ДЭЭРЭМ

өгүүлэл

Намайг  Аки Сато гэдэг. Би Японы  Ямагата мужид төрж өссөн Япон улсын иргэн. Би Монголд хөрөнгө оруулахаар шийдсэн  юм. Учир нь Монгол улс 1990 оноос хойш ардчилал, зах зээлийн замд орсон улс. Миний нагац ах Хиро  дайны үед  Манжуурт цэргийн алба хааж байгаад Зөвлөлтийн цэрэгт олзлогдож Монголд очоод  хоёр жил хорих лагерт хоригдож албадлагын ажил хийж байсан гэдэг. Тэр үед монголын сайхан сэтгэлтэй хүмүүс түүнд тусалж хоол унд өгдөг байжээ. Ах маань Монголоос ирээд монгол хүмүүсийн тухай их л ярьдаг байсан. Ингээд би Монголд хөрөнгө оруулахаар шийдлээ. Монгол руу явах дөхөж байхад миний дүү Нобу маань надад “Ах аа, Та сайн бодож үзсэн үү. Монголд хөрөнгө оруулах баталгаагүй. Авилгал, гэмт хэрэг их байдаг. Хууль нь үйлчилдэггүй гэж дуулсан юм байна” гэв. Би түүний хэлэхийг  сонсоод: “Юү гэж тийм юм байхав дээ. Монголд газар хамгийн хямдхан . Би тэнд газар авч монголын иргэдэд зориулж тансаг чанартай орон сууц барина” гэв.Япон дахь манай барилгын “Сугато” компани бол барилгын салбарт 60 жил ажилласан туршлагатай сайн компани байсан юм. Сугато гэдэг нь миний өвөөгийн нэр.

2003 он. Улаанбаатар хот. Би Монголд очоод холбогдох байгууллагуудаар орж хөрөнгө оруулах талаар монголын талтай ярилцлаа.  Надад  Оюун  гэдэг монгол бүсгүй орчуулагч хийж  туслахаар болов. Монголын хөрөнгө оруулалтын газрын дарга Найдан гэдэг хүн надад “Манай нэг дүү барилгын компанитай. Түүний нэрийг Даш гэдэг юм. Түүнтэй хамтарч япон монголын хамтарсан барилгын компани байгуулвал сайн шүү. Би ч бүх талаар туслана, танд  ч ажил явуулахад амар болно” гэхэд нь би зөвшөөрөв. 

Ингээд би япон монголын хамтарсан “Сугато Монгол” ХХКомпанийг байгуулав. Энэ хамтарсан компаний  монголын талын захирлаар  Дашийг томилов. Надад Даш 1000 доллар өгч “Надад ердөө энэ л мөнгө  байна. Би тантай хамтарч компани байгуулж байгаадаа баяртай байна” .гэв.  Хамтарсан компаний дүрмийн санд хоёр тал адилхан хөрөнгө оруулах ёстой. Чи надад мөнгөгүй байгаа гээд 1000 доллар өгсөн. Би хоёр талын гаргах 100 000 долларыг гаргая. Компани ажиллаад эхэлмэгц чи үлдсэн 50 000 долларыг төлнө биз дээ” гэхэд Даш “Тэгэлгүй яахав” хэмээн найрсаг хэлэв. 

Бид эхлээд нийслэл хотын дарга, Хан-Уул дүүргийн газрын албаны даргад авилга өгч байж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “А” зэрэглэлийн газар болох нийслэл Улаанбаатар хотын Удирдлагын академиас зүүн тийш орших эзэнгүй 88 га газрыг  авсан юм. Газар авахын тулд монголын дарга нарт 100 000 доллар хахууль болгож өгөв.Ингээд манай компани нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хороо буюу Удирдлагын академаас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх эзгүй байсан 88 га газрыг эзэмших, ашиглах эрхтэй болж  барилгын ажлаа эхлэв. Манай энэ газарт “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу 3000 айлын тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, тансаг зэрэглэлийн 400 айлын амины орон сууц Hous барихаар ажлаа эхлэв. Манай компани Улаанбаатар хотод барих энэхүү орон сууцанд зориулж бараг өөрийнхөө бүх хөрөнгө болох олон арван  сая долларыг зарцуулав. 

