Энэ 7 хоногт
Баяр өвөө! Дахиж урьханд оров! Шинэ УИХ Засгийн Газартаа 2020-2024 оны хөтөлбөр хэмээн өчүүхэн зорилго батлаад өгчих вий!
ХХИ, ДНБ-ний өсөлтийг дэмжинэ гэж тооцсон дараахи саналуудыг минь T21, GCE болон загварчлалын бусад апп-аар бодож, эерэг нөлөөтэйг нь ЗГ-ын 2020-2024 оны Үйл Ажиллагааны Хөтөлбөрт тусгана уу.
2020 оны 5 сарын 24-ны сонгуулиар 2016-2020 онд Төр барилцаж байсан ч МУ-ыг хөгжүүлж чадаагүй, харин ч ХХИ-ээр Дэлхийд эзлэх МУ-ын байрыг бүр хойш ухраасан УИХ-ын гишүүд, МАНАН-ийн нэр дэвшигчдийг дугуйлахгүй байх гэдгээ мартахгүйн тул өөртөө зориулан бичиж, хэвлэн халаасалсан цаасан дээрээ олон нэр дэвшигч дотроос хөтөлбөр нь нааштай юм хэмээн 2 хөвгүүн, 1 охины нэр бичин сонгуульд орсон ч цаасаа гаргаж харах боломж гараагүйгээс, бас санах ой минь муудсанаас буруу 3 нэр дугуйлчихаж.Уул нь 3 нэрээ цээжилсэн гэж найдсан хойноо орж жагсаалт аван, ширээн дээр сууж хар үзэг шүүрэн нэр даруй дугуйлах гэтэлнүдэнд туссан нэр 3-аас олон харагдлаа. Бүр 10-аад минут сууж санах ойгоо аль нь билээ хэмээн дайчлан байж энэ л байх гэсэн 2 хөвгүүн, 1 охины нэрийн өмнөх дугуйг харлуулаад, жижиг цаасан дээр тэр нэрсээ сэм бичин гарч ирээд шалгатал зөрүүлчихсэн төдийгүй МАНАН-гаа би өөрөө дахин сонгочихож! Өргөө буудлаас автобусанд суух, буух, Гандан хүртэл явах бүр Ард Аюушийн гудамжны зүлгэн дээр ярайлгасан сурталчилгааны маш олон самбар дээрх, нүдний өмнө эрээлжилж байсан нэрсийн зарим зурагтаар байнга сонсогдсоны дотор бусдын ярианаас чихэнд, гэрт минь байсан номны хавтаснаас нүдэнд минь хоногшсоноос цээжилж байсан нэрсийн минь оронд тархинд бат суучихсан байжээ. Самбарууд, зурагтаас гадна хүргэн ах (Галт сумын Зүрх багийн хүн) нутгийн дүү Х. Ганхуяг гэж ярьдаг, цагаан сарын үеээр Ж. Ганбаатар гэсэн нэг ном ирснийг ширээн дээр ил байлгасан, хороон дээр очих бүр С. Одонтуяа гэсэн нэр их харагддаг явдал зөнөж буй тархийг минь бөмдөгдөж товлосон нэрсийг минь угаачихаж. Худал зүйлийг 10 давтахад үнэн болдог гэсэн үг байдаг нь, сурталчилгааны олон суваг ашигласан үед, үнэн аж. Би ганцаар хууртсан биш бололтой. Түрүүчийн ЗГ-ын Ерөнхий Сайд асан У. Хүрэлсүх маань бас, гэхдээ бүр томоор, хууртаж. Тэр сонгуулийн өмнө очсон аймаг бүртээ “манай засгийн газар сайн ажилласан, эдийн засгийг өсгөсөн, ...” гэж үүндээ итгэсэн шинжтэй чанга дугардаг байснаа (түүнд сайд нар нь худал мэдээлэл өгдөг байж) нам нь сонгуульд ялсны дараа “2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд Та биднийг тосон хүлээж байна.” гэж сулхан хэлэв. Түрүүчийн ЗГ дульхан ажилласнаас хүндрэл бэрхшээлүүд даамжирсан гэдгийг хожуу ч гэсэн “сайн ойлгосон” Ерөнхий сайд, УИХ-ын дарга нартаа ХХИ, ДНБ-г Алсын Хараа-2050-д заасанд хүргэхэд нь нэмэр болж юуны магад хэмээн өөрийн боловсруулсан дараахи санаануудыг дэвшүүлэхэээр зориглов.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г. ЗАНДАНШАТАР ТАНАА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ ТАНАА
ЗГ-ын Хөтөлбөрт тусгах санаанууд
ЗГ-ын Хөтөлбөрт тусгах санаанууд
ХХИ, ДНБ-ний өсөлтийг дэмжинэ гэж тооцсон дараахи саналуудыг минь T21, GCE болон загварчлалын бусад апп-аар бодож, эерэг нөлөөтэйг нь ЗГ-ын 2020-2024 оны Үйл Ажиллагааны Хөтөлбөрт тусгана уу. Эдгээр нь сайжруулан хэрэгжүүлбэл вирус, худалдааны дайн зэргийн сөрөг нөлөөг сааруулахын зэрэгцээ Э/З-г өсгөх нөөц.
