Оросын РЦНК гэж хэн бэ?

Sonin.mn agency

2025.07.10 Сэтгэгдэл (82)

Би Лондонд амьдардаг зураач хүн. Украины эсрэг өдүүлсэн Оросын түрэмгийллийг анхнаас нь эсэргүүцсэн жирийн монгол, ардчилсан үзэлтэй уран бүтээлч. 

Энэ лут зураг сайтад явж байхад нь олж аваад тайлбар хийх гэж хэд хоног бодоод дор биччихлээ. “Орос ах нар” гэдэгчүүдэд л хандаж бичиж байна. 


Би л лав хувьдаа Орос, Хятад хоёрыг үзэн яддаггүй. Гэхдээ тэд ямагт манай орныг бүслэн хаах “Төрийн хар хайрцагны бодлого”-оо нууцаар тохирсон гэж харддаг. Үүнд нь зэвүү хүрээд байдаг. Яагаад бид гурав дахь оронтой боломжоороо харьцаж болохгүй гэж? 

Угаасаа тийм боломж байхгүй шахуу шүү дээ. Энэ хоёр л хаадаг. Оросууд эрчим хүч, бензин шатахуун гэдэг айхтар эдээр монголчууд биднийг тас баздаг. ХХ зуунд эргээд очсон мэт болдог тэр төмөр замаа хараарай. Татвараар яаж дээрэлхдэг билээ? Удоканы нүүрсээ Хятадад шахах гэж манай “Таван Толгой”-г гацаасан. Монголчууд бид 15 тэрбум доллар (15 000 000 000 US$) -оор хохироод л үлдсэн. Францтай “Uranium” хамтарч ашиглах гэхээр нөгөө “Мояа”-нуудаараа дайруулж гацаахыг оролдож байна. Гэсэн мөртөө “Мардай”-г Оросууд ашиглах боллоо гэнгүүт нөгөө “эх орончид” нь амаа хамхиж байгаа нь үнэн биз дээ? Эд нарыг хянаж харж байдаг л байх даа.Аргаа ядахдаа л ингэж бичиж сууна. Оросууд бүр улаан цайм, яг буриад, тува, халимаг нартайгаа харьцаж байгаа юм шиг бидэнд дээрэнгүй ханддаг, бүдүүлэг нь дэндсэн. Худлаа биш. 

Элчин сайд нь байсан тэр Азизов гэгч юу гэж байсныг мартсан уу? Оросууд манайхныг дотор нь хагалан бутаргах үйл ажиллагаа байнга явуулж бүр өөрийн “Мояа” бүлэглэлийг турхирч байгаа шүү дээ. Оросын РЦНК (Российский Научно-Культурный Центр) үүнийг санхүүжүүлж байдаг тагнуулын ил байгууллага нь юм биш үү? 

Саяхан Оросын ийм нэг байгууллагыг Азербайжан улс яг дээрхи үндэслэлээр хааж байгааг дэлхий харсан. Өмнө нь Молдав, Польш зэрэг орнуудад хаасан. Орост дургүй монголчуудыг оросууд өөрсдөө “төрүүлдэг”. Бидэнд байгаа жаахан боломжийг ядаж битгий хаа л даа. Оросын Шүүх Яамны сайд Краснов гэгч уржнанхан биз дээ, энэ монголчууд гадаад гурав дахь орнудаар чөлөөтөй зорчиж даварч байна. Хоёулаа хавсарч байгаад даръя гээд Бээжинд доншуучилж хэлсэн нь илэрч байсан шүү дээ. Энэ тухай Бат-Үүл бичиж байсан санагдана. Биднийг НҮБ-ын 200 шахам улс бүгд “Тусгаар тогтносон улс мөнөөсөө мөн” гэж хүлээн зөвшөөрсөн шүү, Оросууд аа! Биднийг хүндэтгэж харьцвал бид мөн тэгж л харьцана. Ийм л байна.

Оростой сайн харилцаатай байя гэж хичнээн зүтгэсэн ч Оросын ирээдүй баргар харагдаж байна. Украиныг боолоо болгох гэж дайн өдөөгөөд түүндээ бүдрээд уначихсан, эргэн тойрны хуучин зөвлөлтийн БНУ-ууд нь бүгд зайгаа авлаа. Төв Азид “5+1” гэсэн гурваас дөрвөн ч форматаар Америк, Европ, Хятад, Турк нь Оросын оройн зайг эзлэх гэж хамаг хүчээ хаяж байна. 

