Хилчин цэрэг С.Дорж буугаа гартаа чанга атгаж шүхрээр буусан япон нисгэгч рүү шуудхан гүйжээ. Нэг хартал япон нисгэгч шүхрийнхээ дороос өндийгөөд гар буугаараа хэд хэдэн удаа С.Дорж руу буудахад чихний хажуугаар сум нь шунгинан өнгөрч байв. Япон нисгэгчийн гар бууны сум нь дууссан бололтой гар буугаа чулуудчихав. С.Дорж урдаас дайрсан япон нисгэгчийг газарт унагааж гарыг нь ард нь хүлж баривчлан олзолж авчээ. Япон нисэгчийн цүнхэнд нэгэн чухал газрын зураг байсныг олж улсдаа тушаав.
Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг.
Сансарын бүх зовлон, хүний сэтгэлийн гэмийг хэрхэн арилгаж, Нирвааны зам мөрд хэрхэн орж,Боди сэтгэлийг хэрхэн олж, Хоосон чанарыг хэрхэн онож, зургаан билиг барамидийг хэрхэн эзэмшиж,Бусдыг боловсруулагч дөрвөн хураангуйд хэрхэн суралцаж,Нууц тарний үрийг хэрхэн олохыг энэхүү””Ламрим” сударт тодорхой бөгөөд дэс дараатай өгүүлжээ.
Битлз хамтлаг байгуулагдснаас хойш 60 гаруй жилийн дараа эдүгээ 2023 оны 11-р сарын 2 -ны өдөр Битлзийн хамгийн сүүлд зохиосон “Now and Then - Одоо ба Тэр үе” хэмээх шинэ дууны клип гарлаа. Үнэхээр гайхалтай.
Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.
Зарим хүн энэ жил надад муу жил болох юм байна гэдэг. Муу жил, муу өдөргэж байдаггүй юм. Сайхан сэтгэлтэй хүнд бүх жил, бүх өдөр сайхан байдаг юм. Сайхан сэтгэлтэй хүнд муу хүн гэж байдаггүй юм.Бидний дайсан бол хүн биш. Бидний дайсан бол сэтгэлд бугшсан нисваанис юм.