shy
Зочин
batdorj
Зочин
ñàðàà
ажиглагч
уншигч
Зочин
zv
Ganbat
Zzzzz
Зочин
УБ-ын унаган иргэн
bi
Зочин
Зочин
Зочин
web
z
Зочин
Үүлээ