Хүчирхэг Европыг хий л хараан зүхээд занаад байхаас биш Оросоос ядаж нөгөө геополитик нь үнэртэхээ ч больж байна. Ийм сулхан Орос муу муудаа дээрэлхүү гэдэг шиг ганц миний Монголыг л дарамтлаж чадах юм. 

Оросын хийрхэлд жолоо цулбуур гэж алга. “Кремлийн, Путины Геббельс” хочтой В.Соловьев ингэж ярьсныг британийн сайтад элэглэн бичжээ:– Европчуудаас авах юм юу ч байхгүй. Байгалийн баялаг алга, урлагийн бүтээл гэж алга, хотуудынх нь дэд бүтэц оросынхтой харьцуулшгүй нурж унасан. Гэтэл одоо Москваг хар, дэлхийн хамгийн сайхан хот! Гэтэл Итали? Итали чинь манайх шүү дээ! Тийм учраас би италийн Комо нуурын эрэг дээр вилла худалдан авсан, Калугад биш шүү гэжээ. Үнэхээр хэлэх ч үг алга. “Орос ах нар”-т маань хөл толгой гэж байна уу, хөл нь мөрөн дээрээ гарчихсан, Европыг эзлэн авах тухай ямагтын заналхийлэл!

Оросууд Монгол эх орныг маань хааш нь ч хөдөлгөхгүй өөрийн нэг муж мэтээр захирч, хамаг сэхээтнүүдийг толгой дараалан устгасныхаа хариуд ахын дүр эсгэн шоглосоор ирсэн нь үнэн. Одоо ч шоглоход бэлэн байгаа. Чухам цаг үе нь юу юм гэхээс. Одоо харин өөрсдөө хятадуудад залгиулах замдаа орж байгаа нь бас л үнэн. 

Ирээдүйгээ харах чадваргүй хараал, зүхлээс өөрийг бодож чаддаггүй, өөрсдийгөө “эх орончид” гэж нэрлэдэгүүд бол жинхэнээсээ урвагчид мөн шүү. Үнэнийг хэлсэн хүнд мулгуу хүн үргэлж өс санаж явдаг нь үнэн биз дээ? 

Ингээд бод доо, эрхэм уншигч Та.

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 


Сэтгэгдэл82

Таны нэр: Сэтгэгдэл: 

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.

Илгээх

Мөнхжаргал 66.181.189.91 2025.07.10

РЦНК нээрээ давраад байгаа шүү.

14 8 Хариулах

Зочин 59.153.87.4 2025.07.10

Азербажанууд Русский Дом гэдгийг хаасан, бүр орос сургуулийг ирэх жилээс хаана гэсэн

11 7

Зочин 66.181.160.62 2025.07.10

Манай төрийн өндөр албан тушаалтнууд Оросын нөлөөнд маш амархан орж, эх орныхоо эрх ашгийн эсрэг албаны эрх мэдлээ сөргүүлэн ашиглаж, улс орноо хорлон сүйтгэдэг болжээ?!! Оросын тусгай алба гадаад улсын нөлөө бүхий албан тушаалтныг мөнгөөр худалдаж авах, нээнтэгээр нь барьцаалж дарамтлах, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхдэд нь заналхийлж айлган сүрдүүлэх г.м. олон арга хэрэглэдэг!! Энэ тухай АНУ дахь КГБ-ийн тагнуул байсан Ю.Швец ярьдаг, YouTube-д бий, үзээрэй! Ийнхүү элссэн этгээд нь элдэв популист лоозонгоор халхавчлан улс орны онц чухал бүтээн байгуулалт, гадаад харилцааны асуудлыг эсэргүүцэх, гүтгэж гутаах, саармагжуулах, саатуулах, гацаах, зогсоох г.м. хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг!!! ОХУ-ын тагнуулын ажиллагааг хөрш улс дахь РЦНК мэтийн байгууллагын халхавчин дор явуулдаг гэж Ю.Швец ярьдаг!!

11 4

Зочин 192.42.116.195 2025.07.10

Монголчууд бид наадамдаа анхаарч байхад гадны гар хөл болсон урвагч уяахуяа тролл шаахайнууд нөгөө л зохиомол дэмий балай хов живээ базсаар, ккк

3 8

Зочин 192.42.116.195 2025.07.10

Английн ерөнхий сайд асан шүүрэн толгойт Борис Жонсон - Надад Орос Украйн хэн ялах нь огтхон ч сонин биш байна, надад Орос Украйн байлдаж байх л сонин байна! Яагаад гэвэл тэд бүгд адилхан Оросууд"

3

Зочин 103.57.93.94 2025.07.14

Оросууд даян дэлхийн улс орнуудын тусгаар тогтнолыг хамгаалж байна, Барууны ноёрхолыг ОХУ-аас өөр хэн тогтоож чадах юм

1 2

Зочин 66.181.188.189 2025.07.10

Эргуу этгээд юм.

