“Русская Пропаганда” & "Fake News”
Өчүүхэн би муу байтугай Германы Канцлер асан Мерхэл авхай болон барууны олон удирдагч хүртэл үүнд автсан байсан. Ямар сайндаа л “Болохоо байлаа. Онгоц явуулъя” гэж Жо Байдан өвөө Зеленскийд сандран хэлж байхав дээ. Тэгэхээр Оросыг маш сайн судалдаг америкчууд хүртэл “Русская Пропаганда” & Fake News”-д автаж “сүр хүч”-ийг нь хүлээн зөвшөөрч байсан байх нь.
“Русская Пропаганда” & “Fake News”
Оросын РЦНК гэж хэн бэ гэдгээр өмнө бичсэнээ бататгаж шинэ нийтлэл бичлээ.
Орос-Украины дайн дэгдсэний бараг маргааш нь шахуу УБ дахь РЦНК ордонд монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг цуглуулан хүний 50 мянган төгрөг тараахдаа орос нөхдийн захисан нь миний энэ гарчигт өгүүлсэн оросын хуурамч мэдээлэл буюу “Русская Пропаганда & Fake News” (оросын хамгийн хyчтэй зэвсэг) гэдгийг тараана шүү, украины ба барууны мэдээллийг монголчуудад хүргэж огт болохгүй гэж үүрэгдэж байсан тухай 50 мянга хүртсэн монгол сэтгүүлч дурсан ярьж байсансан.
Орос-Украины дайны өмнө Оросын армийн сүр хүчийг дэлхий үнэлдэг, зохих ёсоор хүндэтгэдэг байлаа. Жижигхэн Украин сүрдэж, аугаа их Америк, Европ жийрхдэг байсан нь түүхэн үнэн. Монголчууд бид Оросоос айдаг нь ч аргагүй, айсан хэрээрээ шүтдэг нь үнэн!
Ингээд дайн эхэллээ. Ялалтын марш цангинуулж, зэрэг зэвсэг хангинуулсан “Дэлхийн хоёрдугаар хүчирхэг арми” маш бардмаар Киевийг 3 хоногт, Украиныг 7 хоногт (цаанадаа 10 хоног) эзлэнэ гэж мэдэгдлээ. Үүнд эргэлзэх хүн байсан болов уу? Хөөрхий, Украин гэдэг улс ингээд дууслаа даа л гэж би лав бодсон, харамссан.
Хар залуугаасааа “Русская Пропаганда” & "Fake News” бол худал хуурмагын туйл гэдгийг мэддэг, итгэдэггүй байсан, итгэлээ алдаад багаар бодоход хагас зуу гаруй жил өнгөрөөсөн, худлаа даа, худлаа гэсэн бодол ойлголт толгой тархинаас минь салдаггүй би хүртэл Оросын хүчирхэг суртал нэвтрүүлэгт автсан байсан шүү дээ.
Өчүүхэн би муу байтугай Германы Канцлер асан Мерхэл авхай болон барууны олон удирдагч хүртэл үүнд автсан байсан. Ямар сайндаа л “Болохоо байлаа. Онгоц явуулъя” гэж Жо Байдан өвөө Зеленскийд сандран хэлж байхав дээ. Тэгэхээр Оросыг маш сайн судалдаг америкчууд хүртэл “Русская Пропаганда” & “Fake News”-д автаж “сүр хүч”-ийг нь хүлээн зөвшөөрч байсан байх нь.
Хуурамч мэдээлэл “Русская Пропаганда” буюу “Оросын Fake News” бол Оросын хамгийн хyчтэй зэвсэг гэдгийн учир нь энэ болой. Маш хүчирхэг, бүхэл бүтэн систем. Нэг 100 гаруй жилийн хур туршлагатай. Маш нөлөөтөй нь амьдрал дээр нотлогдсон. Одоо Орост энэ зэвсэг нь л үлдсэн.
Цэрэг-армийн хувьд сулхан, дайн байлдааны туршлагагүй шахам Украин улстай дөрвөн жил хагас байлдаад “Дэлхийн хоёрдугаар том арми”-ийн зэвсгийн агуулах бараг хоосров. Одоо үлдэгдлээ шавхаж байна. Ямар сайндаа ноднин “Мосфильм”-ийнхээ агуулахад байгаа Эх орны дайны хуучин Т-34 танкуудаа Путин “хүсэлт” нэрээр булаагаад авах билээ.