Хоёр жилийн дараа 2005 онд эхний таван  том орон сууцны хэсэг буюу “Japan Town” хотхоны 1000 айлын сууц ашиглалтад орлоо. Манай барьсан тансаг зэрэглэлийн орон сууцанд Монгол улсын УИХ-ын гишүүд, урлаг соёлын зүтгэлтнүүд, уул уурхайн компаний эзэд гээд эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс орсон юм.“Japan Town” хотхоны  1000 айлын орон сууцны төлбөрт 250 сая ам.доллар компаний дансанд орсон хэмээн манай нябо Бурмаа надад хэлж байсан. Бурмаа бол манай хамтарсан компаний  монголын талын захирал Дашийн эхнэр байлаа. 

Эхний таван том орон сууцны хэсэг нь бүгд борлуулагдаж, тансаг зэрэглэлийн чанартай сайн орон сууцны хотхон гэдгээрээ нийслэл Улаанбаатар хотод танигдаад байж байтал 2010 онд манай “Сугато Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл нь гэнэт ямар ч үндэслэлгүй цуцлагдав. Бид хууль ёсоор эзэмшдэг газартаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгаа чанартай сайн барьсан, оршин суугчид нь гомдол санал гаргаагүй, ам сайтай байхад ямар учраас барилгын тусгай зөвшөөрөл маань цуцлагдсаныг бидхайгаад олоогүй юм. Тэр үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан хүн манай компаний барилгын зөвшөөрлийг гэнэт ямар ч үндэслэлгүй цуцалсан сураг дуулдав.  Даш надад “Сугато Монгол” ХХК-ийнхан “авлига” болгож тэрхүү барилгын дэд сайдын хамаатны “ Монбар корпорэйшн” гэдэг компанид 20 га газрыг шилжүүлэн өгвөл манай барилгын зөвшөөрлийг сэргээнэ гэж байна гэв. Бид яаран өөрсдийн авсан газраасаа тэрхүү 20 га газрыг авилга болгож өгөв. Тэгж байж манай барилгын тусгай зөвшөөрлийгсэргээв. Манай компаниас өгсөн тэрхүү газарт өнөөх сайдын компани шууд л өөрийн хувийн орон сууцнууд бариад эхлэв. Ингээд монголын иргэдэд тансаг зэрэглэлийн амины орон сууц барих миний компаний бүх газрыг маань монголын өндөр албан тушаалтнууд булаагаад авчихав. 

Гэтэл гэнэт нэг өдөр таагүй мэдээ дуулав. Хамтрагч Даш маань хамтарсан компанийг маань өөрийнхөө нэр дээр болгочихжээ. Миний хөөцөлдөж авсан газрыг бас л өөрийнхөө нэр дээр болгочихжээ. Манай компаний ерөнхий нябогоор Дашийн эхнэр Бурмаа 1000 айлын орон сууцны төлбөр 250 сая долларыг манай компанид бус, Дашийн  хувийн компаний дансанд оруулчихжээ. Би ихэд гайхаж Даштай уулзлаа. Би түүнд “Чи яаж байгаа юм бэ. Чи ганц мянган доллар өгөөд хамтарч компани байгуулъя. Дараа нь үлдсэн мөнгийг нь чинь төлнө гэсэн биз дээ. Чи 1000 айлын орон сууцны төлбөрийг манай компаний дансанд оруулна гэсэн биз дээ. Гэтэл мөнгө ч байдаггүй, компаний гэрчилгээ ч байдаггүй, газрын зөвшөөрөл ч байхгүй боллоо.Чи яагаад миний хамтарч байгуулсан компанийг минь,бас газрыг минь надаас нууж өөрийнхөө нэр дээрээ  шилжүүлэв? гэхэд Даш уурлаж:– “Чи Монголоос зайл. Чиний барилга барьсан газар бол чинийх биш, монголын газар. Чиний компани гэж юү байдаг юм. Би энэ компанийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Барьсан орон сууцыг борлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Чи чаддаг юм бол явж заргалдаарай. Заргалдаад чи намайг ялахгүй” гэлээ. Би ихэд гайхаж түүнд “Чи ингэж хууль зөрчиж болохгүй. Ингэж луйвар хийж болохгүй. Бүх юм хууль журамтай байдаг юм. Чиний энэ хууль бус ажиллагааг Шүүхээр шийдүүлнэ” гэв.

