Райнер Цитэлманн 

Баячууд улам баяжиж, ядуучууд улам ядуурч байна уу?

“Баячууд улам баяжиж, ядуучууд улам ядуурч байна” гэдэг үг хамгийн олон удаа давтагдан хэллэг болсон тул олон хүн үүнийг үнэн гэж итгэдэг. Тэр ч байтугай зарим хүн баячууд улам баяжсанаар ядуусыг улам ядууруулж байна гэж хоёр үйл явцыг хооронд нь холбож боддог. Нарийн хэлбэл тэд сэтгэлгээний “тэг нийлбэрт” итгэл үнэмшилд автан мунгинах аж. 

Капитализм бий болохоос өмнө буюу 200 гаруйхан жилийн өмнө дэлхийн хүн амын 80-90 хувь нь туйлын ядууралд амьдарч байв. Капитализмын хөгжлийн ачаар 1990 он гэхэд энэ тоо хоёр дахин буурсан байна. 1990 онд Дэлхийн Банкны тооцоогоор 2.3 тэрбум орчим хүн буюу тухайн үеийн дэлхийн хүн амын 43 орчим хувь нь туйлын ядууралд амьдарч байв.

Харин 1990-ээд оноос хойш ядуурал огцом буурсан нь ажиглагддаг. ЗХУ болон Зүүн Европын социалист улсууд задран унасан, Хятад, Вьетнам зэрэг улсад капиталист шинэчлэл эхлэсэнтэй зэрэгцэн туйлын ядуурлын хувь болон тоо хэмжээ хоёул эрс буурсан. 2015 он гэхэд дэлхий даяар 700 сая орчим хүн буюу түүхэнд анх удаа дэлхийн хүн амын 10 хувиас доош хэмжээнд болтлоо буужээ. 2022 онд 9 орчим хувь гэж хэмжигдэж байв.

Гэвч 2025 оны 6-р сард Дэлхийн Банк туйлын ядуурлын шугамыг ойролцоогоор 40 хувиар өсгөсөн нь ядуурлын түвшинг 10.5 хувь болгож өсгөсөн (эндээс үзнэ үү: https://ourworldindata.org/new-international-poverty-line-3-dollars-per-day) 

Шинэ аргачлалаар 2025 онд 831 сая орчим хүн туйлын ядууралд амьдарч байна гэж тооцоолж байна. Хэрэв Дэлхийн Банк зөвхөн инфляцийг тооцож, энэ аргачлалаа хэвээр байлгасан бол ядуурал бараг 50 хувиар (540 сая буюу 6.5 хувь) доогуур байх байсан. Өөрөөр хэлбэл, тооцооллын аргачлал өөрчлөгдөн 10.5 хувь гэж өссөн харагдаж байвч бодит ядуурал түүхэндээ хамгийн бага түвшинд байна.

Ядуурал буурсан бол нөгөө талд баячуудын тоо яаж өөрчлөгдсөн бол. 1990-ээд оны эхэн үеэс дэлхийн тэрбумтнуудын тоо эрс өссөн. Тэр үед дэлхий даяар хэдхэн зуун хүн л тэрбум давсан хөрөнгөөрөө тэрбумтан гэж байв. Forbes- сэтгүүлийн гаргасан тухайн үеийн жагсаалтаас харахад тэрбумтнуудын тоо 500 хүрдэггүй байжээ. ЗХУ, Зүүн Европт социализм нуран унасан, Хятад, Вьетнам, Энэтхэг зэрэгт социализм төгсгөл болж капиталист шинэчлэл эхэлснээр 2000 он гэхэд тэрбумтнуудын тоо 470 орчим болсон.

Шинэ мянганы эхнээс өсөлт улам хурдтай болсон. Эхний таван жилд 700, 2007-2008 оны санхүүгийн хямралаас өмнө бараг 1000 болжээ. Хямрал түр зуур бууралт авчирсан ч 2020-иод оны эхэн үеэс 2000 давж, сүүлийн үед 3000-ын босго давах боллоо. Нарийндаа 1990 оноос хойш дэлхийн тэрбумтнуудын тоо ойролцоогоор зургаа дахин өсжээ.

Гэхдээ хөрөнгийн бодит үнэ цэнэ ч өөрчлөгдсөнийг тооцох ёстой. 1990 оны нэг тэрбум ам.долларынөнөөгийн үнэ цэн инфляцийг тооцвол ойролцоогоор 2.5 тэрбумтай тэнцэнэ. Тиймээс 1990 онд тэрбумтан байсан хүн өнөөдөр ижил бодит худалдан авах чадвартай байхын тулд 2 тэрбумаас илүү хөрөнгөтэй байх ёстой. 1990 оноос хойш тэрбумтнуудын тоо 6 дахин өссөн нь дан ганц инфляциас болоогүй нь тодорхой аж.

Дүгнээд үзэхэд ЗХУ-ын социализм нуран унаж, Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсад капиталист шинэчлэл хийсний ачаар 1990-ээд оноос хойш дэлхийн ядуучуудын тоо эрс буурсан бол тэрбумтнуудын тоо ч асар ихээр нэмэгджээ. Маогийн үед Хятадын хүн амын 88 хувь туйлын ядууралд амьдарч байсан бол өнөөдөр нэг хувиас ч бага байна. Энэ хугацаанд Хятадын тэрбумтнуудын тоо тэгээс 500 гаруйгаар тоологдох болжээ.

“Баячууд баян болдог нь ядуучуудаас ямар нэгэн зүйл булааж авсных” гэж үздэг “тэг нийлбэрт” итгэлүнэмшилтэй хүмүүс ядуучуудын тоо эрс буурч, баячуудын тоо эрс өссөнийг тайлбарлаж чадахгүй. Энэ хоёрын өөрчлөлтийн үндсэн шалтгаан нькапитализмын идэвхжүүлсэн эдийн засгийн өсөлтболно. 

Райнер Цитэлманн бол “How Nations Escape Poverty” (Улс орнууд ядуурлаас хэрхэн гардаг вэ) номын зохиогч юм: https://nations-escape-poverty.com/