ХҮРГЭН ОРОХ ТУХАЙ

-Монгол улсын хуульетон-


(Монгол улсын Их хурлаар гэр бүлийн хуулийг дахин шинэчилж байгаатай холбогдуулан тээр жил бичсэн ХҮРГЭН ОРОХ ТУХАЙ" Монголын улсын хуулиа хүргүүлэв. Гишүүдийн хэлж байгаа үгийг харахад миний төсөлтэй санал нийлж байгаа зүйл их байгаа нь харагдав)

Ерөнхий зүйл


Энэхүү хууль Монгол Улсын нутаг дэвсгэр (ор дэвсгэр мөн хамаарна) дээр хүргэн орох, хүргэний лиценз авах, хүргэнээс хөөх, хүргэн байх эрхийг хасах, сэргээх асуудлыг зохицуулна,


Нэгдүгээр бүлэг. Хүргэн


Өөрийн гэргүй, орон сууцгүй, эсвэл эхнэр нь гэртээ байгаагийн улмаас айлын гэрт, айлын орон дээр, айлын хүүхэнтэй унтдаг Монгол Улсын иргэнийг хүргэн гэнэ.

Монгол Улсын иргэдийн ясан үндсийг урт богино, бэртэнгэтэй шулуун гэж ялгахгүйгээр, арьсны өнгийг бор, шар, улаан, ногоон, усанд ордог, ордоггүй гэж ангилахгүйгээр хүргэн орох эрх эдлүүлнэ. Энэ асуудалд бүгд тэгш эрхтэй. МАХН-ын гишүүд бүр илүү тэгш эрхтэй.

Эмэгтэйчүүд хүргэн орох эрхгүй.


Хоёрдугаар бүлэг. Хадам


 Хүүхэн дээр нь хонож байгаа хүн өөрийн хөнжил гудсаа авчрахгүй, өөрийнх авсан цагаан даавууг ашигласаар буйг мэдсээр авч хэл ам гаргахгүй байгаа Монгол Улсын иргэнийг хадам гэнэ.

Хадам хүн хүргэний ажлыг хамтруулан хийж цалинг давхардуулан авч болохгүй.


Гуравдугаар бүлэг. Хүүхэн

Хүргэнийг нарийн яривал цаана нь гэр орон бүү хэл, авгай хүүхэд ч байж магадгүйг мэдсээр атлаа хөөгөөд явуулчихаж тэвчихгүй байгаа Монгол Улсын иргэн эмэгтэйг хүүхэн гэнэ.

Хүүхэн нь улайм цайм “гардуулчхаад” байхгүй бол хэдэн ч хүргэнийг оруулж болно.

Дөрөвдүгээр бүлэг. Хүргэн орох журам

Хүргэн орохыг хүсэгч батлан даагчтай байна. Батлан даагч нь ял шийтгэлгүй, урьд нь дөрвөөс доошгүй удаа айлд хүргэн орж явсан туршлагатай хүн байна.

   Хүргэн орох тухай өргөдлийг хүлээн авсан Засаг дарга хүүхэнд хүргэн хэрэгтэй эсэхийг биечлэн шалгаад Тамгын газрын дэргэдэх Хүргэний комиссын саналыг үндэслэн шийдвэр гаргана.

   Хүргэний комисс нь хүргэн болохыг хүсэгч ба хүргэн авахыг хүсэгчийн гэрт нэгээс доошгүй удаа хамт хонож ажиглалт хийн тэдний хүсэлт амьдралд нийцтэй эсэхийг шалгана.

   Хүргэн нь хүүхнээ Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн байцаагчийн зөвшөөрлөөр жирэмслүүлж болно.

    Байцаагч шаардлагатай гэж үзвэл жирэмслүүлэх процесс дээр байлцах, жирэмслүүлэгчийг солих эрх эдэлнэ.

    Энэ журам зөрчих байдал илэрхий ажиглагдвал жирэмслүүлэх үүргийг байцаагч төрийн өмнөөс өөртөө авч болно.

   Эдгээрээс үүдсэн маргааныг “Жирэмслэх тухай Монгол Улсын хууль”-аар зохицуулна.

     Онанизм нь улсын үрийн санг шамшигдуулсан гэмт үйлдэл мөн.


Тавдугаар бүлэг. Тусгай анги


Сөрөг хүчний этгээд нь (цаашид этгээд гэх) МАХН-ын гишүүн хүний (цаашид хүн гэх) нэгэн адил хүргэн орох хүсэлт гаргах эрхтэй.

Сөрөг хүчний этгээд нь айлд хүргэн орохыг хүсвэл доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:

а. Хүргэн орохыг хүсэхгүй байгаагаа бичсэн өргөдөл.

б. Хүргэн орох чадваргүйг нотолсон эмчийн тодорхойлолт.

в. Ийм хүргэнтэй байснаас үхсэн минь дээр гэж үзсэн хадмын өргөдөл.

г. Энэ этгээдэд орвол нөгөө хүн нь хамаагүй чалхтай гэсэн бодолтой хүүхний санал зэрэг болно.

д. ”Этгээд”-ийн бүрдүүлж байгаа материалыг “хүн“ бүрдүүлэх албагүй.

е. Этгээдийн бүрдүүлсэн дөрвөн материал дөрвүүлээ хүргэн болгохоос татгалзсан шинжтэй байвал хүргэн байх эрхийг нь хасаж, зуны эхэн сарын шинийн гуравны нохой өдөр хирург хийлгэнэ.

3.Засаг дарга эдгээр материалыг үндэслэн шударга шийдвэр гаргана.