- ЗГ-ын 2020/24 оны мөрийн хөтөлбөрт оруулах түлхүүр үзүүлэлтүүд, тэдгээрийн утга, жилээр. Алсын Хараа-2050-ийн 2030 онд хүргэх үзүүлэлтүүдээс 2023 оныхыг ялгаж авснаар.
1.1 Хүснэгт 1. Хүний Хөгжлийн Индекс (ХХИ)-г 2023 оны эцэст 0.764 хүргэх.
№ | Он | ХХИ | Дундаж өсөлт | Тайлбар, эх үүсвэр | |
2019 | 0.744 | 0.005 | ҮСХ: 1212.mn* | ||
1 | 2020 | 0.749 | 0.005 | ||
2 | 2021 | 0.754 | 0.005 | ||
3 | 2022 | 0.759 | 0.005 | ||
4 | 2023 | 0.764 | 0.005 | 0.764 | ҮСХ 2023 оны 3 сард бодоод зарлана** |
5 | 2024 | 0.769 | 0.005 | 0.769 | |
6 | 2025 | 0.774 | 0.005 | ||
7 | 2026 | 0.779 | 0.005 | ||
8 | 2027 | 0.784 | 0.005 | ||
9 | 2028 | 0.789 | 0.005 | ||
10 | 2029 | 0.794 | 0.005 | ||
11 | 2030 | 0.799 | AX-2050-д 0.8 |
* Үндэсний Статистикийн Хорооны сайтад 0.744 гэж байснаар авав. НҮБ-ийн Human Development Rankings-т: 0.735 гэж байсан ч үүнийг тооцсонгүй.
** Жил бүр 0.005-аар өсгөх албагүй, харин 2023 онд 0.764-д хүргэсэн байх ёстой.
1.2 Хүснэгт 2. 1 хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдхүүн (1хн ДНБ)-г $5500-д хүргэх!
№ | Он | 1хн ДНБ* | Дундаж өсөлт | Өсөлт | 1хн ДНБ | Тайлбар | ||
Мян $ | жилд, % | хуримтл. | Мян $ | |||||
2019 | 4294.1 | 6.17 | 1 | 1.0617 | NSO: 1212.mn-аас | |||
1 | 2020 | 4559 | 6.17 | 1 | 1.0617 | 1.0617 | ||
2 | 2021 | 4840 | 6.17 | 1 | 1.0617 | 1.1272 | ||
3 | 2022 | 5139 | 6.17 | 1 | 1.0617 | 1.1968 | 4 жилд 27% өссөн байх** | |
4 | 2023 | 5456 | 6.17 | 1 | 1.0617 | 1.2706 | 5500 | 2023 оны 5 сард бодогдно. |
5 | 2024 | 5793 | 6.17 | 1 | 1.0617 | 5800 | 2024 оны 3 сард бодогдно | |
6 | 2025 | 6150 | 6.17 | 1 | 1.0617 | |||
7 | 2026 | 6530 | 6.17 | 1 | 1.0617 | |||
8 | 2027 | 6932 | 6.17 | 1 | 1.0617 | |||
9 | 2028 | 7360 | 6.17 | 1 | 1.0617 | |||
10 | 2029 | 7814 | 6.17 | 1 | 1.0617 | |||
11 | 2030 | 8296 | 6.17 | 1 | 1.0617 | АХ-2050-д USD8299 |
* 1хн ДНБ-ийг Дэлхийн Банкны Атласын аргаар тооцсоныг нь авав.
** 1хн ДНБ-ийг 6.17% өсгөх нь зарим жилд бэрх, харин 2023 оны эцэст, 4 жилийн дүнгээр 27% өсгөн USD8299-с доошгүй болгох боломж бий гэдгийг Э/З-ийн загварчлалын апп гаргаж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Харин УИХ-ын гишүүдээс асуувал тэд 2024 он хүртэл байгалиа хамгаалах төдийгүй багагүй хэсгийг сэргээнэ, их өр төлнө, цар тахалтай тэмцэнэ, иймээс ХХИ байтугай ДНБ-ийг Алсын Хараа-2050-д заасан хэмжээгээр өсгөх боломжгүй гэх шинжтэй нь заримынх нь ярилцлагаас мэдэгдэж байна.
Жич: Дундаж наслалт (миний тооцоогоор 71.75 хүрнэ, илүү байх боломжтой), боловсролын үзүүлэлтийг бодсон, энд дурьдсангүй. Эдгээрийг Цаг боллоо! нэртэй МУ-ыг 2062 он хүртэл хөгжүүлэх Үзэл Баримтлалд тусгасан. [1].
Зорилго тодорхой, хэмжигдэхүйц болсноор иргэдийн идэвхи сайжирна, зорилт бодитой хэрэгжиж байвал иргэдийн ЗГ, Төрдөө итгэх итгэл дээшилнэ. Үүний үр дүнд ДНБ 0.5% ба дээш пунктээр өсөх урьд тооцогдож байгаагүй нөөц бий болно.
