(Монгол Японы цэвэр эрчим хүчний форумд хэлсэн үг)


Монгол улс нь өнөө болтол эрчим хүчний дутагдалтай, нийт хэрэгцээнийхээ бараг гэравны нэгийг Оросоос импортолдог орон юм. Төвийн эрчим хүчний системд нэг гегаватт хэрэглээ байдаг боловч ялангуяа өвлийн цагт нэмэлт эрчим хүч хэрэгтэй учир оросоос 250 мегаваттыг нэмж авдаг. Монголын баруун бүс бараг тэр чигээрээ Оросын импортоос хамааралтай. Хэд хэдэн жижиг усан цахилгаан станцыг эс тооцвол ийм төрлийн эрчим хүчний үүсвэр байхгүй. Байгал нуур руу урсаж нийт урсацынх нь бараг 70 хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээгээ хангах төсөл одон удаа яригдаж, хоёр удаа төсөл хэрэгжүүлэх шахсан боловч ялангуяа Оросын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран зогссон юм. Одоо Хятадын 800 сая долларын зээлээр гурав лахь удаагаа барихаар зэхэж байгаа боловч оросууд эсэргүүцэн үүнийг ЮНЕСКО-д гомдрл мэдүүлээд байгаа.
   
Нүүрсний шинэ станц барих төсөл яригдсан төдийгүй төслийн хэмжээнд ажил нь эхэлсэн боловч үүнд АНУ-ын компаниуд засгийн газрынхаа хоригоос болоод эхнээсээ оролцохоос татгалзсан ба тендерт ялсан Францын компани саяхан мөн л Засгийн газрынх нь хориг гарсантай холбогдуулан ажлаа орхин нутаг буцлаа. Сэргээгдэх эрчим хүчний хувьд дөнгөж эхлэлийн төдий байна.  Гадаадын зарим компани, олон улсын байгууллагын дэмжлэгээр саохины эрчим хүч ашиглах төсөл хэрэгжиж эхэлсэн боловч үнийн асуудлаас болоод зогсчихоод байгаа. Учир нь одоо болтол Монголд эрчим хүний үнэ чөлөөлөгдөөгүй, улсын хатуу хяналтад байдаг. Атомын цахилгаан станцын тухайд бол юутай ч өнөөдөртөй зүүдлэх ч хэрэггүй. Монголчуудын дунд цөмийн эрчим хүчний тухай ойлголт ядмагаас болоод нийтээр сургаар нь айдаг нийгмийн сэтгэхүйтэй. Уг нь Монгол нь урааны баялаг нөөцтэй боловч зөвхөн хайгуул хийсний төлөө нийтийн дунд янз бүрийн эсэргүүцэл гардаг ба үүнийг нь далимдуудан гадаад гүрний зүгээс рекетчидийг санхүүжүүлж, зохион байгуулж байгаа юм.
    
Гэвч нөгөө талаас нөгөө талаас Монголын нийт 750 мянган өрхийн нэг хүрэхгүй хувь нь эрчим хүчний эх үүсвэргүй байна. Малчид болон жижиг суурин газрын иргэд нарны болон салхины эрчим хүчээр зурагт, хөргөгч, гэрэлтүүлэг зэргээ хангаж байгаа.
   
Угтаа зөв бодлого баримталбал Монгол нь эрчим хүчний асар их нөөцтэй. Төв Азийн усны хагалбар нь Монголын умарт хэсэгт буй. Гэтэл усны тохируулга хийж байх ёстой цэвдэг дэлхийн дулаарлаас болоод сүүлийн хорь гаруй жилд жар гаруй хувь нь халсан гэсэн тооцоо гарч байна. Энэ нь алсдаа Монголын умарт хэсэг ч цөлжих магадлалтайг харуулж байгаа юм. Иймээс Хөвсгөл нуур, Байгаль нуурыг холбосон сав газар олон тооны хиймэл нуур үүсгэвэл энэ аюулыг ихээхэн багасгана гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв олон хиймэл нуур үүсгэвэл үүнийг дагаад усан цахилгаан станцууд барих бололцоотой.
   
Монголын говь нь  сархины нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бол нийт Монгол оронд нартай өдөр бараг 300 хоног байдаг учир нарны эх үүсвэрээр Сахараас дутахгүй газар билээ. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний технологид хувьсгалт өөрчлөлт гарч байна. Салхины сэнс нь хүн ихтэй төвлөрсөн газар тохиромжгүй байдаг бол Монголын асар уудам эзгүй газар нь өнөөгийн Калифорн, Өвөр Монголоос дутахгүй олон салхин сэнс байрлуулах бололцоотой. Түүнээс гадна тогтмол гүйдлийг хувьсах гүйдэлд хувиргаад эргүүлж дахин хувиргах техгологид амжилт гарсныг үндэслэн эрчим хүчийг алс холд дамжуулах бололцоо буй боллоо. Энэ бүхнийг ашиглаж чадах юм бол Монгол нь ойрын ирээдүйд эрчим хүчний асар том экспортлогч орон болж болох бололцоотой юмаа.


2015.12.14