Цэргүүд нь илжиг угзчаад явж ч байх шиг. Фронт дээр “Лада”, “Москвич”-ээ, бүр мотоцикл уначихсан давхиж ч байх шиг. Атаканд орж байгаа нь бүр гайхалтай. Нөгөө айхтар гэх “Армата” танк нь цэргийн параддаа ч явж чадахгүй гацаж байх ч шиг. Ёстой шившгээ хутгаж байнаа.
“Нет аналогов-Ижилгүй” (өөр хаана ч байхгүй!) гэгддэг “Су-35”-нууд нь 60 жилийн настай “F16”-д арчууллаа л гэнэ. Байгаа ганц “Ту-160-Белый Лебедь” гэх стратегийн бөмбөгдөгчөө хаа хол Арктикт аваачаад нуучихсан. Агаарт гараа л бол нөгөө гайхал Украин нь чад хийчих гээд байдаг. Үндсэндээ дайралтанд ашиглах боломжгүй. Энэ чинь “сөнөсөн” л гэсэн үг биз дээ. Одоо аягүй бол өнөөхийг нь сэргэлэн украинчууд Оросын авилгач генералуудаас мэдээлэл худалдаж аваад ойртож очоод газар дээр нь устгаж хорвоо дэлхийн чихийг дэлдийлгэж ч магадгүй. Бараг л тэгнэ дээ. Оросоор дүүрэн украин үндэстэн байна, Москвад 3 сая украин байна. Жанжин штабт нь байж л таарна. Сырскийн эцэг эх Москвад амьдардаг гэхлээр ямар олиг байхав.
Атомын бөмбөгөөр хуйхлах тухай Путинээс бусад нь 3 жил амаа цангатал ярилаа. Атомын бөмбөг байгаа шүү дээ гэж үү? Тийм ээ байгаа. Гэхдээ тэр нь ч эргэлзээтэй. Хэрэглэх болтол зай ч байна, лай ч байна. Нийт 6000 гаруй цөмийн зэвсгийг энэ олон жил тасралтгүй арчилж сувилна гэдэг нь асар үнэтэй тусах юм гэнэ лээ. Оросын авилгач генералууд нь түүнээс шомбдоогүй тэсээд амьдрах уу? Дайн эхлэхэд армийнх нь автопарк яалаа, санаж байна уу?
Дугуйнууд нь дайнд ороход шаардлага хангахгүй жирийн иргэний тээврийн зориулалттай хятадын хямд дугуйнууд тавьчихсан, авто паркийн тал хагас нь таг зогсчихсоныг? “Дэлхийн хоёрдугаар том арми” авилга, хээ хахуульд нэвт идэгдсэн, бие бүрэлдэхүүн нь ёс суртхууны хувьд навс унасан байдалтай байж байна.
Атомын бөмбөг хэрэглэхээ хүрвэл холбоотнууд гээд байгаа Хятад, Энэтхэг хоёр их гүрэн, Беларусь, Словак нь ч, Оросын авилгач генералууд нь ч мөн адил татгалзана даа, гарцаагүй татгалзана. Тэд дайн хийхийг л “зөвшөөрч” дундаас нь ашиг унагахыг гол болгосон болохоос биш дэлхийгээ, өөрсдийгөө сөнөөх зорилгогүй шүү дээ.
Британи, Америк, Франц, Европ ч зүгээр хараад л сууж байв л гэж. Сонирхуулахад Британид, Лондонд Оросын цөмийн зэвсгийн аюул гээчийг тоож байгаа хүн даан ч алга. Ер нь Европ даяараа тийм байх шиг байна.