2. Монгол Улсад дахин өндөр хүчин чадалтай суперкомпьютер бүхий нийтийн үйлчилгээний Cloud зарчимтай, ХХИ, ДНБ-ий загварчлалын T21, GCE зэрэг апп-уудтай, Big Data бүхий “ТАРХИ” бий болгож, Төр, бизнесийг ухаалагжуулах.
Түүх: МУ 1973-91 онд нийтийн үйлчилгээний Тооцоолон Бодох Төв (англиар National Computer Centre, NCC гэдэг байв) байгуулж, Ерөнхий Сайд асан Д. Бямбасүрэнгийн тодорхойлсноор “Тархитай болсон” юм. Энэ төвд өндөр хүчин чадалтай мэйнфрэйм компьютерүүд байрлаж, 24 цагаар шинжлэх ухаан, үйлдвэрлэл, статистик, төлөвлөлтийн олон мянган бодлогууд бодож, тухайлбал эдийн засгийн салбарын загварууд, Глушков, Аганбегян нарын аргачлал, ЗХУ-ын Э/З-ийн хүрээлэнгийн зохиосон СЧЁТ, ТБТ-ийн SW дэвелоперүүдийн зохиосон салбар хоорондын балансын апп зэргийг статистикийн олон жилийн динамик мэдээллийн сантай холбож ашиглан ЗГ-ын хөтөлбөр, шийдвэрүүдийг оновчтой болгоход дэмжлэг үзүүлж байсан.
Жич: ТБТ-д МУ-ын ой санамж буюу бүх салбарын нэгтгэсэн төдийгүй анхан шатны буюу ААНБ, өрх, иргэдийн (иргэдийн нэрийг санд оруулдаггүй байсан шүү!) олон жилийн динамик мэдээлэл, SW developer-үүдийн бий болгосон аппликэшнүүд хадгалдаг, шаардлагатай үед авч ашигладаг, тасралтгүй баяжуулдаг дата архив байв.
ТБТ (NCC) нь МУ-ын ДНБ-ийг жилд ~1% нэмж өсгөх хүчин зүйл болж байсан гэдэг. [2].
“Тархи”-ны нэг иж бүрдэл суперкомпьютер (СК)-ийн үйлчилгээтэй public cloud (дата сториж, архив бүхий) нийтийн ашиглалтын төвийг 2020 онд Зураг 1.-ийн зарчмаар, энэ нь CAPEX, OPEX багатай, барьж (эхний ээлжинд 1-г) олон жижиг дата төвийн үйлчилгээг тийш нь шилжүүлж дата төв бүрт гардаг багагүй зардлын нийлбэрийг хэд дахин бууруулахын зэрэгцээ апп бүрт ногдох хүчин чадлыг нь эрс нэмэх. Өнөөдрийн байдлаар хэдий багагүй хэмжээгээр тус бүрийг нь дэмжиж байгаа ч боловсролын, нийгмийн даатгалын, кадастрын зэрэг төрийн үйлчилгээний серверүүд ЭЕШ, сарын эхэн, хичээлийн эхэн зэрэг оргил ачааллын үед уддаг, бүр гацдаг. Төрийн байгууллагын байтугай томоохон бизнесийн байгууллага болох ХААН банкны сервер ачаалал ихтэй үед бас саатдаг ч, төрийн байгууллагуудын серверүүд бусад өдрүүдэд ~10% ачаалалтай, ажлын бус цагаар огт ачаалалгүй байдаг нь Cloud технологийн үед байж болохгүй “баярхал”, “тансаглал”.
Зураг 1. МУ-ын нөхцөлд тохирох датасентерийн барилгын загвар. Серверүүд бүхий контейнерүүд сүүдэрт байрлана. Урд талд нь харагдаж байгаа 3 (өөр байж болно) давхар оффисийн байр өвлийн цагт нараар, серверийн дулаанаар хална. Хөргөлтийн чиллерийн шингэн контейнер, дээвэр хооронд нягтарсан салхиар эрчимтэй хөрнө. Энэ дата сентерийг 1 жилд барьж, ашиглалтад оруулах боломжтой.
Суперкомпьютерийг, цаг уурын мэдээг олон хоногоор урьдчилан гаргаж, ХАА, ялангуяа мал аж ахуйд хохирол учруулдаг ган, зуд, байгалийн аюулт үзэгдлийг олон хоногийн өмнөөс урьдчилан, багийн нарийвчлалтай гаргаж, шуурхай түгээх (энэ суперкомпьютерийг гадаадын Cloud/HPC-тэй GRID зарчмаар холбож шаардлагатай үед хэрэгтэй хүчин чадал даруй авч байх ба шөнийн цагаар гарч болох илүүдэл нөөцийг бусдад ОУ-ынхтай жиших тарифаар ашиглуулна), рендеринг, моделинг, симуляци зэргийн апп ажилуулж ХАА, геологи хайгуул, судалгаа шинжилгээ явуулж Төр, бизнестээ бүтээгдхүүн, үйлчилгээгээ боловсронгуй болгоход, мөн оюуны өмч бий болгоход эрчимтэй дэмжлэг үзүүлнэ.
