Шүүхээс С.Эрдэнэд хорих ял оноосон нь эвсч хамтраад явж байсан Монголын улстөрийг хөдөлгөөнд орууллаа. Тэр чуулганы танхимд орж тангараг өргөөгүй л болохоос тойргийн хорооноос түр үнэмэлэхээ гардсан 76 дахь гишүүн. Ардчиллын түүчээ болж, АН-ыг байгуулсан цагаас хойш бараг нэгдүгээр эгнээнд явж ирсэн туршлагатай улстөрч. Дээр нь нийслэлийн АН-ын дарга. Албан тушаалын эрэмбээрээ нам дотроо парламент дахь намын бүлгийн дараа буюу дөрөвдүгээрт орох өндөр албан тушаалтан. Бас хамтарсан Засгийн газрыгтууштай эсэргүүцдэг. Тэрээр Н.Алтанхуягийг намын хууль бус дарга гэж үздэгийн зэрэгцээ АН-ыг хамтарсан засгаас татах, намын уддирдлагыг "Алтан гадас"-аас авах талаар байр сууриа хүчтэй илэрхийлж яваа цөөхөн хүний нэг. Энэ бүхнийх нь нийлбэр, улстөрчийн эрэмбэ, байр суурийн зөрүү нь шүүхийн шийдвэрийг хүссэн хүсээгүй улстөржүүлэх хангалттай шалтгаан болж байна. С.Эрдэнэ гэдэг хувь хүн улстөрийн хоригдол, өшөө авалтын золиос болсон, хийсэн хэрэгтээ тохирох шийтгэлээ авсны алин болохыг олон түмэн үнэндээ сайн ялгахгүй байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа улс төрөөр хачирлаагүй гэдэгт итгэсэн, эргэлзсэн талцал нийгэмд бий боллоо. Зарим нь шударга ёс яллаа гэж байхад, зарим нь бүхэл бүтэн хүний хувь заяа, эрх чөлөөнөөс үнэтэйУИХ-ын гишүүн, сайд, намын дарын суудал гэж байх уу хэмээн асууж сууна. Үнэн худлыг үйл явдлын өрнөл, цаг хугацаа харуулах байх. Харин С.Эрдэнийг ялласан шүүх хурлаас гурван зүйл тодорхой харагдлаа. Нэгдүгээрт С.Эрдэнэтэй өрсөлдсөн Н.Баяртсайхан хийгээд АН-ын удирдлагаас хүн чанар үнэртсэнгүй. Хоёрдугаарт шүүхээс ногдуулж байгаа ялын бодлогод шударга зарчим алга. Гуравдугаар сонгууль будилаантуулах ханшийг шүүхээс тогтоолоо.

Хэвлэлиин мэдээ, АН-ын мэ-дэгдлийг харвал С.Эрдэнийг түүнтэй 76 дахь мандатыг булаацал-дажбайгаа Н.Баяртсайханы гомдлоор шүүж яллажээ. Сонгуулийн ялалт, ялагдлыг шүүхийн дэмжлэгтэйгээр шийддэг юм бол сонгууль хийхийн, ард түмэн саналаа өгөхийн хэрэг байна уу. Заавал нэгнийгээ орон шоронд хийж байж ялалтын туг мандуулах монгол хүний чанар, жудаг мөн гэж үү. С.Эрдэнэ мэдээж гон бие гонзон толгой биш. Түүнд аав ээж, эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан садан бий. Хорих ял бүхий шүүхийн тогтоол бол гадаадад аялах, амралтад амрах эрхийн бичиг биш учраас С.Эрдэнийн ам бүл энэлэн шаналж л байгаа. Ингэж хэсэг хүний нулимс, бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралд хар толбо үлдээн улстөрч болох, одоо байгаа албан тушаалаа хадгалах хүртлээ бохирдсон хэрэг үү, Монголын улстөр. Нийслэлийн АН-ын мэдэгдлийг уншсан хэнд ч ийм сэтгэгдэл төрнө.