10 13 Хариулах

Зочин 202.126.90.67 2025.07.10

ЛОНДОН ЗУРААЧ ЧУХАМХҮҮ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ. THANKS

11 6

zochin 103.212.116.48 2025.07.10

RCNK-g haah heregtei

12 4 Хариулах

zochin 202.72.245.205 2025.07.10

yg chaaj charagdaach , al ch daramtiin bid er diildeggui

Хариулах

өтөг гөрөөс 66.181.190.128 2025.07.10

цагаан баавгайг битгий бодоорой гэсиймөө

Бадарч тахар 66.181.185.185 2025.07.10

Одоо Путин үхэж л болохгүй ! Гэнэт алагдсан ч гэсэн орлон тоглогч нь хэсэг хугацаанд ч захирах хэрэгтэй байна ! Путин үхчивэл Орос задрана бутрана ! төв болон бүс нутгуудын засгийн эрхийн төлөө бүлэглэлүүдийн иргэний дайн эхлэнэ дэгдэнэ ! Тэр үёд Япон Курилын арал Сахалин хоёрыг авна ! Амёрик Камчатк Чукотк хоёрыг ! Хятад Алс Дорнод ар Монгол хоёрыг авна ! Финүүд Карeлийг ! Гёрман юмуу Польш хоёрын нэг нь Калининград мужийг авна ! Азёрбайжан Дагёстаныг ! Гүрж хоёр Осёт Абхазыг авна ! Укриан Крым Донбасс дээр нэмээд Кубаныг авна ! Англи Арктикийн том арлуудаас нь авна ! Ингэж хуваая гэж нууц тохирсон бөйна ! Путин минь үхэж л болохгүй шүү ! Тэгвэл энэ муу зураачаас эхлээд олон хүн баярлаж дэвхцэх гээд байна !!

2 14 Хариулах

Зочин 66.181.160.62 2025.07.10

Путин ах чинь хөгшин ямааны насгүй болсон доо?!

6 2

Зочин 66.181.161.9 2025.07.13

Яг ингэж хувааж аваад цөмийн зэвсгүүдийг нь устгаад,дэлхийгээрээ тайван амгалан амьдрах юмсан.Аа бас хойд со,ираны дэглэмийг унагаад

4 1

Дэл 202.55.188.123 2025.07.10

Аль ч улс өөрийнхөө эрх ашгийг 1 рд тавина жинхэнэ болгоомжилах улс бол Оросоос илүү Хятад Хятадын зөлөөн хүчний бодлого бол нэг мэдэхэд бүх юм чинь Хятад эзэнтэй болсон байна Оросууд яахав ил дээрэлхүү бодлого барьдаг хийж чадах юм маруухан

7 6 Хариулах

Зочин 202.55.188.42 2025.07.10

Оросын эсрэг хуцаад байгаа энэ зураач шиг хужаагийн шээснүүд Монголыг Хятадад худалдаж ахиухан мөнгө халааслаад барууны орнуудад хэдэн үеэрээ цатгалан амьдрах бодолтой дог оо. Социализмын үеийг санагдуулах бүх хөшөө дурсгал барилга байшинг устгах зааврыг үе үеийн төрийн удирдлагуудад шаардаж байсан талаараа ЕС асан Энхсайхан " Социализмаас капитализмд " номондоо бичсэн байдаг. Одоо РЦНК гэх түүхэн барилгыг нураах шунал нь хөдөлсөн үү ?!

5 18 Хариулах

Зочин 66.181.185.131 2025.07.12

Чи өөрөө орос шээс биш үү?

5 1

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 202.21.110.94 2025.07.10

ИХ ТОД ЗУРДАГ БОЛОВЧ ОТГОН СЭТГЭДЭГ ХҮН ЮМ . МӨРӨӨРӨӨ ЗУРГАА ЗУР, ЭНЭ АЖЛЫГ ХИЙДЭГ ХҮМҮҮС ТУСДАА БАЙДАГ ЮМ. ЕВРОПТ ӨӨРИЙГ ЧИНЬ ЭНЭ НЭГ МУУ ХЯТАД БАЙНА Л ГЭДЭГ БИЗ ДЭЭ....

7 10 Хариулах

Зочин 103.229.120.52 2025.07.16

Лондонд амьдардаг болохоор ийм юм бичиж бгаан, Москва-д амьдардаг байсан бол "Ура Россия" маягийн юм бичнэ, соц үед байсан бол "Ленин багш мандтугай" гээд бархирч өгнө ийм мэтийн хүмүүс

1 1

Зочин 202.55.188.120 2025.07.10

Хол очиж хуц!!! Хөлсний троль биеэ үнлэгч ээ!!!

