Мөнгө бол хүн төрөлхтний амьдралын тойргийг эргэлдүүлэгч тос юм. Бараа, үйлчилгээнд амархан хэмжигддэг үнэ цэнийг мөнгөөр илэрхийлж бүр хийгддэг тэрбум тэрбум гүйлгээг хялбарчилж байдаг. Мөнгөгүй бол орчин үеийн эдийн засгийн үндэс суурийг бүрэлдүүлэгч үйлдвэрлэл болон худалдаа удааширч, дэлхий даяарх эд баялгийн урсгал зогсоно.

Мөнгө энэхүү амин чухал үүргээ мянга мянган жилийн турш гүйцэтгэсээр иржээ. Мөнгө бий болохоос өмнө хүмүүс хэрэгтэй байгаа зүйлээ бусдаас өөрсдийн үйлдвэрлэсэн бараагаар бартердаж буюу сольж авдаг байжээ. Бартер нь энгийн гүйлгээнд хангалттай, гэхдээ ялгаатай үнэ цэнэтэй, эсвэл яг тухайн үед байхгүй байгаа зүйлсийг худалдаалахад хангалтгүй юм. Эсрэгээрээ мөнгө нэгж үнэ цэнэтэй, өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Уул нь ийм энгийн ойлголттой мөнгө гэгч нь олон мянган жилийн явцад маш ярвигтай зүйл болон хувирчээ.

Орчин цагийн явцад хувь хүн болон засгийн газрууд банк байгуулж эхэлжээ. Мөн өөр бусад санхүүгийн байгууллага ч бий болов. Яваандаа энгийн хүн мөнгөө банканд хадгалуулж, хүү хүртэж, мөнгө зээлж, өмч худалдан авч, цалингаа бизнест хөрөнгө оруулж, өөрөө компани байгуулж болдог болжээ. Банк түүнчлэн айл өрх, арилжаа наймаа эрхлэгчдийг донсолгож мэдэх олон янзын аюул заналын эсрэг баталгаа гаргаж, эрсдэлгүйгээр ашиг орлого хөөхийг хөхиүлэн дэмждэг.

Өнөөдөр аливаа үндэстний эдийн засгийг тухайн орны засгийн газар, төв банк хоёр удирддаг болжээ. Төв банк мөнгөн тэмдэгт гаргаж, түүнээсээ хэр ихийг эдийн засагт эргэлдүүлэхийг тогтоож, мөнгөө зээлүүлснийхээ төлөө банкнуудаас хэр их хүү авахаа шийддэг. Хэдий төр мөнгө хэвлэж, түүнийгээ батлан даасан хэвээр ч гэлээ өнөөгийн ертөнцөд мөнгө заавал бодит зоос, цаасан хэлбэрээр орших шаардлагагүй болж, дан ганц цахим хэлбэртэйгээр бас байдаг болжээ.

Энэхүү ном нь мөнгөний түүх, санхүүгийн зах зээл ба байгууллага, засгийн газрын санхүү, ашиг орлого олох, хувийн санхүү, эд баялаг, хувьцаа, тэтгэвэр зэрэг мөнгө хэрхэн эргэлддэг талаарх бүх мэдээллийг агуулсан болно. Зурагт тайлбар, бодит жишээгээр дамжуулан хамгийн ярвигтай ухагдахууныг ч маш ойлгомжтой болгосон Мөнгө хэрхэн эргэлддэг вэ ном нь мөнгө гэдэг чухамдаа юу болох хийгээд орчин үеийн нийгмийг хэрхэн хэлбэржүүлж буй талаарх тодорхой ойлголтыг толилуулж байна.


МӨНГӨ ХЭРХЭН ЭРГЭЛДДЭГ ВЭ  
ЗУРГАН ТАЙЛБАРСАН БАРИМТУУД


Мөнгөнд хүргэх хамгийн энгийн ойлгомжтой хөтөч
Арилжааны давхрын хамгийн урд эгнээнд суугаад, мөнгө хэрхэн дэлхийг эргэлдүүлдгийг олж мэдээрэй.
Мөнгө хаанаас бий болдог вэ? Баялаг, орлого хоёрын ялгаа юу юм бэ? Засгийн газар мөнгийг хэрхэн хянадаг вэ? Өр хэзээ сайн зүйл вэ?
Мөнгө хэрхэн эргэлддэг вэ хэмээх энэ ном тодорхой, ойлгомжтой зураг, энгийн, мэргэжлийн бус текст ашиглан орчин үеийн санхүүгийн системийн талаарх танд хэрэгтэй бүхнийг тайлбарлаж байна.

Мөнгөн дэвсгэрт 1661 оноос ашиглагдаж эхэлжээ.

Дэлхий даяар 180 валют хэрэглэгдэж байна.

Дэлхийн 10% өдрийн 1,90$-оор амьдардаг.