АН-ын бас нэгэн залуу дарга "Бид шүүхийн шийдвэрийн талаар улс төрийн байр сууриа илэрхийлнэ" гэж ярилцлага өгчээ. Хараат бус шүүхийн шийдэрийг улстөржүүлж байр сууриа илэрхийлэх эрх улстөрийн намд битгий хэл, улсын Ерөнхийлөгчид ч байхгүй. Улстөрийн нам байр сууриа илэрхийллээ, дөчин хувиар засаг хамтран барилцаж байгаа юм гээд шүүх шийдвэрээ өөрчлөхгүй. Харин ч нийслэлийн АН-аас өчигдөр гаргасан шиг баримтгүй, сүржин үгтэй мэдэгдэл шүүхийн шийдвэрийг тойрсон итгэл, эргэлзээг улам хөөрөгдөнө. Хэрвээ С.Эрдэнэ үнэхээр улс төрийн хоригдол, золиос болсон бол баримтаар батлах нь АН-ын удирдлагуудын хүн чанараа илэрхийлэх ганц боломж юм. С.Эрдэнэ арван хэдэн жил АН-д туг биш юмаа гэхэд дарцаг болон хийсч явсны хувьд энэ намаас ийм хэмжээний тусламж, дэмжлэг хүртэх эрхтэй нэгэн. Харин тийм баталгаа, нотолгоотой баримт байхгүй бол шүүхийн шийдвэрийг улстөржүүлэн нийгмийг үлгэрлэх том намын зангараг биш билээ. Тэр хүнд тусалж л чадахгүй бол эндсэн нэгний-хээ зовлонгоор улс төрийн карьер хөөх нь монгол эрсийн жудаг биш л болов
уу. Хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай. Тэр жишгээр төрийн сайд, газрын дарга, агентлагийн дарга байсан хүмүүс хийсэн хэргийнхээ төлөө шүүхээс ял авч байна. Монголчууд төрөө дээ-дэлдэг ард түмэн. Тийм учраас шүүхийн шийдвэр шударга гэдэгт итгэж байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг дагасан эргэлзээ бас байна аа. Одоо-гоор шүүхээс ял аваад байгаа Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, тус газрын дарга асан П.Даш, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан С.Эрдэнэ, мөн Хадгаламж банкны ахлах нягтлан бодогч Д.Чимидцэрэн нар бүгд л албан тушаалаа урвуулан ашигласан. Тэр хэрээр улсад хохирол учруулсан гэмтэй. С.Отгонбаяр 13 сая, П.Даш 737 сая, Чимидцэрэн 14 тэрбум, С.Эрдэнэ 46 сая төгрөгийн хохирол учруулсан байх юм. Харин тэдэнд ногдуулсан ял нь улсад учруулсан хохирлын хэмжээтэйгээ дүйхгүй, эсрэг тэсрэг байгаа нь зарим хүнд эргэлзээ төрүүлж байна. Жишээ нь, улсад 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь 10 жил авч байхад 13 сая төгрөгийн хохиролтой нь дөрвөн жилийн ял авч байх юм. 737 сая, 46 сая төгрөгийн хооронд асар их зөрүү байхад харин ч бага хохиролтой нь зургаа буюу хоёр жилээр илүү ял авчээ. Долдугаар сарын 1-нд нэг чулуу шидэж цонх хагалсан, нэг шил виски, эсвэл компьютерийн дэлгэц хулгайлсан нэгэн жишээ нь, улсад 13 болон 737 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудтай ижил хэмжээний ял авчээ. Энд хэргийн нөхцөл байдал, хүнд хөнгөн хэлбэр гээд дотроо мэргэжлийн нарийн юм байдаг л байх. Гэхдээ л улс, нийгэмд учруулсан хохиролтойгоо үл дүйх, харилцан адилгүй ялын хэмжээ нь шүүхийн шийдвэрийг зарим талаар гадна талдаа шударга бус болгож харагдуулж байна.
С.Эрдэнийгялласан шүүххурлаас харагдсан гурав дахь зүйл бол илүү ноцтой. Ардчилалд илүү хохиролтой. Түүний хажууд 46 сая төгрөгийн хохирол учруулсан С.Эрдэнийн үйлдэл юу ч биш гэмээр. Гэхдээ энэхүү хэсгийг сая шүүх хурлаас сонгууль будилаантуулж торгууль хүлээсэн хүмүүст зориулаагүй, тэдний ялыг хөнгөдлөө гэж үзээгүй гэдгээ тэмдэглэе. Цаашид анхаарах, хуульд байгаа том цоорхойд хууль тогтоогчдын анхаарлыг татахыг зорилоо.
Сонгууль бүр л будилантдаг. Сонгуулийн луйвар булхайг дэлгэдэг ч шүүхээс тогтоож, шийтгэл ногдуулсан нь үгүй. Харин сая бараг анх удаа сонгууль будилантуулсан хэргээр зарим хүнийг яллалаа. Тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм-жээний мөнгөн торгуулиар торгожээ. Энэ нь ойролцоогоор 51 орчим сая төгрөг бололтой. Угаасаа сонгууль будилаантуулсан хэрэгт зургаа хүртэл сар баривчлах, эсвэл хөдөлмьрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох хуулийн заалттай юм байна. Шүүх энэ заалтыг л хэрэглэжээ. Сонгууль бол ардчиллын хамгийн тод илрэл гэж үздэг. Тийм учраас сонгууль будилантуулах бол төрийн эсрэг гэмт хэрэг. Зарим улсад Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Ард түмний саналыг замын дундаас хулгайлж байгаа төрийн эсрэг гэмт хэрэг бол үр дүн, агуулгаараа 46 сая төгрөгөөс ч илүү хохиролтой. Гэтэл одоо мөрдөж байгаа хуулиар намын байрны цонх хагалах нь сонгууль будилантуулах төрийн эсрэг гэмт хэргээс хүнд ялтай байна. Төрийн эсрэг гэмт хэрэг нь цонх хагалах, жижиг танхай, нэг шил виски зэрэг ахуйн хулгайгаас хөнгөн ялтай байна. Үүнийг ялын шударга бодлого гэхгүй байх. Үндсэндээ сая шүүхээс сонгууль будилантуулах ханшийг тогтоож өглөө. Нэг үгээр хэлбэл, сонгуулийг будилуулаад авч болох ялын ерөнхий жишгийг тогтоолоо. Одоо дараагийн сонгуулиар хэн нэгэн олигархи саналын хуудсан дээр ажиллаж, сонгууль будилантуулах этгээдэд арван сая төгрөг өгөөд хүссэнээ хийлгэхэд л ашигтай ажиллахаар байна. Магадгүй хуулийн энэ хөнгөн шийтгэл нь сонгуулиас сонгуульд гаршсан мэргэжлийн будилан-туулагчдыг төрүүлдэг байх. Бас хууль тогтоогчид өөрсдөө сонгуулийн луйврын захиалагчид байдаг учраас хуулийн энэ заалтыг зориуд "цоорхой"-той хуульчилсан, бас засахыг хүсдэггүй байхыг үгүйсгэхгүй.
Одоо бол сонгуулийгжинхэнэ будлиантуулсан нь торгуулж, сонгуулийн дүнгийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь хоригдож байна.