Хятадын хувийн компаниудын сансрын салбарт дахь санаархалыг дутуу үнэлж болохгүй.
Хятадын хувийн компаниудын сансрын салбарт дахь санаархалыг дутуу үнэлж болохгүй.
Америкийн Сарыг тойрсон нислэг амжилттай болсны дараа сансрын өрсөлдөөн шинэ, бүр ширүүн шатандаа орж байна. Сарны гадаргуу дээр хэн түрүүлж буцаж хүрэх вэ АНУ уу эсвэл Хятад уу?
Хятад улс нислэгийн багаа саран дээр буулгах төслөө эрчимжүүлж байгаа бөгөөд албан ёсны төлөвлөгөөгөөр бол “2030 оноос өмнө” буулгана гэж төлөвлөжээ. Одоогоор бүх туршилтын нислэгүүд асуудалгүй явагдаж байна. Энэ нь НАСА-г түгшээсэн бололтой. Нэгдүгээр сард НАСА-гийн шинэ захирал Жаред Айзекман Blue Origin болон SpaceXкомпаниудыг дуудаж уулзахдаа Америкчуудыг Саран дээр дахин буулгах зорилтод нэгдэхийг хатуу шаардсан.
Түүний дараахан Элон Маск өөрийн эцсийн зорилго гэж байсан Ангараг гарагт хүрэх ажлаа хэдэн жилээр хойшлуулж байгаагаа зарлав. Одоогоор тэргүүн ээлжинд саран дээр бааз байгуулахад анхаарч байна. Тэрбээр саяхныг хүртэл 50 гаруй жилийн дараа саран дээр дахин очно гэдэг нь сонирхолтой зүйл биш хэмээн Ангарагт хэн түрүүлж хүрэх вэ гэдэгт өндөр ач холбогдол өгч байв.
Хятад өнөөдөр аль түвшинд явна вэ? 2003 онд Хятад Шэньжоу-5 хөлгөөрөө анхны хүний нислэгээ хийж, АНУ, Зөвлөлт Холбооны дараа бие даан хүн сансарт гаргасангурав дахь улс болсон. Түүнээс хойш олон гайхалтай амжилт үзүүлсэн. 2019 онд Чанъэ-4 хөлөг Сарны ар талд анх удаа буусан — энэ бол Дэлхийтэй холбоогоохадгалахын тулд дамжуулах хиймэл дагуул шаардсан техникийн хувьд маш хүндхэн даалгавар байв. Саяхан, 2024 оны 6-р сард Чанъэ-6 хөлөг Сарны ар талаас бараг хоёр килограмм сарны чулуу авчирсан.
Хятадын зорилго зөвхөн сараар хязгаарлагдахгүй юм. Тэдний Тяньвэнь-3-ын зорилго бол түүхэнд анх удааАнгараг гарагаас дээж цуглуулж, дэлхийд буцааж авчрах явдал юм. Үүний амжилт нь Хятад улсыг АНУ-ыг гүйцэх боломж олгож ч болох юм.
Хятад одоо нэгэнт АНУ-ын дараа орох хоёр дахь том сансрын гүрэн болсон. Гэхдээ тэдний төрийн удирдсан амжилтуудыг анхаарч, хувийн компаниудын сансарын салбарт бий болгож байгаа өсөлтийг анзаарахгүй орхиж болохгүй.
Үүнийг ойлгохын тулд нэг түгээмэл буруу ойлголтыг засах хэрэгтэй. Хятадыг ихэвчлэн төвлөрсөн төлөвлөгөөтэй “коммунист” эдийн засаг гэж тодорхойлдог. Энэ нь АНУ-ыг цэвэр капиталист гэж тодорхойлохоос дутахгүй төөрөгдүүлсэн зүйл юм. Бодит байдал дээр зах зээлийн шинэчлэл, хувьчлал нь Хятадын эдийн засгийн амжилтын гол цөм байсан.
Энэ чиг хандлага сансрын салбарт ч нэвтэрсэн. 2014 он хүртэл Хятадын сансрын бүх үйл ажиллагаа нарийндаа бүрэн төрийн мэдэлд байсан. Дараа нь хийсэн шинэчлэлүүд хувийн хөрөнгө оруулагчдад хаалга нээж, арилжааны сансрын компаниуд үүсэхэд хүргэсэн.