Клауд дээр МУ-ын хөгжлийн ойр, дунд, хэтийн хөтөлбөрүүд, хуульд орох нэмэлт өөрчлөлтийн нөлөөг тооцож байх T21, GCE зэрэг, хиймэл оюун ухаан (ЗГ-аас зарласан тендерүүдийн ялагчийг Хиймэл оюун ухаан дүгнэж шалгаруулдаг болох), IoT-ийн болон бусад аппууд, Big data байрлана.
-Апп-уудын нэг нь SnD (эрэлт, нийлүүлэлт) систем байх бөгөөд энэ нь МУ-ын нутаг дээрх бүх иргэн, өрх, ААНБ-ын бий болгосон бүтээгдхүүн, үйлчилгээ бүрийн гарал үүсэл, чанарын баталгаа, үнийн санал, байршлын мэдээллийг үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчдэд хүргэх апп байх юм. Хэрэглэгчдийн хэрэгцээт бүтээгдхүүн, үйлчилгээний мэдээлэл ч, хугацаа, байршлаараа энэ апп-д тавигдана. Үүний үр дүнд үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч-хэрэглэгчид тэдний хоорондын дэлгүүр, зах, ченж зэргийг алгасан ойртох, цаг хугацаа (багагүй тохиодолд дэлгүүр, зах нээгдэхийг хүлээх шаардлагагүй), хөдөлмөр хэмнэх (дэлгүүрт хүргэх, зах, жижиг дэлгүүрийн лангуун дээр суух шаардлага багасна) нөхцөл бүрднэ. Ингэснээр хот доторхи бөөгнөрөл, хөдөлгөөн, бохирдол багасахын зэрэгцээ борлуулалт өсөн, эдийн засаг эрчимжинэ.
Шаардлагатай гэвэл SnD төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг өгч болно. Энэ төслийн танилцуулгыг 2014 онд СЭЗД, Солонгосын Хандоны Глобал Их Сургууль хамтран зарласан уралдаанд явуулахад шагналт байр эзэлсэн (₮0.5 сая-аар шагнуулсан) юм.
Европын улсуудад зөвхөн суперкомпьютерүүд ДНБ-ийг 1% илүү өсгөдөг, харин манай“Тархи” ДНБ-ийг бүр их өсгөх болно.
Жич: Хүйтэн уур амьсгалтай МУ-ын хувьд олон зуун мянган сервер агуулсан Cloud data center нь хөргөлтөд бага эрчим хүч зарах тул instance-ийн тариф нь ОУ-ын зах зээлд өрсөлдөх чадвартай тул цаашид МУ-ын сервис экспортын жинтэй эх үүсвэр байх юм.
3. Төр, бизнесийн мэдрэлийн судасны бөглөрлийг арилгаж “саажилтыг багасгах”, капилярын тоог нь нэмж, Нийслэл-хөдөө төдийгүй, хөдөө-NY, Tokyo, London, …-ийн ялгааг арилгаж МУ-ын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
УБ-с хөдөө орон нутаг руу, хотын төвүүдээс гэр хороолол руу явсан шилэн кабель, радио релейний, сансрын дамжуулах (эдгээр нь мэдрэлийн судас)-ын түрээсийн ₮80000/mbps тарифыг ₮0 болгох (бөглөрлийг арилгах) буюу МХС ТӨК-ийн зардлыг Улсын төсөвт суулгаж онлайн контент бүтээдэг, дата-д суурилсан апп бий болгодог Төрийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйлчилгээг МУ-ын бүх иргэн, нутаг дэвсгэрт Нийслэлийнхтэй адил үзүүлэлт, тарифаар хүргэх нь Төр, бизнест бодитой дэмжлэг болох ба энэ нь МУ-ын ДНБ-ийг жилд 1.3-2.3%+ өсгөх нөхцөл бүрдүүлнэ.
Үүний нэг нотолгоо нь Р. Катц, Ф. Каллорда нарын 100 гаруй улсын жишээн дээр хөдөлгөөнт 3G/4G холбооны буюу mobile broadband-н Э/З-т үзүүлэх нөлөөг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр нь улсуудыг 3 (USD12000 хүртэл, USD12000-22000, дээш) ангилж 3G/4G-ийн нөлөөг ангилал тус бүрээр нь тооцоход дараахи зүй тогтол ажиглагдсаныг ITU (ОУЦХЭ) гишүүн улсууддаа явуулсан зөвлөмж юм:
For countries with GDP per capita below USD 12 000, 1 per cent increase in mobile broadband penetration yields 0.20 per cent increase in GDP.