Фронт дээр гацаж зогссон тул одоо яахав гэдэг нь Оросын удирдлагын толгойны өвчин болоод байна. Нэг л арга үлдсэн. Хэзээ энэ дайн дуусдаг юм, тэр болтол “Русская Пропаганда” болон “Fake News”-ээрээ л торгооё. Тэрнийг ч харин нэг чадна шүү, бүр сурчихсан. Great Maestro! Ингэхэд “Русская Пропаганда" & "Fake News”-ээ “энхрийлэн хайрлаж” байнга тордох нь хичнээн үнэтэй ч энэ бол Оросын Төр-засгаас маш том бодлогоор стратегийн ач холбогдол өгдөг “маш хүчтэй зэвсэг” гэдгийг тэр бүр хүмүүс анзаардаггүй. Дотооддоо, ард түмэндээ манай Орос оронд бүх зүйл хэвийн байгаа, тэр ч байтугай амжилттай явна гэж ойлгуулах, харин гол өрсөлдөгч барууны орнууд, дайсан-Украин баларч сүйрч байгаа гэж тархийг нь угаах нь тэдний мэдээллийн системийн үндсэн стратеги тактик юм.
Нөлөөлөх чадвар нь гайхалтай. Миний л мэдэх ёстой хар мянган ийм жишээ бий. Алийг нь гэхэв. Харамсалтай нь мэдээлэл муутай Оросын ард түмэн үүнийг байгаагаар нь тусгаж авдаг. Өнгөрсөн 4-р сарын 1-нээс эхлэн гадаад мэдээ таг хаагдсан. Интернет- Нету болсон. Хөөрхий! Оросын ард түмэн! Бүр хэзээний СССР-ийн үеэсээ амжилттай үргэлжилж буй маш том төсөл. Ард түмнийхээ нүдийг нь боож, чихийг таглаж, амыг нь хамхиж байгаад ингэж тархийг нь мөлчийтөл угаадаг юм. Гэхдээ сэхээтнүүд нь, түүний дотор зураачид нь маньтай адил аль эрт үүнийг мэддэг, жигшдэг. Гэвч тэдний амыг янз бүрийн аргаар барьдаг. Нөлөөллийг нь хаадаг.
Нэг хуурамч мэдээллийн жишээ дурьдая. Энэ Hash Tag-ийг би сошиалаас санамсаргүй олж авсан юм.

Хоёр гурван жилийн өмнөх болов уу. Оросын тэтгэвэр сарын 12.000 рубль байх үеийнх байна. Өнөөдөр бол 15.500 рубль болж. Иймд 2025.07.26-ны өдрийн ханшид шилжүүлэн тооцоолон бодож үзлээ. Энд орос хэлээр ингэж бичиж. Hash Tag-ийн зурагт “Дэлхийн Банк хөгжингүй орнуудын тэтгэвэрийн хэмжээг харьцуулж үзлээ. Оросын дундаж тэтгэвэрийн хэмжээ нь Норвег, тэр ч байтугай АНУ-ынхаас илүү байна” гэжээ. Би үүнийг зориуд сонирхож Дэлхийн Банкны (World Bank) энэ талын мэдээллийг сонирхлоо л доо. Итгэл хараахан төрөхгүй бол уншигч Та ч бас сонирхож ороод давхар шалгаж болно шүү дээ. Бүх мэдээлэл нь ил тод байгаа.
Гэтэл бүр эсрэгээр нь ярь, бич, мэдээл, цуурхал тараа гэсэн Ленин-Сталины сургаалийн дагуу явдаг Оросын хуурамч мэдээлэл гараад ирэх нь тэр.
“Русская Пропаганда”-ын сонгодог жишээ–Hash Tag дээр рублиэр тооцож жишсэнээр бол Америкийн сарын тэтгэвэр Оросоос бараг 3.4 дахин бага (12.000:3.500) юм байх. Ингэж ард түмнээ хуурдаг. Манай олон монголчуудыг ч бас давхар хуурч байдаг. Бодит байдал дээр эсрэгээрээ Америкийнх бараг 7 дахин (15.500:1.050.000) их байна.
Австрийг бүр доош нь хийж 12.000:1.500 буюу 8 дахин бага гэж гүжирджээ. Гэтэл эсрэгээрээ Оросоос даруй 9 дахин их байх жишээтэй.
Дээрхи Hash Tag-т байгаа тоон үзүүлэлтүүдийг 2025.07.26-ны ханшаар (Оросын 79 рубль Америкийн 1 доллартай тэнцүү) харгалзан рубль, доллараар жишиж үзүүлэв. Орос 15.500 рубль=195 US$ юм биш үү?