Нэг ажиглагчийн хэлснээр энэ хөгжил “SpaceX-ийн амжилтад барьсан чухал хариу үйлдэл юм”. SpaceX болон Элон Маскийн нөлөө асар их байсан. Starship-ийн шинэ нислэг, Starlink-ийн шинэ байршуулалт болон Элон Маскийн шинэ мэдэгдэл бүрийг Хятадад маш анхааралтай ажиглаж байв. Тэгээд ч тэдний тодорхойлсон дуурай- зохиц-гүйц-тэгээд түрүүл гэсэн загвар мөрдөгдсөн.
2015 оноос хойш Хятадад олон зуун хувийн сансрын компаниуд үүссэн. 2022 он гэхэд ийм 430 гаруй компани байсан. LandSpace, i-Space, Galactic Energy зэрэг компаниуд дахин ашиглах боломжтой пуужин, метан түлшний систем, тэр байтугай астероид уурхайн урт хугацааны төлөвлөгөөг хөгжүүлж байна.
Гэсэн ч Хятадын загвар АНУ-ынхаас ялгаатай. Төрийн болон хувийн бизнесийн хоорондох зааг ерөнхийдөө маш бүдэг байдаг. Олон “хувийн” компаниуд төрийн өмчит компаниудтай нягт холбоотой байдаг бөгөөд пуужингийн хөдөлгүүр зэрэг гол технологиудыг тэднээс авдаг. Төрийн дэмжлэг болсон татаас, татварын хөнгөлөлт, хөөргөх байгууламжид нэвтрэх эрх зэргээр нэмэгдэх болсон.
Энэ нь боломж болон хязгаарлалтыг хоёуланг нь бий болгодог. Төрийн дэмжлэг хөгжлийг хурдасгадаг ч бие даасан байдлыг хязгаарладаг. Хяналтын зохицуулалт инновацийг боогдуулж болох бөгөөд төрийн дэмжлэгт хэт найдах нь компаниудыг бодлогын өөрчлөлтөд эмзэг болгодог.
Хамгийн чухал нь, Хятадын улс төрийн тогтолцоо бизнес эрхлэгчдийн бие даасан байдлыг хязгаарладаг. Жак Ма-гийн туршлага нь хамгийн амжилттай бизнесмен ч ямар эрсдэлтэй тулгарч болохыг харуулсан. Хятадад Элон Маск шиг — асар их эрсдэл хүлээж, тодорхойгүй төслүүдэд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулахад бэлэн хүн гарахыг төсөөлөхөд бэрх.
Гэсэн ч Хятадыг дутуу үнэлж болохгүй. Түүний сансрын салбар гүнзгий бөгөөд өргөн цар хүрээтэй. АНУ дээд түвшинд тэргүүлж байгаа бол Хятадын хүч нь экосистемийн өргөн цар хүрээнд оршиж байна. Доод түвшинд — тавдугаар, аравдугаар, хорьдугаар түвшний— Хятадын компаниуд улам бүр өрсөлдөх чадвартай болж байна.
Шинэ сансрын уралдааны дүн төрийн хөтөлбөрөөр шийдэгдэхгүй. Энэ нь инноваци, эрсдэл хүлээх чадвар, хувийн бизнесийн олж авах эрх чөлөөний түвшингээс хамаарна.
Алдартай сансрын мэргэжилтэн Грег Отри “Хоёр дахь сансрын уралдаанд ялах нь хувийн хэвшлээс шалтгаална. Том төрийн хөтөлбөрүүдийн өрсөлдөөнд бид Хятадыг ялахгүй; арилжааны хувийн сансарын шийдэл бол Америкийн хамгийн хүчтэй зэвсэг юм.” гэж онож хэлсэн.
Райнер Цителманн бол “New Space Capitalism” номын зохиогч бөгөөд энэ номыг Skyhorse хэвлэлийн газар 6-р сарын эхээр хэвлэнэ. https://www.skyhorsepublishing.com/9781510788220/new-space-capitalism/


