Монгол улс хөгжихийг хүссэн нь

2011 онд улсыг хөгжүүлэх ажлуудыг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкыг анх байгуулсан. Тэрнээс хойш зургаан Засгийн газар солигдож, Хөгжлийн банкны зургаан гүйцэтгэх захирал халаагаа өгчээ. МАН ч байсан АН ч байсан. 

2012 оноос эхлэн Монголын Засгийн газрууд нийт долоон бонд гаргажээ. Долоон их наяд төгрөгийг Хөгжлийн банкинд хуримтуулж байгаад “улсынхаа хөгжилд зарцуулсан” гэсэн үг. Зөв байлгүй яахав, учир нь улс хөгжнө гэдэг чинь баяжна гэсэн үг. Баян улс өрийг дорхноо төлнө. Ийм логик харагдаж байгаа биз. Гэхдээ ийм зүйл болоогүй. Яагаад гэвэл зээлдэгчдийн ихэнх нь амжилтгүй бизнест, эсвэл шал өөр юманд мөнгөө үрчихсэн. Сонгуульд зарцуулж, эсвэл зүгээр казино тоглосон нь ч бий. Тэгэн тэгсээр 2022 оны эхнээс л яригдаж эхэлж, эхнээсээ шүүх цагдаад дуудагдлаа. Тиймээс дээрх гарчигийг өгсөн юм. Одоо өнөө маргаашгүй төлөгдөж эхлэх бондын хүүнүүд яг л хадны мангаа болчихоод байгаа.

Улсыг хөгжүүлэх төслүүд гэхээр дэд бүтцийн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн импортыг орлох бараа бүтээгдэхүүний төслүүдийг хэлж байна. Тэгвэл Хөгжлийн банкнаас гарсан зээлүүд ямархуу юманд үрэгдсэнийг харцгаая. Мөн зээлдэгч нар ямар ангилалд байгааг сонирхоё.

Хариуцлагагүй хар толгойнууд

Чанаргүй ангилалд орцон байгаа газруудаас хамгийн их зээл авсан эхний гурван хүн нь сахал Эрдэнэбилэг, Эрэлийн Эрдэнэбат, Женко Баттулга гурав. Гэхдээ мэдээж энэ гурван хүн гарын үсэг зурж аваагүй. Шал өөр хүмүүс захирлаар нь ажилладаг, шал өөр компаниуд л авсан. Гэхдээ монголчууд энэ гурван хүнийг л авсан гэдгийг мэддэг. Хамгийн эхний “Кью Эс Си” ХХК нь 210 гаруй тэрбум, дараа нь Эрэл 160 гаруй тэрбум, харин Шинэ Яармаг 140 хэдэн тэрбум гэж байнуу даа. Нарийвчлан сана За тэгээд энэ тэрбумуудыг хонины өрөөл, уут гурил шигээ төсөөлж мэдэх ч биш дээ, нарийн тоо моо хэнд ч хамаатай юм.

Эрдэнэбилэг гуай саяхан Улаанбалаар ороод зээл авах ёстой, харин заавал төлөөд байх ёстой ч юмуу гэх маягийн зүйл яриад сууж байсан. Шинэ Яармаг болохоор барилгыг нь барьсан компанидаа ч мөнгийг нь өгөөгүй сураг дуулдсан. Харин Эрдэнэбат гуай болохоор улс яг авна гэж хавтангийн үйлдвэр байгуулуулчаад авахгүй намайг шатаачлаа л гэж хэлсэн. 

Гэх мэтээр гишүүн асан А.Сүхбат, Ундармаа, 33-ын гэгддэг Дамдинням, Ганхуяг, Амартүвшин нараас эхлээд улстөрчдийн оролцоотой хэр нь хариуцлага алдсан 42 хуулийн этгээд байна даа. Эдгээрийн гучийг нь шүүх цагдаад өгчээ. Бусад нь яг өгнөө, одоохон гээд байгаам байлгүй одоохондоо нэр нь цагдаа дээр алга. 