5 8 Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Монгол казакстантай хиллэх шахам оршдогийн жишээ орос, хятад хоёр хоорондоо тохиролцож монголын газар нутгийг тасдаж дээрэмдэж авсан. Нүүдэлчин болох өвөрмонгол, буриадууд хашигдчихсан. Бөөгийн онгод тэнгэр: украйн ялвал монголд ээлтэй гэж хэлсэн. Бас буриад нострадамус монголын 2016 оны зөгнөлийг монгол орос, хятадыг дагаж болохгүй. Америкийн валютийн санг дагавал аврагдана гэж зөгнөсөн. Тэгээд монгол 2016 онд америкийн валютийн санг дагаж эдийн засаг нь сэргэсэн. Евро азид зөвхөн орос ордоггүй. Франц евро азид ордог. Орос францад монголд уран олборло гэж зөвлөсөн юм шиг дүгнэгдээд байгаа. Хүрэлсүхийг 2025 онд ялалтын баярт оролцохоор оросод айлчилж байх үеээр путин хүрэлсүхэд францийн ураны талаар нууц зөвлөгөө өгсөн. Валютийн санд эдийн засгийн алуурчдын төлөөлөгч тагнуулдаж элссэн байдаг.

Хариулах

Зочин 66.181.161.140 2025.07.14

Хэрэв бид Казахстантай хиллэдэг байсан бол Баян-Өлгийгөөс бол казахуудаас байлдах байса

Зочин 66.181.181.130 2025.07.10

Оросууд монголчуудыг бөөгийн тийрэн шиг шоглож

1 Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Барууныхан монголыг орос, хятадаас тусгаарлачихаж гэх яриа өнгөц ойлголтоос үүдсэн яриа

Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Америкаас монголд тохирох юмнууд байна. Галт тэрэг нь монголын эрс тэс уур амьсгальд тохирно

2 1 Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Орос сталиний хөшөөг сэргээж ссср-ыг эргээд байгуулах санаархал ажиглагдаж байна

2 Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Оросууд монголын баялагт социализмын үед шунаж байсан. Уурхай болгоноос багахан алт гардаг. Оросууд түүгээд авч байсан. Цөөн хятадууд дээр үед эрдэнэт уулаас зэс билүү алт ухаж авч байсан ам дамжсан яриа бий

3 1 Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Хөвсгөлийн бүрэнхааны фосфоритийн орд руу эрдэнэтээс төмөр зам татах гэж байсан. Тэр төслийг монголын аз ивээж оросууд түр зогсоосон байтал удалгүй социализм сөнөөд тэр төсөл зогссон

1 1 Хариулах

Зочин 66.181.190.128 2025.07.10

нөгөө юунд хэрэглэх гэж байсын. одоо шал хэрэггүй. нуурын дор. бүүр хэрэггүй үйлдэл болох байсан байгүй юу

Зочин 66.181.181.130 2025.07.10

Социализмын үед монгол оросын хараат байлаа. Монголын ерөнхий сайдуудыг оросод айлчилахад нь хөөж байлаа

2 2 Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Хот төлөвлөлтийг социализмын үед ссср-т хийлгэж монголд хэрэгжүүлдэг байлаа

Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Улаанбаатарт социализмын үед оросууд метро барих судалгаа хийж байгаад болиод тролейбус явуулсан

1 Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Цэнгэг уст хөвсгөл нуур бохирдоно гээд эрдэнэтээс хөвсгөл рүү тавих төмөр замыг сонин дээр социализмын үед эсэргүүцэж бичиж байлаа.

Хариулах

Зочин 66.181.181.130 2025.07.10

Муу хүмүүс халхавчтай байдаг

Хариулах

сдаө 103.212.162.141 2025.07.10

Сүүлийн үед оросууд манай UBSээр дамжуулан 1. Оросын ТВ 2, Оросын ФМ шууд Монголд оруулаад дураараа цацаж байна. Гэтэл оросдоо монголын нэг ч суваг, радиог зөвшөөрдөггүй. Энэ оросын ТВ Аист, ФМ-ыг шууд хорих естой.

6 4 Хариулах

Зочин 66.181.190.128 2025.07.10

чой бал хоёрын бишрэн шүтэгч. шашингүй үзлийн бүтээгдэхүүн зурагчин болтой. тэр одон металыг нэг бүрчлэн зурж. залхуутайн. лозун постер үзэл суртал