Вьетнамыг ядуурлаас гаргаж буй тухай кино шагнал хүртэв.
Вьетнамыг ядуурлаас гаргаж буй тухай кино шагнал хүртэв.
Вьетнамыг ядуурлаас гаргаж буй тухай кино шагнал хүртэв.
Стив Форбс: “Дональд Трамп энэ киног үзэх хэрэгтэй.”
Вьетнам – Зах зээлийн эдийн засгаар ядуурлыг ялан дийлсэн нь https://www.youtube.com/watch?v=GB7qaRNaIr8 кино 2025 оны 6-р сарын 14-нд Пальм Спрингст болсон ANTHEM кино наадмаас “Олон улсын шилдэг баримтат кино” шагналыг хүртжээ.
ANTHEM кино наадам нь дэлхийн хамгийн том либертари кино наадам бөгөөд энэ жилийн арга хэмжээнд 2000 орчим хүн оролцжээ. Томаш Агенцки, Райнэр Цитэлманн нарын продюсерлож бүтээсэн энэхүү киног Америкийн эдийн засагч, профессор Марк Скаузен болон Forbes сэтгүүлийн хэвлэн нийтлэгч Стив Форбс нар танилцуулсан байна.
Киноны продюсерүүд
Форбс хэлэхдээ: “Дональд Трамп энэ киног үзэх хэрэгтэй” гэжээ. Зарим хүмүүс Трамп бусад улс орнуудыг өндөр татвараар сүрдүүлснээрээ эцэстээ бага татварт хүрэхийг зорьж байгаа гэж мэтгэдэг.“Тэр Вьетнамыг 46 хувийн татвараар сүрдүүлсэн ч Вьетнам хариуд нь харилцан татвараа тэглэх буюу нойл хувийн татвар санал болгосон. Яагаад Трамп үүнийг хүлээж авахгүй байна вэ?” хэмээн Трампын татварын бодлогыг хатуу шүүмжлэгч Форбс асуужээ.
Баримтат кинонд Вьетнам улс хэрхэн 1990-ээд оны эхээр ядуурал хүн амын 80 гаруй хувийг хамарсан дэлхийн хамгийн ядуу улсын нэг байсан улс орон өнөөдөр 3 хувийн дотор багтааж бууруулж чадсан тухай өгүүлдэг. 1990-ээд оны эхээр Вьетнамын нэг хүнд ногдох ДНБ ердөө 98 ам. доллар байсан нь Сомали, Сьерра Леоноос ч бага байв. Өнөөдөр Вьетнам нь дэлхийн хамгийн эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж буй улсуудын нэг болжээ. Хэдийгээр Вьетнам өөрийгөө “социалист” гэж нэрлэдэг ч түүний амжилтын нууц нь тодорхой капиталист зарчимд тулгуурласанд оршиж байна.
1980-аад оны сүүлээр Вьетнам “Шинэчлэл” буюу “сэргэлт” гэсэн утгатай Đổi Mới хэмээх эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Эдгээр шинэчлэл нь хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, өмчийн эрхийг нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалтад эдийн засгаа нээж, олон салбарт зах зээлийн чиг баримжаатай шинэчлэл хийсэн. 1995 оноос хойш Heritage Foundation-ийн Эдийн засгийн эрх чөлөөний индексээр Вьетнам өөрийн зиндааны улс орнуудаас дунд хамгийн өндөр оноо авсан улс болжээ.
Кинонд Вьетнамын хамгийн амжилттай талх нарийн боовны сүлжээг үүсгэн байгуулагч Као Сеу Лук зэрэг хэд хэдэн амжилттай бизнес эрхлэгчдийг онцолсон байна. Камбожоос гаралтай Лук 1970-аад онд Кхмерийн Улаан дэглэмийн үхлийн жагсаалтаас арайхийн амьд мултарч гарсан. “Би Камбожид үхлийн жагсаалтад байсан бөгөөд мөнгөгүй, хэнийг танихгүй, хэл мэдэхгүй Вьетнамд ирж байв” хэмээн өөрийн хүчээр амжилтад хүрсэн энэ бизнес эрхлэгч ярьжээ.
Мөн кинонд Вьетнамын тэргүүлэх утлагын үйлдвэрлэгч Сюан Фуонг, бизнес эрхлэгч Нгуен Куок Тхонг нар гарч, Вьетнамд бизнес эрхлэгчид болон хөрөнгөтэй хүмүүсийг өндрөөр үнэлдэг гэдгийг тайлбарлажээ. Ийм хөрөнгөтэй хүнд хандах сэтгэлгээг судалгаагаар баталсан бөгөөд Вьетнамд нийгмийн атаа жөтөө маш бага, бүр Европын олон орноос хамаагүй бага байна.
Өнгөрсөн зуунд Америк, Хятад, Япон, Францын дайнд сүйрсэн хэдий ч Вьетнамын ард түмэн бусад улсыг буруутгалгүй, ядуурлынхаа шалтгааныг өөрсдөөсөө хайжээ. Эдийн засгийн шинэчлэлээс гадна Вьетнамын амжилт нь соёлын хүчин зүйл болон онцгой сэтгэлгээнд тулгуурласан гэж дүгнэж болно. Киноны ярилцлага болон санал асуулгаас харахад өнөөдөр Вьетнамд Америкчуудын талаарх сэтгэгдэл маш эерэг байгаа бөгөөд хоёр улсын хоорондох дайныг эс харгалзсан хандлага өндөр байна.
Хөгжиж буй орнууд Вьетнамаас юуг сурч болох вэ? Бусад улс орнууд дараах сургамжийг туршлага болгох хэрэгтэй:
- Ядуурлаас гарах цорын ганц арга зам бол чөлөөт зах зээл, хөгжлийн тусламж биш.,
- Олон улсын хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа, ядуу орнуудад муу нөлөөгүй ихээхэн ашиг тустай.
- Бизнес эрхлэгчид болон хөрөнгөтөн хүмүүсийг үлгэр дуурайл болгох нь хүмүүсийг урамшуулж, улсын эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулдаг.
- Хэрвээ та өөрийн асуудлууддаа бусдыг буруутгаж, алдааныхаа шалтгааныг өөрөөсөө хайхгүй бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Энэ дүрэм улс орон, хувь хүнд ч адилхан үйлчилдэг.
Вьетнамын зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд тэгш бус байдал нэмэгдсэн ч Вьетнамын иргэд үүнийг ноцтой асуудал гэж үзэхгүй байна. Тэдний гол зорилго нь тэгш байдлыг бий болгох бус, ядуурлыг бууруулах ялан дийлэх хэвээр байна. Улс төрийн хувьд Вьетнам одоо ч гэсэн нэг намын тогтолцоотой, хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал юм.Гэвч эдийн засгийн хувьд Вьетнам уламжлалт социалист зарчмуудаас холджээ. Татварын ачаалал болон төсвийн зарлага нь барууны ихэнх орнуудаас хамаагүй бага байна.
Энэ кино нь энэ жил Манхэттэний Хүрээлэнгийн нэр хүндтэй Хайекийн Номын Шагналд нэр дэвшсэн How Nations Escape Poverty (Монгол хэлээр Улс орнууд хэрхэн ядуурлаас гардаг вэ нэрээр хэвлэгдсэн) ном дээр тулгуурласан юм.
Кино нь YouTube дээр https://www.youtube.com/watch?v=GB7qaRNaIr8