Сүүлийн 20 жилд эх орноо тонож дээрэмдсэн хэдхэн олигархиуд хууль хяналтынхныг төртэй нь базчихаад даналзаж байна. Тэдэнд хууль үйлчилдэггүй юм. Ганц шуудай нүүрс машиныхаа багажинд ачсан ядуу иргэнд бол хууль үйлчлээд байдаг юм. Хамар дороос нь монголын баялаг алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсийг сая, сая тонноор хулгайлж байхад монголын төр, хууль хяналт, тагнуул, гааль, хил, мэргэжлийн хяналтын алба бүгд амандаа ус балгасан мэт дуугүй байсан нь Монгол дампуурчээ гэсэн үг.
Их Монголын морьт цэрэг орос, кипчакийн нэгдсэн армийг Калк гол дээр ялсны 800 жилийн ойд зориулав.
Өвлийн цагт залуус толгой нүцгэн явж,нимгэн хувцас өмсөж, ботинк гутал өмсөж доогуураа дулаалахыг больжээ. Гурав есийн хүйтэнд толгой нүцгэн яваа залуус өөрсдийгөө гоё гээд бодчихжээ. Жараад онд нийслэл хотын монгол бүсгүйчүүд оросыг дууриаж өвлийн цагт доогуураа трико өмсөж өвчин тусаж байсан юм гэнэ лээ. Өвлийн цагт дороосоо даарвал өвчин олдог юм. Монголчууд өвлийн цагт дулаан явах мянган лан гэдэг юм.
Хүмүүс бидний амьдралд элдэв зовлон хямрал тохиолддог. Гэвч хүн зовлон жаргалыг туулж сэтгэлээ өөрчлөн сайжруулж амар амгаланд хүрч байж л амьдрал утга учиртай болдог. Сэтгэл амгалан бол амьдрал амгалан. Амар амгалан өөрөө гэнэт хүрээд ирдэг зүйл биш. Амар амгаланг бясалгалаар олдог юм. Сэтгэлээ өөрчлөхгүйгээр хүн хичнээн шинэ хувцас өмссөн ч, хичнээн амттай хоол идсэн ч юү ч өөрчлөгдөхгүй. Учир иймд хүн сэтгэлээ өөрчлөн сайжруулж, сэтгэлээ амар амгалан болгох нь чухал. Үүний тулд хүн эхлээд сэтгэлийн элдэв хүнд ачаанаас чөлөөлөгдөх хэрэгтэй.
Монголчууд аа. Яруу тансаг төрөлх монгол хэл болон гайхамшигт босоо монгол бичиг соёлоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалъя.
Чойбалсанг шүтээд хэрэггүй дээ, Чойрын ном шүтвэл зөв замдаа орно доо. Буруу номтны нийгмийн балгаар монголчууд ард түмнээрээ архичин, тамхичин болоод одоо түүнээсээ салж чадахгүй байна. Богд гэгээний “Орос, хятадын архи, тамхийг нэг зоос болж хямдарсан ч бүү авч хэрэглэ”, “арван хар нүглийг цээрлэ” гэсэн гэсэн сургаалийг монголчууд хөсөрдүүлснээс болж ийм эмгэнэлт байдалд хүрчээ.