Би Шүүхээр энэ хэргийг шийдвэрлүүүлэхийн тулд нэг монгол өмгөөлөгч авлаа. Өмгөөлөгчийн хөлсийг нь түүнд гомдоохгүй өгөв. Шүүх хурал боллоо. Гэтэл юү болсон гэж санана. Анхан шатны шүүх Дашийн  талд шийдвэр гаргадаг байгаа. Монгол өмгөөлөгч маань надаас урваж нөгөө талд ажиллажээ. Би яахаа ч мэдэхээ байлаа. Энэ хэргийг би давж заалдахаар шийдлээ. Гэвч Нийслэлийн шүүх болон Дээд шүүх Дашийн талд шийдвэр гаргажээ. Дашийн ах нь Шүүхийн дарга байсан юм билээ. 

Нэг өдөр монголын цагдаа нар гэнэт миний түрээсэлж байсан орон сууцанд ирээд “Таны тухай хар тамхи хэрэглэдэг гэсэн мэдээлэл манай байгууллагад ирсэн. Танай байранд нэгжлэг хийнэ” гэлээ. Би гайхаж “Энэ ер нь юү болоод байгаа юм бэ. Би танай Монголд хөрөнгө оруулсан Япон улсын иргэн байна. Би ямар ч хууль зөрчөөгүй. Би хар тамхихэрэглэх бүү хэл, энгийн тамхи ч татдаггүй ” гэв. Гэвч цагдаа нар гэрт хүч түрэн орж манайхыг нэгжив. Яасан ч бүдүүлэг хүмүүс юм бэ дээ. Ямар ч зөвшөөрөлгүй шууд байранд дайрч орж ирээд л хамаг юм сандааж өрөөг минь онгичиж бүх юмыг нураав. Гэнэт нэг цагдаа 00-ы  өрөөнөөс нэг юм оллоо гэв Харсан чинь гялгар уутанд скочдож боосон нэг юм байв. 

Цагдаа өнөөх скочдсон уутыг задалж үзээд “ Энэ бол хар тамхи байна. Таныг хар тамхи хэрэглэдэг, хар тамхи нуусан хэргээр баривчиллаа” гэв. Би тэр цагдаад“Би хар тамхи бүү хэл энгийн тамхи ч татдаггүй. Би архи, согтуурулах ундаа хэрэглэдггүй хүн” гэв. Хэлээд ч нэмэр алга. Монголын Цагдаагийн газрын дарга нь бас л миний хувийн компаний газрыг хувааж авсан хүний нэг байлаа. Намайг шууд л шоронд хийв. Хэн нэгэн нь миний гэрт хар тамхи нуужээ. Монголын цагдаагийнхан нуусан уу, тагнуулын газрынхан нуусан уу. Компаний ажлаар өдөрт өчнөөн монгол хүн манайд ирдэг байсан бөгөөд тэдний нэг ньнуусан юм болов уу. Хэн миний байранд хар тамхи нуусныг би хэлж мэдэхгүй байлаа.   Шоронд байхад монголын цагдаа нар өдөрт 2 удаа намайг байцаана. Тэр байцаагчийн хэлдэг үг нь. “Та хэргээ хүлээ. Танайхаас хар тамхи олдсон” гэдэг нэг л үг байв. Би яаж ч учраа тайлбарлаж хэлээд тэр цагдаа үл тооно. Цагдаагийн газар намайг “Хар тамхи хэрэглэж байхад нь баривчилагдсан” гэсэн худал тодорхойлолт гаргасан байлаа. 

Удалгүй Цагдаагийн газар миний “хэрэг”-ийг Шүүхэд өгсөн л гэж байна. Ямар ч гэмгүй намайг шүүхээр яллах юм гэнэ. Би яаж ийгээд Японы Элчин сайдын яаманд мэдэгдэж надтай уулзаач гэж хэлүүллээ. Элчин сайдын яамнаас Юко гэдэг залуу ажилтан бүсгүй ирэв. Тэр надад” Та том хэрэгт орооцолджээ. Одоо монголын шүүх, цагдаа, прокурор, тагнуулын алба бүгд таны эсрэг байна. Тэр Дашийн ах нь шүүхийн дарга юм байна. Монголд хууль гэж байдаггүй юм. Хууль хяналтын байгууллага нь авилгалд автчихсан , шүүх нь бас авилгалд автчихсан байдаг юм” гэлээ. Хөрөнгө оруулагчийг шууд дээрэмдэж компани, газар, хөрөнгийг нь хууль бусаар булаан авдаг гэмт явдал Монголд олон байдаг ажээ. Би тэдгээр хэлмэгдсэн хөрөнгө оруулагчдийн нэг л юм байна. Гэгээн цагаан өдөр дээрэм хийж байхад монголын хууль хяналтын байгууллага нь огт хөдлөхгүй байгааг хараад би ихэд гайхаж байлаа. 

