АН ЛЭЙСЭН

ЗУЛ САРЫН ӨМНӨХ ОРОЙ


Зул сарын өмнөх орой. Клара, түүний дүү Фриц хоёр Зул сарын баярыг тэсэн ядан хүлээдэг. Авга ах Дросселмэйр жил алгасалгүй тэдэнд онцгой бэлэг барьдаг байлаа. Энэ жил Кларад тэр модон цэрэг авчир өгчээ. Цөмөөхэй! Фриц түүнийг болхи харагдаж байна гэхэд Клара түүний том алаг нүд рүү хараа салгалгүй ширтсээр байлаа. Тэр шөнө Клара шинэ найз нь самар цөмөхөөс өөр олон авьяастайг олж мэднэ. Тэр жинхэнэ гүнжид дурласан зоригтой цэрэг байжээ...

Э.Т.А Хоффманы цөмөөхэйн тухай сонгодог үлгэрээс сэдэвлэсэн энэхүү үлгэрийн номонд Ан Лэйсэн түүнийг цоо шинэ өнцгөөс харуулжээ. Нүдэнд дулаахан, анхаарал татам зургууд таныг хулганы хаан хийгээд үзэсгэлэнт Чихрийн шидэт дагины ертөнцөөр аялуулна. Тав ба түүнээс дээш насныхан болон ид шидийн ертөнцөд дурладаг хүн бүрд зориулсан ном. 


НЭПКО хэвлэлийн газар