1990 онд Монгол Улс аймаар их газрын тостойгоо олж мэдлээ.
#улстөр
#нийтлэл
Зурагт үзэгчид аль сувагт ямар нэвтрүүлэг үзэж буйг тодорхойлдог тоолуур хоёр жилийн өмнө Улаанбаатарт тавьсан. Английн нэг компани Максмоли хэмээх Монголын компанитай хамтарч энэ тоолуурыг ашиглалтад оруулжээ.
#нийгэм
#нийтлэл
“Дэлхийн сонгомол өгүүлэл” номыг шкафан дотроосоо олов. “Олов” гэдгийн учир нь хэсэг ном бөөнөөр нь худалдаж авсан ч олон ном дотор холилдоод тэрийг мартчихжээ. 2010 онд хэвлэгдсэн, Г.Аюурзанын сонгон орчуулсан антологи аж. Ийм шилээврийг уншилгүй зургаан жил алдчихсандаа жаахан харамсав.
#нийгэм
#нийтлэл
The greatest legacy that the Mongols handed over to Russia is the Russian governance system, and perhaps the global image of Russia as a nation.
1956 онд төрсөн, барилгын талбайн зохицуулагч мэргэжилтэй Сергей Шойгу Путины эрин үед улс төрийн гялалзсан амжилт гарган Оросын холбооны улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал болсон нь өнөөгийн тувачуудын бараг цор ганц үндэсний бахархал. Тувачууд түүнийг монгол урианхайн нэрт жанжин Сүвэдэй баатрын удам угсаа гэж итгэдэг, Шойгу ч өөрөө үүнд үнэмшдэг байх. Тува нар Сүвээдэйн 27 тонн хөшөөг босгожээ. Тувагийн урчууд зураачид Сүвээдэй, Шойгу нары хосолмол баримал, уран зураг бүтээсээр. Тувад аль олигтой болгоноо генерал Шойгугийн нэрэмжит болгосны дотор гахайн ферм ч бас багтана. Харин украин эхтэй Шойгу ядуу буурай Туваг тоодог юм болов уу? Жил бүр Ерөнхийлөгч Путинийг төрсөн нутагтаа урин авчирч Сияны нуруунд амарч, ан хийдэг. Энэ нь тувачуудын хувьд “явления Христа?"
Монголын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, халуун эх оронч Бадамдоржийг үхснээс нь хойно харлуулан гүтгэж, амны зоргоор доош хийн зүхэн харааж, доромжлолын хялбар бай болгон, түүнийгээ алдар нэр албан тушаал дэвших амар зууш болгоход ашиглаж байсан өнгөрч буй явдал өнөөгийн бидэнд нэгийг сануулж хоёрыг бодогдуулж, гурвыг харьцуулан жишүүлэхгүй байна гэж үү дээ?!