“Эрдэнэт үйлдвэр”-ийн Монгол төрийн эзэмшлийн 51 хувьтай холбоотой асуудал дэлгэгдсэнээр маш ноцтой байж болохоор үйл явдал руу өнгийж харах хэрэгтэй болоод явчихлаа. Магадгүй эндээс “Эрдэнэт vйлдвэр" ХХК-ийн 49 хувийг тойрон хоёр жил гаруй үргэлжиж байгаа учир утга нь үл олдсон улстөржсөн маргааны шалтгаан тодорч мэдэхээр байна. Олныг үл нуршин эрх баригчдад хандан тэдний зүгээс монгол хүн бүрийн сонорт хүргэхээс үхтлээ айж, хэрхэн тайлбарлахаа ч үл мэдэн мэгдэн сандарч буй Монгол төрийн өмч, монголчуудын амь амьжиргаа болсон Эрдэнэт үйлдвэр яг одоо хэнийх болчихоод байна вэ гэдгийг онцлон асуумаар байна. Тэд Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа монголчуудын хараа хяналтаас гарч Өмнөд хөршийн мэдэлд оччихоод байгааг яагаадөдий болтол нуугаад байна вэ. Эрдэнэтийн 51 хувийг зүгээр л нэг муу “дурак” нөхөр Монгол Улсын хууль, хяналтаас давж гараад дур мэдэн гаднын банкинд барьцаалж өрөнд оруулсан тухай үлгэрийг эрх баригчид ямар идэвхтэй ярьж эхлэв. Сүүлдээ тэр өр тавьсан нөхөр ч буруугүй болоод , ганц жилийн ашиг нь 150 тэрбум төгрөгт хүрдэг Эрдэнэт үйлдвэрийн хувьд “сүржигнээд” байх юм биш шууд л төлчихнө шүү дээ гэсэн зүйлийг улстөрчид түрүүчээсээ ярьж эхэллээ. Өмнөд Африкийн “Стандарт” гэдэг банкинд л барьцаалагдсан, даруй төлөөд буцаагаад авчих51 хувийн талаар л яриад байгаа болохоос биш БНХАУ-ын мэдэлд Эрдэнэт үйлдвэр шилжсэн нөхцөл байдлыг хөндөжтэдний хэн ч дуугарахгүй байна. Эндээс үүсэн гарах ноцтой үр дагаварын талаар бүр ч нууцалж байна. Одоо өрнөж буй үйл явдал, баримтуудаас харахад Эрдэнэт үйлдвэрийг Хятадын мэдэлд шилжүүлэх далд наймаа Монголын тодорхой улстөрчдийн хүрээнд эртнээс төлөвлөгдөн, төлөвлөгөөнийхөө дагуу тун амжилттай өрнөж байгаа бололтой. 

***

Асуудлыг илүү ойлгомжтой дүр зургаар зураглах гээд үзье!2016 оны зургаадугаар сард Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг “Монгол зэс” хэмээх хувийн хэвшлийн корпорац хагас тэрбум шахам доллараар худалдан авсан үйл явдлыг монголчууд асар баяртайгаар хүлээн авсан ч, энэ баяр хөөрийг улстөржүүлэн улмаар нам дарж орхисныгсана. Хэдийгээр худалдаж авсан процетур нь маргаантай ч Монголын хувийн хэвшлийн нэг нэгж тухайн үед Засгийн газрын гаргаж чадахгүй байсан санхүүгийн эх үүсвэртэй байж49 хувийг Монголын мэдэлд аваад ирсэн нь маргашгүй үнэн юм. Хамгийн гол нь Монгол Улсын төсвийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэр 35 жилийн дараа 100 хувь Монголынх болж байгаагаараа яах аргагүй баяртай үйл явдал байсан. Гэтэл үйл явдал болсон зургаадугаар сараас хойш аравдугаар сар хүртэл хэн ч энэ49 хувийг Монголд авчирсан нь зөв, буруугийн талаар ам нээлгүй нам жим байсан атлаа цаг хугацаагаар тохируулсан дохиолол мэт гэнэт л “орилоод” эхэлсэн. Монгол Улсыг тэжээдэг ганц үйлдвэр олигархуудын гарт орлоо, аюул боллоо, үүнийг л сөрж тэмцэх минь хэмээн Ц. Нямдорж тэргүүтэн шуурч эхэлсэн шүү дээ. Миний мэдэхгүй нууц гэж Монголд бараг байхгүй хэмээн ярьдаг энэ улстөрч Монголдоо орж ирсэн 49 хувийг аюул, авчирсан нөхдүүдийг гэмт хэрэгтэн хэмээн тодорхойлж, нийгмийг доргиохдоо аль эрт гаднынханд алдчихаад байсан 51 хувийн талаар одоо болтол ганц ч үг ган хийхгүй байгаа нь сонирхол татахгүй байж чадахгүй байна. Сонирхол татахаар барахгүй сэжиг төрүүлээд байна.” Шадав нь ч авна уу, Содов нь ч авна уу” гэдэг шиг Монголын мэдэлд орж ирж байвал хувьд байна уу, төрд байна уу хамаагүй, хар хороо дотроо шийдэж болох 49 хувь тойрсон улстөрийгэнэ хоёр жилийн турш хийж“баатар” болсон хүн нэр бүхий улстөрчдийн бүлэглэл холбогдсон гэж нэрлэгдээд байгаа 51 хувийг гаднынханд алдсан үйл явдлыг харин гэмт хэрэг биш, Монголд гэмгүй, хоргүй үйлдэл гэж үзэж байгаатай ялгаа юун, тийм үү! 