Монголын хууль хяналтын байгууллага бүгд хамтдаа хуйвалддаг юм байна. Үүнийг нь би мэдэхгүй явсаарэцэстээ ийм хүнд байлдалд хүрчээ. Монголын шүүх намайг шүүх юм болов. Тэр шүүх хурал дээр “Намайг амьдарч байгаа байрандаа хар тамхи хэрэглэсэн” гэсэн Цагдаагийн хуурамч тодорхойлолтболон хар тамхи миний амьдарч байсан байрнаас олдсон гэсэн цагдаагийн протоколыг уншиж байлаа. Монголын Шүүх надад хар тамхи нуусан, хар тамхи хэрэглэсэн гэсэнялаар 8 жилийн хорих ял өгөв. Би шүүхэд давж заалдсан боловч монголын шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж намайг ял эдлүүлэх болов. Би шүүхээр дамжиж 2 жил болох хооронд монголын хулгайч дээрэмчид Монголд байсан миний бүх хөрөнгө, газар,компанийг хуу хаман дээрэмдэн авчээ. 

Надтай хамтран ажиллаж байсан бүх монгол хүмүүс надаас урважээ. Ганц монгол хүн л надаас урваагүй юм. Тэр бол орчуулагч бүсгүй Оюун байлаа. Намайг шоронд байхад Оюун хэд хэдэн удаа намайг эргэв. Монголын бүх л төрийн байгууллага, холбогдох дарга нарт хандаж бичсэн миний өргөдөл,хүсэлтийг бүгдийг нь Оюун монгол хэл дээр хөрвүүлж надад тусалсан юм. Миний хамаг хөрөнгөө дээрэмдүүлэн алдаж,хилс гэмт хэрэгт гүтгэгдэж хэлмэгдсэн байдлыг анхаарч, учирсан хохиролыг арилгаж,хилс хэргээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт өргөдөлдмонголыннэг ч даргахариу өгдөггүй байв.

Миний Монголд байсан  бүх хөрөнгөний үнэ  500 сая ам.долларт хүрч байсан юм.  Миний эдгээр хөрөнгө болон газрыг монголын шүүх, прокурор, цагдаа, тагнуулын албаныхан зэрэг хууль хяналтын байгуулагын том том дарга нар хувийн компанидаа дамжуулан хувааж авсан гэнэ лээ. 

Даш миний авсан  88 га газрыг минь монголын арван компанид нэг га газрыг 1 сая доллараар үнэлэн зарж их баян хүн болсон гэнэ лээ. Даш удалгүй монголын нэгэн томоохон  намд их хэмжээний хандив өргөж Улсын Их Хурлын гишүүнд сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн дуулдсан.

Монголд хөрөнгө оруулж их ажил бүтээсэн  надад хилс хэрэг тулгаж 8 жил шоронд хоригдох ял өгсөн нь  миний санаанд багтахгүй байлаа. Би 78 нас хүртлээ монголын шоронд хатах юм байна л даа.  Хамаг хөрөнгөө хөнтөрчихсөн, хилс хэрэгт яллагдсан  би яахаа ч мэдэхгүй байлаа. Ямар нүүрээрээ би Японд очих юм бэ.Гэр бүлээ тэжээх хөрөнгө ч үгүй, дээр нь хар тамхины хилс хэргээр шоронд орсон хүн яаж гэр бүлийнхээ нүүрийг харах юм бэ. Япончууд нэр нүүргүй амьдарснаас үхсэн нь дээр гэж үздэг юм. Би Монголын шоронд   дахин   8 жил зовж байснаас амиа егүүтгэж үхэх нь дээр юм байна хэмээн шийдлээ. 

Доржийн СҮХБААТАР    2024.03.30