Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Монгол хэлний тайлбар толь

Монгол хэлний “толь” гэсэн үг юунаас үүссэнийг мэдэхгүй. Дүрс хардаг шилэн толь гэсэн үгтэй дүйцүүлж элдвийг лавладаг номыг толь гэсэн болов уу, эсвэл эсрэгээр үү? Толигор гэж үг бий, үүнээс үүдээд дүрс хардагийг толь гэж нэрлэх болсон байх магадлалтай.
#чөлөөт цаг #нийтлэл

Болдог бол энэ дэлхийг нэг сайн өшиглөөд авах юмсан

Би ядарч байна… Ингэж болдоггүй юм, тэгвэл арай дээр байх, ийм гашуун туршлага байх юм, цаана чинь нүх байна… Дэлхийгээр нэг ярьлаа…
#нийгэм #нийтлэл

Хэрээг “хэрээ” л гэдгээс, “бүргэд” гэж өргөмжилдөггүй

Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол. Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй холбоотой.
#эдийн засаг #нийтлэл

ОЛЗЛОГДСОН ЯПОНЧУУДААР СТАЛИН ТУСЛАВ

Үнэндээ олзлогдосдын дунд Японы армийн цэргүүд биш, дайны төгсгөл үед цэрэгт дайчлагдсан иргэд олон байлаа. Халуун гол мужид суурьшсан ердийн иргэд 1500 хүн хоморгонд баривчлагдан Монголд ачигдан иржээ. Хэлмэгдэн ирсэн энгийн иргэдийг суллах, нутаг буцаах шаардлага албан ёсоор тавьсан боловч хэн ч авч хэлэлцсэнгүй. Олзогсодын дунд хоёр эмэгтэй хүн байсныг замын турш хэн ч анзаарсангүй, зөвхөн биеийн оношлогооны үед хүйс нь илэрсэн байна. Энэ хүүхнүүд үсээ хусаад нөхрөө даган туугдаж явсаар энд иржээ.

ОЙ МОД

Ой бол экологийн систем, биогеоценоз бөгөөд мод нь амьдралын гол хэлбэр, байгалийн салшгүй хэсэг юм. Эх дэлхийн хуурай газрын 1/3 буюу 38 сая км газарт ой тархан ургадаг. Үүнээс 264 сая га буюу 7%-д нь хүн тариалсан. XXI зуун гэхэд хүн төрөлхтөн манай гараг дээр урьд өмнө нь байсан ойн талбайн 50 орчим хувийг устгасан. Дэлхийн ойн бүсийн тэн хагас нь халуун орны бүсд хамаардаг.

Путиний намтарт нэмж тодотгох нь

Леонид Млечиний бичсэн Путин хэмээх энэ ном 2012 онд Путинийг Оросын төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонсгогдсон тэр үеэр дуусч байгаа. Путин Ерөнхий сайд байхдаа Оросын Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа дөрвөн жил байсныг Төрийн Думаар шинэчилсэн хууль батлуулж зургаа болгон өөрчилж чадсан.
#чөлөөт цаг #нийтлэл