Мэдээллийн эх үүсвэр: https://www.itu.int/en/ITU-D/Regulatory-Market/Documents/FINAL_1d_18-00513_Broadband-and-Digital-Transformation-E.pdf
Нэг хүнд ногдох ДНБ ~USD4290-тэй манай улс нутаг дэвсгэрээ өргөн зурвасын хөдөлгөөнт холбооны үйлчилгээ (3G, 4G үүнд хамаарна)-нд стандарт үзүүлэлттэйгээр, аль болохоор ихээр хамруулбал энэ нь бусад салбарт нэмэлт хөрөнгө оруулаагүй байхад л ДНБ-ийг шууд өсгөх нөлөөтэй нь Хэнтий аймагт 2G хүргэж, хамралтыг нь эрс нэмэгдүүлэхэд (2008-2014 онуудад ДНБ нь жилд 18% өсч байв) ажиглагдаж байсан ч холбооны үйлчилгээний нөлөөг бид ялгаж тооцож байгаагүй. УБ-хөдөө хоорондын дамжуулахын асар өндөр буюу УБ-АНУ хүртэлх ~₮16000/мbps-с 5 дахин их ₮80000/мbps-ийн тарифыг багасгаж МУ-ын ТХ-ийн ҮБ-2030-н Зорилт 7.-д дурьдсан (2.1.5-ын Зорилт 7. “I үе шат (2016-2020): Нийт хүн амын 70 хувийг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбож, газар нутгийн байршлаас үл хамаарсан ижил үнэ, тарифыг мөрдөж ...”)-ы дагуу ₮0 болгох нь цар вирусын үед ч тохирох тун оновчтой шийдэл, энэ нь ITU-ийн дээрх зөвлөмжөөс зөрөхгүй байна. УИХ-ын шинэ гишүүн Ц. Мөнхцэцэг “Гэртээ интернеттэй, зурагтаа ухрааж үзэх боломжтой айлын хүүхдүүд илүү үр дүнтэй суралцсан, тийм боломжгүй айлын хүүхдүүд үнэхээр юм сурч чадаагүй, цар тахал нийгэм дахь тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн” гэж дүгнэсэн.
ҮБ-2030-ийн заалт, ITU-ийн дээрх зөвлөмжийг УИХ хүлээн авч ЗГ-ын 2020-2024 оны Мөрийн хөтөлбөртөө тусган интернетийн үйлчилгээг байршил үл харгалзсан ижил үнэ тарифаар хүргэх буюу УБ-с орон нутаг чиглэсэн дамжуулахын тарифыг ТЭГ болгон ЦДШ, автозамтай адил зарчимтай болговол МУ-ын Засгийн Газар, бизнес, иргэдийн МТ-ийн салбарт оруулсан 1.1 их наяд илүү төгрөгийн хөрөнгө оруулалтын өгөөж 10%-иас илүүгүй байгаа нь шууд өсч эдийн засгаа дэмжих хөшүүрэг болно.
Жич: сумд руу татсан ₮300 тэрбумаас доошгүй өртөгтэй 38000 км шилэн кабель 1%-с бага ашиглалттай, ₮350 тэрбумаас багагүй үнэтэй смарт утас, iPad зэрэг МУ-ын нутаг дэвсгэрийн 10%-иас илүүгүй хэсэг дээр ашиглагддаг, 150-300 мbps хүртэл хурдаар үйлчилгээ хүргэх чадвартай хөдөлгөөнт холбооны болон интернетийн ₮300 тэрбум илүү өртөгтэй станцуудад хүчин чадлынх нь 10%-с ихгүй урсгал хүргэдэг, ₮150 гаруй тэрбумын өртөгтэй эпликэшнүүд хотын гэр хорооллын нэлээд хэсэг, нутгийн 90%-д хүрдэггүйн шалтгаан УБ-с сумд руу, хотын төвөөс гэр хороолол руу татсан шилэн кабелийн тариф, дээр дурьдсан ₮80000/мbps байгаатай холбоотойг, мөн үүнийг хэрхэн шийдэх тухай саналыг Хавсралт 1-с эсвэл https://www.sendspace.com/file/916b70 -с үзнэ үү.
Зураг 2. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь USD12000-с бага орнуудад өргөн зурвасын хөдөлгөөнт холбооны нэвтрэлтийн 1% өсөлт ДНБ-ийг 0.2% өсгөж байна.
Эх үүсвэр: Raul Katz Ph.D., Fernando Callorda BA, MA, The economic contribution of broadband, digitization and ICT regulation, ITU, 2018.
Иймээс УИХ, ЗГ, улс төрийн намууд вирусээс хамгаалах, тэгсэн атлаа ДНБ, ХХИ-г Алсын Хараа-2050-д заасан хэмжээгээр өсгөх шийдэл хайж байх үед “үндсэн дамжуулахын тарифыг бууруулж улмаар тэглэвэл вирусээс иргэдээ хамгаалан гэрт нь суулгасан ч, эдийн засгаа өсгөх боломж байна, орон нутгийн дамжуулахын тарифыг 0₮ болгон МУ-ын том нутаг дэвсгэрийг дата үйлчилгээний хувьд ЦЭГ (ЕС байсан Ч. Сайханбилэг, Ерөнхийлөгч байсан Ц. Элбэгдорж нар Фрийдлэндийн The World is Flat гэдгийг давтдаг байсан, ТЭГ тариф ЦЭГ рүү дөхүүлнэ) болгуулна уу” гэсэн саналыг минь судлан УИХ-д дэвшүүлнэ үү, хэрэв би буруу тооцсон бол тайлбар ирүүлнэ үү.
