Энэ хэн бэ?
Өмчлөх эрхтэй байна гэдэг нь бүтээх эрхтэй байна гэсэн үг. Энэ бол өмчийг хадгалах эрх биш түүнийгээ ашиглах, хэрэглэх эрх юм. Энэ бол хүн өмчтэй л байвал ашигтай байна гэсэн үг биш. Ашиг олвол ашгаа өөрөө авах эрхтэйг тодосгож байгаа юм. Ингэж өмчийн эрхийг хамгаалагч хэн байж таарах вэ ?
Капитализмыг сурталчлах гэж буй хүн капитализмын салшгүй суурь нь хүний эрх гэдгийг ойлгог. Хүний эрхийг хамгаалах гэж байгаа хүн хүний эрхийг хамгаалдаг ганц л систем байдаг нь капитализм гэдгийг мэдэх учиртай гэж хэн тунхаглав.?
-Энэ хэн бэ ?
“Эрх”бол хүн бусадтай харилцах харилцааг тодорхойлох ёс зүйн ойлголт бөгөөд энэ нь хувь хүний ёс зүйг нийгмийн орчинд хамгаалж, ёс зүй-нийгмийн хууль хоёрын хооронд болон ёс зүй- улс төрийн хооронд холбоос шижим болж өгдөг.
Хүний эрх нь нийгмийг ёс зүйн өмнө бөхийлгөх арга хэрэгсэл юм хэмээн хэн бичсэн юм болоо ?
-Энэ хэн бэ ?
Хүн амьд байх нь бүх эрхийн эх сурвалж бөгөөд өмчтэй байх эрх бол энэ эрхийн үргэлжлэл нь юм.
Хүн өмчгүй байвал ямар ч эрхтэй байж чадахгүй. Хүн амьдралаа өөрийн чадвараар тэтгэх ёстой атал өөрийн өмчгүй хүн амьдралаа өөд татах боломгүй болно гэж хэн эерүүлэв ээ ?
-Энэ хүн хэн бэ ?
Өмчлөх эрхтэй байна гэдэг нь бүтээх эрхтэй байна гэсэн үг.
Энэ бол өмчийг хадгалах эрх биш түүнийгээ ашиглах, хэрэглэх эрх юм.
Энэ бол хүн өмчтэй л байвал ашигтай байна гэсэн үг биш.
Ашиг олвол ашгаа өөрөө авах эрхтэйг тодосгож байгаа юм. Ингэж өмчийн эрхийг хамгаалагч хэн байж таарах вэ ?
-Энэ хэн бэ. ?
Хүний эрхийг зөрчдөг хоёр этгээд бол гэмт хэрэгтэн ба төр.
Уг нь төр хүнийг гэмт хэрэгтнүүдээс, үндсэн хууль хүнийг төрөөс хамгаалах ёстойг хэн байнга сануулав аа ?
Энэ хэн бэ ?
Хүний эрх үгүй болох юм бол эрх чөлөө устана.
Хамтач дарангуйлал улс ороныг шууд боолчилж, эд хөрөнгийг нь хураахгүй ч
эхлээд дотроос нь ялзруулдаг.
Имфляц хөөрвөөс улс ороны валют үнэ цэнээ алдан цаас болдгийн адил эрх үгүй болох үйл явц зугуухан явагддаг гэдгийг гярхай ажигласан нь хэн байх вэ ?
-Энэ хэн бэ ?
Хүн эд хөрөнгөтэй байх эрхтэй гэдэг нь хүн эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлж орлого олох эрхтэй, олсон мөнгөө зарцуулах эрхтэй гэсэн үг.
Хүн үг хэлэх эрх чөлөөтэй байна гэдэг нь үзэл бодлоо хүн ямар нэг төр засгийн дарамт, хөндлөнгийн оролцоогүй илэрхийлэх эрхтэй гэсэн үг.
Эрхийг төгөлдөр харсан хэн юм болоо. ?
-Энэ хэн бэ. ?
Үнэндээ хүний эрхэнд төр л хамгийн том эрсдэл учруулж хуулиар зэвсгийг нь хураан авч зэвсэггүй хүнд хүч хэрэглэх эрхтэй болдог.
Үүнийг хүний халдашгүй эрхээр хязгаарлахгүй бол төрийн эрх хэтэрхээрээ хүний хамгийн заналт дайсан болдог.
Үнэндээ хувь хүнээс бус харин төрөөс хамгаалсан эрхийн тунхаг чухал гэдгийг байнга сануулсан хүн хэн бэ ?
-Энэ хэн бэ. ?
Улс төрийн эрх, эдийн засгийн эрх.
Энэ хоёр хоорондоо зөрчилдөж байна.
Бие биенээ устгах гэж байна.Уг нь амьдралд ямар ч” эдийн засгийн эрх”, “хамтач эрх”,”нийгмийн эрх” гэсэн зүйл байдаггүй.
Хувь хүн л эрхтэй. Түүнээс өөр хэн ч эрхтэй байх ёсгүй…
Лэсэ-фэйр капитализмыг сурталчилж буй хүн л жинхэнэ хүний эрхийг тунхаглаж буй юм гээд байгаа хүн хэн бэ ?
-Энэ хэн бэ. ?
Өөрийнхөө үнэ цэнийн төлөө, бардам зангийнхаа төлөө, хүн гэдэг мөн чанарынхаа төлөө, тусгаар бие даасан саруул ухаан санааныхаа төлөө, итгэл төгс үйлсийг өөрөөсөө цацруул.
Чиний энэ үйлс чинь амьдралыг тэтгэгч ёс суртахууны төлөөх тэмцэл шүү …
Энүүнээс илүү агуу тэмцэл, илүү нэр хүндтэй, сүр жавхлантай, зөв, баяр хөөртэй тэмцэл хорвоод байхгүйг сана
Ингэж хэлж чаддаг ерөнхийлөгчтэй болсон цагт капитализм ялах болно гэж зоримог зарласан хүн хэн байх билээ ?.
-Энэ хэн бэ. ?
Энэ бол Айн Рэнд тэр 21-тэйдээ АНУлсад очсон.
Төр оршихуйн үндэс нь-1.Хувь хүнийг харгислал хүчирхийлэлээс хамгаалах сэргийлэх байгууллага. 2.Хувийн өмчийг дээрэм тонуулаас өмгөөлөх хараат бус, ёс зүйт шүүх.3.Улс үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалах батлан хамгаалал ердөө энэ гурван ажил төрийн хийх ажил үүрэг .
Хүмүүс өөрсдөө ажлаа хийг хэн хэндээ хохирол учруулахгүйгээр сайн дураараа харилцаанд орон хөгжиг гэж тэр хэлдэг бичдэг ярьдаг…Эдүүгээ ч ярьсаар…Дүрст болон яриан бичлэг нь өгүүлсээр….
1905-02-02 нд тэр хүний ертөнцөд мэндэлж хувь хүний эрх, капитализмыг өмөөрөн хамгаалсаар 77 насандаа амьсгаа хураажээ.Тэр дахин төрөхгүй ч мөнх. Сэтгэлгээ бүтээл нь мөнхөрсөөн…
2026-02-02 нд үүрээр бичив.
Догмидын хүү Сосорбарам