Саяхан даа. Ковидын үеэр Оросын нэг видео контент гарч байсан. Үзэгдэл нь ийм. Нэг англи айл байна. Аав ээж, хоёр хүүхэдтэй. Тэднийх гэртээ гурван хулгана тэжээдэг юм байна. Тэд нь хайрцаг дотроо роликоо эргэлдүүлж тоглоно. Хүүхдүүд өнөө хоёроо өхөөрдөнө. Нэг өдөр хүү гаднаас орж ирээд хулгануудаа өхөөрдөх гэтэл сав нь эзгүй. Гайхсан хүү ширээний ард хоолоо идчихсэн суугаа аав ээж, охин дүү нар луугаа харна. Ээж, дүү хоёр нь уйлж нүд нь бөлцийжээ. Аав нь хүүгээ харж чадахгүй нүүр бууруулна. Ойлгомжтой юу? Тэр англи гэр бүл ковидын үеэр өлсгөлөнгийн туйлд хүрээд хөөрхий хулгануудаа идчихсэн байх нь. Оросын зохиомж энэ л дээ. Ийм л юм хийдэг.
Би үүнийг англи найз нартаа үзүүлсэн. Тэд шооконд орсон. Ингэж ард түмнээ хуурдаг. “Русская Пропаганда” гэж ийм аймаар худалч хуурамч юм байдаг юм аа гэдгийг би тэдэнд хэлсэн. Толгойгоо сэгсэрч хэлэх үг нь олдохгүй байх шиг байсан шүү.
Төгсгөлд нь хэлэхэд, дайны байдал Орост муугаар нөлөөлөх тутам Путины ойрын хүрээлэл дунд эргэлзэх, дургуйцэх явдал ил болж байна. Байсхийгээд л өндрөөс нисч үхлээ, гэнэтийн ослоор үхлээ, цаг бусаар, зуурдаар үхлээ, машинд дайрууллаа болоод явчихдаг. Гэтэл тэд нь дан авилгачид луйварчид байдаггүй. “Наад цэргийн тусгай ажиллагаа нэртэй тэнэглэлээ зогсоо!” гэж дуугарсан болгоныг “НКВД, КГБ арга”-аараа замаасаа зайлуулж байгаа нь тэр.
Путиныг солих огцруулах санаатай бүлэглэл ч бий болсон. Тэр үүнээс ихэд сэжиглэн бараг хэнийг ч өөртөө ойртуулахгүй байгаа гэсэн мэдээллүүд Британийн хэвлэл, сайтууд дотор явж байсан. Би итгэж байгаа. Яагаад гэвэл, барууны хэвлэл мэдээллийн үндсэн платформ нь бизнес байдаг юм. Хулхи бараа зараад байвал хар аяндаа бизнес нь сөнөдөг нь капитализмын өрсөлдөөний хатуу хууль. Түүнийг мэдсээр байж хуурамч мэдээлэл цацаж бизнесээ сөнөөж, амьдралаа дордуулж, нэр төрөө алдахыг хэн хүсэх билээ.
Оросынх уу? Тэс ондоо систем. “Үзэл сурталд мөнгө бүү хайрла” гэдэг өнөө л Ленин “багш”-ийнхаа сургаалийг үндэс болгож үе үеийн Төр-засаг нь 1917 оны цуст хувьсгалаас хойш 100 гаруй жилийн турш “Русская Пропаганда & Fake News”-ийг тасралтгүй, одоо ч асар их мөнгөөр хахуульдаж захиалга өгч хийлгэж (24 цагийн турш) байдаг юм.
“Дэлхийн хоёрдугаар хүчирхэг арми”-ийг арчлахаасаа илүүтэй энэ системийг мөнгө хайрлахгүй тордоно. Улаан Талбайд болдог цэргийн сүрт парад бол тархи угаалтын сонгодог хэлбэр. Тодорхой хоёрхон жишээг би дээр дурьдлаа. Хариуд нь төр засаг нь харин ч нэг хатуу хянана даа, хэвлэл мэдээллээ.
Энэ системийг хянагч “Главлит” гэдэг “мангас”-ын үүсэл гарлын тухай би “Монгол маркийн далд түүхээс” номондоо тодорхой бичсэнээ нийтлэнэ ээ.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)

“Сонин.мн”-ийн сэтгэгдэлүүд 25
Маягтын дээд тал
Таны нэр:
Сэтгэгдэл:
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.