Жич: Хотын зах, хөдөөд суурилагдсан хөдөлгөөнт холбооны станцуудаас 2000 гаруй, нэг бүр нь 84-150 mbps хурдтай 3G/4G станц (5G станцад 1000mbps илүү урсгал өгөх хэрэгтэй) нутаг дэвсгэрийн 10 орчим хувьд үйлчилгээ хүргэдэг ч өндөр тарифаас шалтгаалан, дунджаар 8-10 мbps-ээр яриа голлосон үйлчилгээ хэрэглэгчдэд үзүүлдэг тул энэ үйлчилгээ өргөн зурвасынх биш. Максимум хүчин чадлаар нь бус гэхэд 50-100 mbps урсгалыг станц бүрт хүргэвэл (5G нэвтрэхэд 1000mbps шаардлагатай) МУ-ын нутаг дэвсгэрийн ~10%-д үйлчилгээ хүргэдэг дээрх 2000 гаруй станцын үйлчилгээ өргөн зурвасын болох ба үр дүнд нь МУ-ын ДНБ жилд 1-2% өсөх нөхцөл бүрднэ. 2019 оны ДНБ ₮33 их наяд болсныг тооцвол энэ нь ₮330-660 тэрбум₮. ₮0 тариф шийдэгдвэл оператор компаниуд гэр хороолол, хөдөөгийн багууд, мөн төмөр зам, авто замын дагуу үүрэн холбооны станцуудыг илүү нягтралтай суурилуулж үйлчилгээний хамралтыг нь улам их нэмэн хэрэглэгчиддээ суурин, хөдөлгөөнд гэдгээс нь үл хамааран МУ-аа төдийгүй, Дэлхийг ойртуулна.
- Үндсэн дамжуулах, түүнийг барьж байгуулах, ашиглах, хамгаалах.
Бизнес, Батлан хамгаалах, Хил хамгаалах, Тагнуулын байгууллагууд, мөн Төрийн үйлчилгээг үндсэн нэг дамжуулахаар, гэхдээ тус бүрийн шөрмөсөөр явуулж (тэд тус бүр өөрийн шилэн кабельтай болохыг мөрөөддөг) байгууллага бүр шинээр шилэн кабель давхардуулан татах явдлыг зогсоож зардал хэмнэх. Гэхдээ суурин, цэргийн анги, застав, боомт бүр рүү, найдвартай ажиллагааны үүднээс, дор хаяж 2 (шилэн кабель, радио релей, VSAT-ын хослол, эсвэл гурвал) дамжуулах хүрэх ёстой. Автозам, цахилгаан дамжуулах шугамын адил Дата дамжуулахын оптимизаци хийсэн олон жилийн топологи, төлөвлөгөөг Төрийн нэг байгууллага хариуцаж ашиглалт, өргөтгөлийг нь тендерээр чанар, бэлэн байдлын өндөр үзүүлэлттэй гэрээний дагуу хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байх нь олон оронд, тухайлбал Скандинавын орнуудад нэвтэрсэн шийдэл. Манай улсад авах жишээ бий, тухайлбал Цахилгаан Дамжуулах Шугамууд трансформаторын хамт, Авто, төмөр, усан замууд. Дамжуулахын хурдыг жил бүр 2 дахин нэмэхэд, энэ нь боломжтой, ДНБ 0.3% өсдөг зүй тогтол байна. Дараахи сайтаас энэ тухай танилцана уу. Erik Bohlin, http://www.intelligentcommunity.org/clientuploads/PDFs/S1-Erikpollin.pdf
5. Төхөөрөмжүүдийг ухаалагжуулж АҮ-ийн 4-р хувьсгалыг өрнүүлэх салбар хөгжүүлэх
Үүний тулд МУ-д электроникийн үйлдвэрлэлийг бий болгох, электроникийн салбар хариуцдаг төрийн байгууллагатай болох. Г.О.: Хүнд үйлдвэрийн яам хариуцаж болно.
Дор хаяж транзистор, чип, резистор, бусад компонент, контроллёр, IoT-ийн иж бүрдэл, software-ийг Бээжингийн Жонгуанцуны захын үнээр, гэмтсэн тоног төхөөрөмжийг сэргээх, сургалт, туршилтад төдийгүй үйлдвэрлэлд шаардлагатай нэр төрлөөр нь зах зээлд борлуулах нөхцөл бүрдүүлэх. Электроникийн лангууг аймаг, сум бүрт байгуулах, сургууль бүрт лаборатори ажиллуулах, онлайн хичээлийн агуулгууд бий болгох, электрон төхөөрөмж, багаж хэрэгсэл шинээр бүтээсэн, оюуны өмч бий болгосон, импорт оновчтой орлосон зохион бүтээгч, үйлдвэрлэгчдийг урамшуулах механизм нэвтрүүлэх.
