Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Түүх ингэж гуйвдаг!

Моррис Россаби нь Колумбын их сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, Хятад судлаач, араб гаралтай хүн юм. Тэрээр Дундад зууны Хятад, тухайлбал Жин, Юань, Мин улсын үеийн судалгаагаар мэргэшсэн. “Хятадын түүх”, “Жин, Юань, Мин улс”, Торгоноос тос хүртэл”, “Шанду хүртлэх аялал” зэрэг монограф бүтээл хэвлүүлжээ.
#улстөр #нийгэм #нийтлэл

МОНГОЛООР ДАЙРАХААР ТӨСӨӨЛӨГДӨЖ БУЙ ХИЙН ХООЛОЙ

Газпромын зүгээс нэг тэрбум долларын тухай аман яриа 2019 онд гарсан нь Монголын удирдлага дунд ихэд олзуурхан хэдэн жил хүүрнэлдэж байгаа боловч ийм мөнгөн дүн гэрээний хаана ч тусгагдаагүй байна. Харин гэрээнд хоолойг дагуулан км өргөн хамгаалалтын зурвас татна гэснийг олон нийт нэлээд сэжиглэнгүй харж байна. Зурвасаар Монгол улс байтугай засаг захиргааны нэгжүүд хүртэл дундуураа хуваагдана, энэ бол хамгаалах нэрийдлээр орос цэрэг чөлөөтэй нэвтрэх зурвас болно гэх мэтчилэн шүүмж хэлж байна. Оросын Монгол дахь Элчин сайд Монголын телевизээр ярихдаа Хийн хоолойг хамгаалах ажлыг оросын цэрэг дангаар хариуцана гэсэн нь олон түмний дунд бас нэг шүүмж үүсгэлээ.

ЗӨВЛӨЛТИЙН ЭХ ОРНЫ ДАЙНД АНУ, БРИТАНИ, МОНГОЛ, ТУВАГИЙН ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ

Агт морьд бол дайны үед автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун тос хэрэглэдэггүй найдвартайгаас гадна эргээд хүнсний хангалт болж чаддаг сайн талтай. Монголчууд нийтдээ 500 мянга гаруй агт морьд нийлүүлсэн нь тухайн үедээ өөр ямар ч орон нийлүүлэх бололцоогүй их тоо юм. АНУ Улаан армид 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монгол 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд СССР-т үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монгол ноосоор хийжээ. Хэдийгээр монгол “лэнд лиз” нь АНУ-ын тусламжтай харьцуулшгүй бага ч хүн амдаа харьцуулахад асар их гэж хэлж болохуйц, нөгөөтэйгүүр цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэлийн бэлэг, тусламж байлаа. Харин Монгол ленд лизийн мөнгө эргэж төлөгдсөн материал олддоггүй.

ДАРАНГУЙЛАГЧ БОЛОХ ГАРЫН АВАЛГА

2008 оны 5-р сарын 27-нд миний бие “Наадам болохгүй, найр болно” гэсэн өгүүлэл бичиж хэвлүүлсэн. Би үзмэрч, мэрэгч төлөгч биш, гээд байдал тэр талруугаа чиглээд байгаа нь аль ч эрүүл саруулаар сэтгэдэг хүнд илэрхий болж байв. Сарын дараа “долоон сарын нэгэн” болсон. Анхаарууллаа шүү, сүүлд нь намайг буруутгав аа!?

Сураггүй болооч

Лувсан өвгөн гэрээсээ гараад тэр чигтээ сураггүй болжээ. Тамхи авахаар ойролцоох дэлгүүр гарсан юмсанж. Дэлгүүрийн касс охинд зургийг нь үзүүлээд ч огт санадаггүй.
#нийгэм #нийтлэл

ТҮРЭГ БА МОНГОЛ ХЭЛНИЙ УЯЛДАА

Монгол хэлний хар, бор, шар, улаан хөх, хүрэн зэрэг өнгөний нэр түрэг угсаатны бараг бүх хэлтэй давхцдаг. Тэр байтугай угрофин язгуурын унгар хэлэнд ч эдгээр өнгөний нэршил адил байдаг нь тэд түрэг хэлнээс зээлдсэн байж магадгүй. Эдгээр нэршил өнгө заахаас гадна зүг чиг бас заадаг учраас нүүдэлчдийн хувьд нийтлэг байж болох. Хар - хойд, цагаан- урд, хөх – төв гэх мэт.“Хар Хятадын цаана цагаан хятад гэж бий, тэд тун бэрх хүмүүс” гэдэг нь вьетнамчуудыг хэлж буй хэрэг. Хубилайн арми тэнд гурав дараалж ялагдсан билээ.