Илгээх
Маягтын доод тал
ЗОЧИН 203.91.115.51 2025.07.30
ЭНЭ ТЭНЭГИЙН "НИЙТЛЭЛ " ҮҮДИЙН УТГА САНАА НЬ ЖИЛЭЭР ХОЦРООД ЁСТОЙ МАЛ ЮМ ДАА. БИДНИЙГЭЭ ЮУ Ч МЭДЭХГҮЙ Л ГЭЖ БОДООД БАЙНА ДАА.
3 7 Хариулах
Зочин 122.201.31.227 2025.07.30
Өөрөө ёстой Орос барааны савангаар тархиа мөлчийтөл угаалгасан маанаг уу даа чи?
7 3
Зочин 66.181.191.190 2025.07.30
Лондон зураач,,,,тодорхой сайхан бичдэг,,,бас нэг,,, авьяастай юмаа,,,,таны ажил амьдрал уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье,,,
5 2
Зочин 202.55.188.125 2025.07.30
Цагаачийг цагаа хатгана
4 5 Хариулах
Чулуунжав 59.153.114.87 2025.07.30
Сайн нийтлэлч байнаа. Ярих юм алга. Ояа нар боож үхэх нь аргагүй л дээ. Яг байгаа үнэнийг нь хэлчихээр хорсох нь аргагүй. Орос энэ дайндаа баларсан нь өдөр ирэхүйе харагдаж байна. Ояа нар минь яана даа. Бөөнөөрөө боож үхэж гай болох вий. Үрс нь анхаарал сэрэмжтэй байгаарай!!!!
10 2 Хариулах
Зочин 103.168.34.37 2025.07.30
Яг үнэнийг бичжээ. Одоо нөгөө оросоос айх айдсын синдромтой хэдэн өвгөн эмгэн, РЦНК-ын угаадсны хэдэн архичид чаг чаг хийгээд ороод ирнэ
9 2 Хариулах
Бадарч тахар 66.181.184.238 2025.07.30
Энэ дайны цөмийн шат нь ойртож байна ! Оросын байдал муудах тусам тун түргэн ойртоно ! харин сайжравал холдоно ! Нэг л өглөө дэлхий дахин шуугиад л явчихна до ! оросууд цөмийн зэвсэгээ хэрэглэсэн байна гээд л ! Бүгд зурагт ру гаа гүйлдээд л хачин юм болно ! Путин эхлээд укрианы нэг хотод цөмийн цохилт хийж агаарт хийсгэх хэрэгтэй ! ямар хот гэдгээсээ үр дүн хамаарна ! Тэгээд укриан болон барууныхан ухаан орох нуу үгүй юу гээд байдлыг хар ! Дараагийн ээлжинд сайн 100 байхад л хангалттай ! гэхдээ укрианы зүг биш өөр зүг рү !! Путинд одоо нас бага үлдсэн хүлээгээд байх шаардлагагүй болсоон ! Энэ нэг муу зураачаас эхлээд олон хүн Путиныг нэг л дутуу үнэлээд бас басаад байна ! үзүүлээд өгөөрэй !
3 9 Хариулах
Мөнхжаргал 66.181.181.65 2025.07.30
Зүлгээд хаячихна шүү. Новшоо.
3
Бадарч тахар 66.181.184.238 2025.07.30
Ахыгаа оролдоод нэмэргүй ! Путины цөмийн зөвлөгч гэх шиг ! Ээжийгээ хөхсөн хурга минь ах чинь цагтаа Афганд байлаа !
2
Зочин 202.170.65.234 2025.07.30
Оросоор п.здец , Англиар loser, Монголоор бол лалар чи бн!!!
1 1
Зочин 122.201.31.227 2025.07.30
Манай Ояа Мояа нарын даралтыг нь ихэсгэхээр нийтлэл бичжээ.. Одоо нөгөөдүүл чинь эмээ уучаад л соментоор чарлалдаад ороод ирнэ..кк
8 3 Хариулах
Зочин 122.201.31.227 2025.07.30
РЦНК нь 100 доллар тараасан гээд байсан чинь чааваас 50 -хан мянга тараасан болж байн уу..
6 2 Хариулах
Мөнхжаргал 66.181.181.65 2025.07.30
Хүн бүрт.