МУ-д ойрын 4 жилд 10 сая илүү барилга, объект, тээврийн хэрэгсэл, мал, камер, тоолуур зэрэгт ухаалаг контроллёр, эсвэл IoT-ийн төхөөрөмж нэмж суурилуулах юмуу зүүнэ. Эдгээр нь дамжуулах буюу мэдрэлийн судлаар (тэр үед шилэн кабелийн бөглөрөл арилсан байна гэж найдаж байан) Cloud (энэ нь 3 сая гаруй хүн, 10 сая төхөөрөмжийг үйлчлэх хэмжээний өндөр хүчин чадалтай болсон байна гэж найдна) дээрх апп-тай холбогдож ажиллахын зэрэгцээ сенсоруудаараа бүртгэсэн мэдээллийг Bigdata-ийн санг баяжуулна. Энэ динамик Bigdata бидэнд гаргах шийдвэр, хөтөлбөрөө оновчтой болгоход “хүн”-тэй харьцуулах аргагүй тус хүргэнэ.
6. ДНБ-ийг өсгөх нэг нөхцөл бүрдүүлэх буюу завсрын хэрэглээг барилгын салбартбууруулахын зэрэгцээ байгалиа хамгаалах барилга.
Ядуу өрхүүдийг тохилог байртай болгох, тоног төхөөрөмжид дулаан байр барих, сургууль, цэцэрлэг, мөн шинээр эмнэлгийн түр өргөтгөл хийхэд энэ зарчмаар баригдсан барилга тус болох боломжтой.
Зураг 3. МУ-ын давуу тал болох нарлаг, нэг хүнд ногдох газар нутаг том (энэ нь барилгыг, ялангуяа хотын зах, хөдөө нутагт, нар их тусах цэгт барих сонголт олгоно), технологийн боломж (СЭХҮ, сенсор, контроллёр олдоцтой болсон)-г бүтээлчээр ашиглан түлээ бага ашиглах (говь, хээрийн малчид барьвал шаваг, бут зэргийг бага түлнэ), бохирдол бага үүсгэх, ашиглалтын зардал багатай, дэд бүтэц (халаалтын 2, бохир, цэвэр усны 2, бүгд 4 хоолой, ЦДШ)-гүй сууц, барилгын нэг загвар. [3].
Зураг 4. Дээрх зарчим бүхий малчны гараж бүхий сууц. Хаалгууд нөмөр талдаа.
Шинээр баригдах барилга, өргөтгөлд дээрх өргөдөлд дурьдагдсан зарчмыг илүү сайжруулан МУ-ын байгаль, цаг уур, нутаг дэвсгэрийн давуу талууд, сенсор, контроллер, нарны зай, салхин сэнс зэрэг техник, технологийн ололт, барилгын дэвшилттэй материал, хэмнэлттэй барилгын Дэлхийн оюуны өмчийг бүтээлчээр ашиглах шийдэл бүхий стандарт боловсруулж мөрдүүлбэл барилгын завсрын хэрэглээ бүр ихээр багасч ДНБ-г 2030 он гэхэд 1.1%, 2040 онд 2%-с дээш өсгөнө.
7. Зураг 5. Малчдын, батарейны цэнэгийг бага шавхах буюу ~10Вт хэрэглэх, зурагт радиод HDMI кабелиар холбогдох, стандарт гар, моус, Windows/Linux/Android зэрэг систем, Word, Excel зэрэгтэй. 2-8 Core, 2-8GB RAM-тай компьютер. LAN-д, болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд, шууд болон гэр интернет, ... зэргээр холбогдох боломжтой жижиг, хямд компьютерийг ажиллуулж байгаа нь.
Энэ компьютер дээр хөдөөгийн малчид, иргэд стандарт PC-д дөхүү бүтээмжтэйгээр ажиллахын зэрэгцээ онлайн сургалтад хамрагдах, телемедисинд холбогдох, бусадтай харилцах, банк, санхүүгийн гүйлгээ хийх, мэдээлэл авах гм суурин газарт буй иргэдтэй адил үйлчилгээ авна. Энэ компьютер малчдад, байгаа газраасаа МУ-ын болон Дэлхийн зах зээлд үйлчилгээ, бүтээгдхүүнээ танилцуулах, харилцах, борлуулах боломж олгох тул Нийслэл рүү нүүх байтугай, явах шаардлагыг багасгана.Малчны компьютер (одоогоор хамгийн хямд нь SingleBoard Computer, хүчин чадлаар илүү ч арай үнэтэй ангилал нь Mini PC, эдгээрийн хүчин чадал тасралтгүй нэмэгдэж байна)-ийг эрчимтэй нэвтрүүлэх арга хэмжээ авах нь хөдөөгийн иргэдийн бий болгох ДНБ-ний төдийгүй ХХИ-ийн өсөлтийг дэмжинэ.
Сумын төв, хөдөөгийн уулан дээрх үүрэн холбооны антеннуудын ойролцоо нутагладаг малчид, иргэд интернетийн хурдаа нэмэгдүүлэх гэвэл гэр интернет, өрхийн интернет, Жимобайлын NP-10 зэрэг төхөөрөмжид нэмэлт өсгөлттэй машины, эсвэл гадаа, өндөрт суурилуулдаг яагги антеннууд ашиглавал илүү тустай.
8. Зураг 6. Өвлийн өдөр дотроо дулаан, ариун цэврийн ухаалаг байгууламж.
