1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн АИХ-ын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан.
#улстөр
#нийтлэл
Ювал Ной Харарийн бичсэн “Sapiens: Хүмүүн төрлөхтний товч цадиг” хэмээх ном хэвлэгдээд 2-3 жилийн дотор гуч гаруй хэлээр орчуулагджээ. Ийм амжилт номын ертөнцөд ховор тохиолддог.
#нийгэм
#нийтлэл
Улаанбаатар үүссэн цагаасаа л эхлээд утаатай байсаан.
Тусгай ажиллагаа (ТА) нь хууль сахиулах байгууллагууд, түүн дотор зэвсэгт хүчин ба цагдаагийн байгууллагын тусгай ажиллагааны нэг төрөл юм. ТА нь цэргийн ажиллагаанаас зорилго (тагнуул, хорлон сүйтгэл, нууц үйлдэл г.м.), арга (нууцлал, далд ажиллагаа) зэргээр ялгаатай. Цэргийн ажиллагааг зөвхөн тусгай хүчнийхэн (тагнуул, далд сүйтгэгчид г.м.) гүйцэтгэнэ.
ТА-ны зорилго нь цэргийн аргаар хүрч чадахгүй цэрэг. улс төрийн зорилтыг шийдвэрлэх явдал. ТА-ы гол шинж нь бэлтгэл, нууцлал, гэнэтийн байдал, ажиллагааны хурд юм. ТА-г сэтгэлзүйн бэлтгэлийн өндөр түвшинтэй, аль ч нөхцөлд бие даах чадвартай, даалгаврыг шийдвэрлэхэд тулгарах саад бэрхшээлийг даван туулах чадвартай цэргийн албан хаагчдын жижиг бүлгүүд гүйцэтгэдэг. ТА нь маш богино хугацаанд зорилгоо гүйцэтгээд дуусгавар болгодгоороо дайн тулалдаанаас эрс ялгаатай.
Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ ТА анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.
Нийтийн эрх ашгийг өмнөө тавин сурталдах нь хүний цаад мөн чанартай зөрчилдөнө. Иймээс чингэхийг албаддаг нийгмийн гишүүд хар аяндаа хоёр нүүртэй амьдралаар амьдрана. Аяндаа тэд нийтийн эрх ашгийг тунхаглах хэмжээгээрээ бусдын эрх чөлөө, эд мөнгөнд халдагсад болдог. “Надад ямар ч ашиг байхгүй, тэр байтугай хохиролтой, гагцхүү ард түмэн эх орноо л бодож...” гэх нялуун үг үнэмшилгүй, тэрбайтугай цаад санаа нь нэвт гялалзаж байдаг учраас ой гутмаар байдаг боловч заавал ингэж худлаа ярихыг манай нийгмийн гишүүд нэгнээсээ албатай юм шиг шаарддаг. “Надад ч ашигтай, олонд ч ашигтай” гэсэн хамгийн ойлгомжтой үгийг сонсох ч дургүй. Бид нийтээрээ худлаа ярьж хулгай хийхийг дэмжин хөхиүлдэг. Иймээс бид хар амиа бодсон, өөрийн өчүүхэн шуналдаа бусдыг золихдоо юман чинээ боддоггүй, худалч, хулгайч нарын хүн сүрэг юм.
Гэвч том мөртөө жижиг, жижиг мөртөө том монголчууд бид ер бусын хачин авиртай үндэстэн. Адилхан монголчууд байж жалгасаг нутагсаг үзэл бидний цусанд ёстой гааруу! Ямар сайндаа монголчуудын бараг бүх түүх өвөр хоорондын тэмцэл тулааны түүх байх вэ дээ! Хоорондоо бүлгэрхэхдээ заримдаа эрүүл байна уу гэж бодогдмоор.