'Магадгүй эндээс хэзээ мөдгүй өрнөж, илрэх 51 хувийн асуудлаас олны анхаарлыг холдуулах гэж 49 хувь тойрсон асуудлыг зохион байгуулалттайгаар өрнүүлсэн байж болох нь гэсэн хар эрхгүй төрөөд байна. Хардах эрх бидний хэнд ч бий.

***

Өмнөд Африкийн “Стандарт” банкны хяналтын багцаас хол давсан 60 гаруй хувийг нь Хятадын төрийн дөрвөн том банкны нэг болох Аж үйлдвэр, худалдааны банк том дүнгээр дөрвөн жилийн өмнө худалдаадавчихсаныг манай улстөрчид мэдээгүй байсан гэвэл түүн шиг худал үгүй. Өөрөөр хэлбэл тус банкнаас гаргаж буй бүх шийдвэр Хятадын талаас гардаг болсон гэсэн үг. Тэгвэл тэрхүү “Стандарт”-д барьцаалагдсан Эрдэнэт үйлдвэр маань аль эртнээс Хятадын асуудал болж хувирсныг ч өндөр дуу гаргаж, өндөлзөөд байдаг улстөрчид мэддэг байсан байж таарна. Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авч ард түмэнд хувьцаа болгон тараана гэсэн тэрхүү нөхдийн түмэнд таалагдсан улс төрийн цаадах “зэс” “гууль” нь цухуйж, жинхэнэ санаа нь эндээс тодорч эхэлж байгаа юм биш үү! 

Жастын Батхүү гэдэг нөхөр гэнэт л Монголыг тэжээгч цор ганц шахуу алдартай үйлдвэрийг барьцаалан зууны байтугай цуутай луйвар хийхээр, тэр тусмаа ганцаархнаа зүрхлэн шийдлээ юу? Түүний ард байсан нам, хувь хүмүүсийн нэр дуулдаадбайгааг шалгах шаардлагатай газрууд, түүнчлэн Ц.Нямдоржлавтайяа шалгажэхэлсэн байдаг биз! Яагаад гэвэл Монголын хамгийн шударга гэгдэгч энэ хүний Эрдэнэт үйлдвэртэй төрсөн хүү, танил талаараа холбоотой хувийн агуу эрх ашиг нь хөндөгдлөө шүү дээ.

Тодорхой бүлэглэлийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан өр тавьж, үүгээр далимдуулан Өмнөд хөршид шилжүүлэх, ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг улсаас мөнгө гаргахгүйгээр, өөрөөр хэлбэл үйлдсэн нүглээ нэмэхгүйн тулд зохион байгуулалттайгаар тухайн үед худалдан авах чадамжтай Монголын хувийн аж ахуйн нэгжийг “шордож” түүгээр дамжуулан худалдаж аваад буцаан дээрэмдэх, эндээс үүссэн бүх өрийг Эрдэнэт үйлдвэрийн ашгаар буюу хувьцаа эзэмшигч нэрээр Монголын хүн нэг бүрийг “хошгируулж” байгаад төлүүлнэ гэж төлөвлөсөн нь нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн юм биш үү!

Ингэснээр эцэст ньЭрдэнэт үйлдвэрийг 100 хувь Хятадын талд өгөх маш холын бодлого хэрэгжсэн ч байж болох ноцтой дүр зураг харагдаж эхэллээ. Эдүгээ хувийн хэвшлийнхний буянаар бидний монголчуудын мэдэлд ирсэн 49 хувийг нэгэнт улсын өмч нэрээр эзэнгүйдүүлсэн болохоор “ Май, Эрдэнэт хэмээх еэвэнгийн үлдсэн тал нь энэ шүү” хэмээн Өмнөд хөршдөө өргөн барих шиг амархан ажил хууль үйлчилдэггүй манай хүнд гаруудадхарин ч нэг байхгүй болсон байх аа!

***

Хамгийн аятайгаар шийдлээ гэхэд л Эрдэнэт үйлдвэр 100 хувьбиш ч, Хятад-Монголын хамтарсан хаягтай болчихож мэдэхээр болж. Лондоны олон улсын Арбитрын шүүх асуудлыг шийднэ гэж байгаа ч өр төлбөрөө ямар хэлбэрээр барагдуулах нь нэгэнт Хятадын талын сонирхол, сонголтын асуудал болсон гэдгийг хэн ч одоо үгүйсгэж чадахгүй. Тиймээс Г.Занданшатарын эрээ цээргүй мэдэгдсэн шиг тун хялбархан төлчих 100 гаруйхан сая доллар нь чухал уу, түүнээс илүү ашигтайгаар өр төлбөрөө Эрдэнэтийг өөрийн болгон хувь эзэмших замаар шийдэх үү гэдгийгӨмнөд хөршийнхөн өөрсдөө мэдэх хэрэг болчихоод байна. 

Зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар дэлхийдэхний аравт, Ази тивдээ цээжний тавд тооцогддог яруу алдарт 40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр тойрон өрнөсөн улайрсан улс төржилтийн цаад талд ийм л хар дүр зураг зурагдсан байсан юм биш үү! Хувь хүнийхээ хувьд би л лав ингэж хардаад эхэллээ.