Зочин 59.153.113.244 2025.07.30
отгонбаяраа Монголын сэтгүүлчид РЦНК д очиж 50 мянган төгр авсан гэдэгт итгэхгүй байнаа Яагаад гээч Монголын ихэнх тв сайтуудад Оросыг муулж Украиныг магтсан ниытлэл гардаг юм Монгол дахь русофоби Английхаас дутахгүй болсон шүү Харин албан есны бодлогоо бол төвийг сахих ямөн иргэдийн нилээд хэсэг Орсыг дайнд битгий ялагдаасай гэж боддог байхаа 50 иас дээш нсныхан ялангуяа Орос ялагдвал барууны орнуудын хүсэл ьиелж Орос олон жижиг улс болж задарч манай хоыд хил дээр тогтворгүй байдал өий болж Монголын хувь заяатай шууд холбоотой үйл явдлууд болно гэж санаа зовдог байхаа Орос задарвал Сибирь тэр ёигээрээ Алс Дорнод Хчтадаас улам бүр хараат болж эрхшээлд нь орох биз Өөрөө Монголоо Европ төвөөр харах биш тусгаар тогтнолын өнцгөөс нэг бодоод үзээрэй
3 5 Хариулах
Мөнхжаргал 66.181.181.65 2025.07.30
МҮОНТВ, ТВ 9 гээд Орос ялж байна гэж шаадаг п ТВ - нүүд буй
4 2
Зочин 202.126.88.72 2025.07.30
Зассс шаа2 тэгээд оросыг үзэн яд гээд байгаамуу
1 4 Хариулах
Зураач Лондон 90.208.80.214 2025.07.31
Би хэнийг ч ятгаагүй. Гэхдээ үнэн байдал ийм юмаа гэдгийг бодит баримт, амьдралын туршлага дээрээ тулгуулан бисэн юм.
1 1
Зочин 66.181.160.77 2025.07.30
Овоо тэнэг гаруу
2 2 Хариулах
Дэл 202.55.188.84 2025.07.30
Энэ нөхөр монголын юмтай нөхдүүдийг 2 хуваагаад яах нь вэ бас нэг сумтай нөхөр гадны болсон болоогүй хов чив бичиж ядсан байна даа
1 1 Хариулах
Зөв Монгол хүн 66.181.189.67 2025.07.30
That's true! Баярлалаа, баярлалаа.
4 1 Хариулах
Зочин 66.181.191.149 2025.07.30
Украйнд том эсэргүүцлийн жагсаал болж байна. Удахгүй украйн засаг солигдож, дайнд ялагдлаа хүлээхээр болж байна. Үхсэн нохойн ацаараа ардчилал байхав, америкийн тоглоом болжээ.
3 3 Хариулах
Зураач Лондон 90.208.80.214 2025.07.31
Украйн нь Орос манай хоёртой адил авилга, хээл хахууль автсан улс. Үүнээс салахгүйгээр улс орон нь улам сулрах болно гэдгийг мэдсэн иргэд нь авилгыг эсэргүүцсэн жагсаал хийсэн юм.
Bold 77.2.158.3 2025.07.30
bga baidlig n todorhoi bichje… uni mash todorhoi jishe bol 3-n jil baildad ezelj chadagui n tow todorhoi ene neg Badarch tahar gej erin sug tsumin bumbug ged l bainga bichih yum nad orosud chin cham shig bas tim hamursan tolgoigui bolhor tsumin zewsege hereglehgui e mungutei hun uhehig husdeggui yumhar zulbadas min
2 3 Хариулах
Чулуунжав 59.153.114.87 2025.07.31
Сайн ч нийтлэл, сайн ч нийтлэлч. Ярих юм алга. Ояа нар, оросын троллууд боож үхэх нь аргагүй. Яг байгаа үнэнийг нь хэлчихээр хорсох нь аргагүй. Орос энэ дайндаа баларсан нь өдөр ирэхүйе харагдаж байна. Бүр сөнөж ч мэднэ. Тэр үед ояа нар минь яана даа. Бөөнөөрөө боож үхэж гай болох вий. Үр хүүхэд, хамаатан садан, эмнэлэгүүд анхаарал сэрэмжтэй байгаарай!!!!
1 1 Хариулах
Зочин 203.145.94.225 2025.07.31
Үнэнийг сайхан хэлж дээ