Энэ байгууламж нь өндөр талаараа урагш, нар руу харсан тул илчээр нь хална, илч урд хананд хуримтлагдна. Хаалга нь зүүн буюу салхины нөмөр талд тул хүйтэн агаар ихээр орохгүй. Хойд тал нь нам, дээвэр нь налуу тул салхинд үзүүлэх эсэргүүцэл нь бага, иймээс гажиж хазайн хананд завсар гарах магадлал нь бага. Дотроо/дороо ялгадас компостлох байгууламжтай.https://gmobile.mn/ns/ns/177.html Үүнийг хотын захын гэр хороолол, хөдөөгийн айл өрхүүд, сургууль, ААНБ-ууд барьж, дотор хананд нь дулаан хуримтлуулагч байрлуулж ашиглавал өдөр, орой дотроо дулаан байх болно.
9. Green, Digital, Smart Soum буюу үйлдвэрлэл, үйлчилгээний паркийн зарчим.Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумдын мэдээлэл бүхий материалыг дараахи сайтаас үзэж танилцана уу.
https://www.sendspace.com/file/jzjtb1
10. Алсын хараа-2050-г дахин шинэчилнэ үү.
Шалтгаан ину:
2050 оны зорилт хэт жижиг, тухайлбал ХХИ-г 0.9 болгоно, нэг хүнд ногдох ДНБ-ийг 30 жилийн хугацаанд буюу 2050 онд одоогийнхоос дөнгөж 3.6 дахин өсгөж ердөө 15000 ам долларт хүргэнэ гэсэн нь хүлээн зөвшөөрөх аргагүй бага зорилтууд.
Тухайлбал МУ-ын нэг хүнд ногдох ДНБ 2000 онд USD450 байснаа 19 жилийн дараа буюу 2019 онд USD4290 болж бараг 10 (жинхнээрээ 9.53) дахин өсөөд байна. 19 жилийн хугацаанд Ам доллар 48.5% үнэгүйдсэн нь бараг 2 дахин буурсан үзүүлэлт тул одоогийн USD4290 доллар 2000 оны USD2209-тай тэнцэх байж. Жилийн өсөлтийг USD4290 гэж биш USD2209-оор тооцоход л 19 жилийн турш нэг хүнд ногдох ДНБ дунджаар 8.1% өсчээ! Ам долларын инфляцийн энэ хурд хадгалагдвал (одоо бүр эрчимжих магадлалтай) 2050 оны 15000 ам доллар өнөөдрийн 4290 ам доллараас их ялгагдахгүй болох тул Монгол Улс 30 жилийн дараа ч Дэлхийн улс орнуудын жагсаалт дахь өнөөдрийн байр сууриа хадгална гэхэд бэрх, учир нь бусад улсууд байрандаа зогсохгүй, хөгжинө.
Цаг боллоо!-[1]-д 2050 онд нэг хүнд ногдох ДНБ USD42230 хүрнэ гэж тооцогдсон, Эрхэм та Алсын Хараа-2050-ийн макро үзүүлэлтүүдийг дахин бодуулж нэг хүнд ноогдох ДНБ-ийг USD15000-с эрс дээш, ХХИ-г 1.0-с багагүй болгуулна уу.
Хавсралт
- Г. Оюунбаяр, О. Оюунчимэг, О. Энхбат, Цаг боллоо!, 2018. МУ-ыг Хүний Хөгжлийн Индексээр Дэлхийд №1 болгох, энэ нь 2062 онд боломжтой тухай үзэл баримтлалын хураангуйг дараахи линкээс татаж авч танилцана уу. https://www.sendspace.com/file/fars5v
- Монгол Улсад мэйнфрэйм ашиглах, суперкомпьютер, клауд (үүл) турших, нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдсан тухай товч. http://baabar.mn/article/mongol-ulsad-meinfreim-ashiglakh-superkompiyuter-klaud-uul-turshikh-newtruulekh-uil-ajillagaa-yawagdsan-tukhai-towch
- Оюуны Өмчийн газарт өгсөн ШБ-ийн өргөдөл №10-2019-0006437.
- МУ-ын 175 Дата төвийн жагсаалт. Үүнийг шаардлагатай гэвэл, мөн арга хэмжээ надад тооцохгүй гэвэл үзүүлж болно. Учир нь Төр, хувийн хэвшлийн дата төвүүдийн тухай мэдээллийг ААНБ-уудын зөвшөөрөлгүй, хувийн журмаар, цуглуулсан. Хуулиар хориглоогүй мэдээлэл бол нэгтгэсэн дүн байдаг, үүний дагуу өгч болох нь тэдгээрт байгаа серверийн нийт тоо, энэ нь 15000 орчим.
Нэмэлт мэдээлэл шаардлагатай гэвэл утасдана уу, би хүрээд очно.
Энэ бичгийн файл дараахи хаягт: https://www.sendspace.com/file/d0mj4h
Амжилт хүссэн Г. Оюунбаяр, 93111000, 2020 оны 7 сарын 31
Ахмад настан, компьютерийн инженер-электронч асан.
oyunbayar@gmobile.mnБу, Тэшиг, Эрин баг, Цаламын гол.
Хувийг ХХМТГ-т