Хариуцлага ч цаашаа туламнууд

Зээл авах гэж бөөн юм болдгийг монголчууд бүгдээрээ мэднэ дээ. Бичиг цаас, бөглөх юм нь дийлдэхгүй. Бизнесийн зээлийг “энэ мөнгийг аваад яг ингэнэ” гэж хийх гэж байгаа мөч, шүдээр нь тоочиж байж авах учиртай. Тэр байтугай “ингээд тэдэн төгрөгийг орлого олоод эдээр нь зээлийн хүүгээ төлөөд..” гэсэн нарийн төлөвлөгөө үзүүлнэ. Үзүүлсэн ч байж таарна.

Гэтэл “мөнгөө аваал мурилаа” гэгчээр шал өөр юмнууд хийгээд явчихсан улсууд зөндөө байна. Хамгийн муухай нь шууд л банк бус ажиллуулж эхэлсэн гарууд. Бүүр хамгийн муухай нь юунд зарцуулчихсан нь мэдэгдэхгүй байгаанууд нь. Бүүүүр хамгийн цайчихсанууд нь шууд казино орснууд нь. Тийм хүмүүс байгаа, нээрээ шүү. 

Нөгөө талаар “яахлээрээ лаа хийгээд хөгжинэ гэж байдийм бэ!” гэсэн бухимдал явж байсныг зарим нь санах байх. Нээрээ ч улс хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх ёстой гээд байхад лаа хийгээд байх нь зохимжгүй.

Нүүр тахлах хэд нь

Бас ч тэр чигтээ найрлаж дуусаагүй, үнэхээр үнэн зорилго тавиад, зээлээ яг тэрэндээ зарцуулж байгаа, тэр байтугай эргэн төлөлт нь ч хэвийн сайхан явж байгаа компаниуд бий. Голцуу цементнийхэн л бололтой. Ямар ч байсан зариг Өнөрөөтэй үзээд байдаг Монполимет, үе үе нэр нь гардаг МАК, сүүлийн үед дуулдах болсон Ховдын цементийн үйлдвэрүүд. Гэхдээ зээлээ валютаар авсан тул ханшиийн зөрүү нам авч байгаа нь тодорхой. Зөвхөн Монполиметийн ханшийн зөрүү нь 115 тэрбум төгрөг болж байна. Эхний хоёр нь нь ханшийн зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй луу унжсанаар зээлийн “асуудалтай” гэсэн ангилалд багтаад буй. Учир нь хамгийн өндөр хүүтэй зээлүүд эдэнд ногдсон аж. Тухайлбал сүүлийн Ховдын цементийн үйлдвэрийн зээлийн хүү 18%. Гэхдээ хүү болон ханшийн зөрүүн дээр элдэв янз бололгүй зээлээ графикаараа төлж, төсөл нь ч өнөө маргаашгүй ашиглалтад орох дөхөж. Мөн эхний хоёр цементийн үйлдвэр удтал бужигнасаар ханшийн зөрүүн дээр “дуугай байя аа” гэж тохирсноор ангиллаа “хэвийн” болгосон юм байна.

Бас МИАТ зэргийн хоёр нэгэн төрийн өмчит компаниуд байна. Дархан минж, Цэцэнс майнинг энд Энержи гэх мэт 6-7 компаниуд толгой өвтгөхгүй, хүмүүжилтэй байгаа аж.

Төсгөл

Хөгжлийн банкнаас өнөөдрийг хүртэл нийт 66 компани зээл авсан. Үүнээс хэвийн байгаа нь дөнгөж 14 космпани. Гайгүй, гэхдээ муудах магадлалтай нь 10. Эргэн төлөлт удааширсан бололтой. Үлдсэн нь бүгд чанаргүй. Нөгөө мурисан этгээдүүд. Зээлсэн нийт мөнгө нь 2,6 их наяд. 

Сайн мэдээ гэвэл чанаргүй зээл авсан гаруудын ихэнхийг шүүхэд өгсөн. Гэхдээ муу мэдээ нь тэднийг шүүхдлээ гээд мөнгөө сайхан буцаагаад өгчнө гэж найдалтгүй, өмнөх туршлагаас харахад : ).