Aanxaa

@aanxaa
256
нийтлэл
9,228,958
уншигдсан
6,960
сэтгэгдэл

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх

Бусдыгаа хүлээн зөвшөөрөх.. энэ чанарыг сурчихвал чиний стрээс ч буурна, нийгэм ч арай нэг эрүүл саруул болох юмдаа /ялангуяа ХҮН дэмжигч нар/. Т.Дүүрэн ахын хэлсэн нэг үг байдаг юм, “Монголчууд шийдэл олох гэж биш өөрийгөө илэрхийлэх гэж хэрэлддэг” гэж. Бодууштай шүү.

Ялгаварлал

Хүнийг, ер нь л хоёр хөлтэй мичнүүдийг бүгдийг хамгийн их бухимдуулдаг зүйл нь ялгаварлал. Магадгүй бусдаас хоцрохгүй, сүрэгтэйгээ нийлж явбал цаашид амьдрах боломж их үлддэг Дарвины хувьслын шинж ч биз. Хар цагаан хэл ам гэдэг ердөө л атаа жөтөө юм. Яг одоо нийгмийг хамгийн их бухимдуулсаар байгаа зүйлс бүгдээрээ л тэгш бус хандлага, ялгаварлал байдаг юм шүү.

Эмнэлгүүд ТББ болох уу?

Одоо ч эмнэлгийн мэргэжилтнүүд сайн дураараа ТББ үүсгэх хууль эрхзүйн боломж нээлттэй, мэргэжлийн олон холбоод ажилласаар байгаа. Эмч нарын цалин хангалттай, ажиллах нөхцөл хангамж сайтай, дэлхийн хөгжингүй орнуудад эмч нар, эмнэлгийн боловсон хүчин заавал бүх асуудлаа төрөөр шийдүүлэхгүй, өөрсдөө сайн дураар холбоо, ТББ зохион байгуулалтанд ордог жишиг уг нь бий ажээ.

Шинэ 30 жил

Хамгийн их бухимдмаар, бүх зүйл тодорхойгүй байгаа нь нүүдэлчдийн хувьд “default settings”, харин хөл хорио бол нүүдэлчдийн хувьд тэвчимгүй зүйл. Нийтээрээ ковидоос гэхээсээ хөл хорионоос илүү айцгааж байна /яг үүнийг бичиж байхад +437 илрэв/.

Баруун ба Зүүн

Маш товчхондоо зүүн төвийн үзэл гэдэг нь “Амьддаа биенээ хайрлая” гэсэн утгатай бол баруун төвийн үзэл нь “Аминдаа арчаатай байцгаая” гэсэн утгатай юм. Мэдээж хэрэг аль нэг үрүү нь туйлшрахгүй бүгдээрээ л биенээ хайрлаад, аминдаа ч арчаатай амьдрах хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн нийгмийн асуудал нь “биенээ хайрлахгүй” байснаас болсон уу “аминдаа арчаагүй” байснаас болсон уу гэж асуувал арай нэг өөр бодол төрөх вий.

Боловсролын салбарын мөнгө зарахгүй шийдэл

Боловсролын салбарт мянган гоё онол ном, хурал зөвлөгөөн, хөтөлбөр Блүүк таксономи энэ тэр ярих ямар ч хэрэг алга, угаасаа хангалттай ярьчихсан. Байгаа мөнгөндөө тааруулж хамгийн үр ашигтай боловсролыг олгох тухай ярих нь нэн түрүүний ажил. Нэгдүгээрт багшийг биш хүүхдийг үнэлэх, хоёрдугаарт ШИМТ боловсрол дэмжих. Ингээд л боллоо.