Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

URYANKHAY REGION OR TUVANS

From the moment of joining the USSR, Tuva was considered the poorest region of Russia. According to 2017 statistics, more than 40% of the population is below the poverty line. Child poverty is at an all-time high in the country. The number of children in the structure of the population is about 35%, and most families live on welfare due to lack of work. Unemployment is 20%. The share of Tuva in the Russian economy: Industry-0.0%, Agriculture 0.2%, Trade 0.1%, Investments 0.0%. In the Russian Federation, it ranks 81st in terms of investment risk, 81st in terms of investment potential, there is practically no housing construction in Tuva, and the level of corruption and crime is one of the highest in the Russian Federation[xlii] The level of childbearing and childbearing with relatives is very high.

СЭТГЭХҮЙН ХӨХ ТОЛБО

Мэдээлэл авах үндсэн арга нь ам дамжсан яриа учраас монголчууд хэдэн мянганы турш сэтгэлгээний хувьд тас хар, цав цагаан хоёрын хооронд л амьдарч иржээ. Ертөнцийн сайн юмны цуглуулга болсон домогт баатар, муу муухайн үүр овоохой болсон муу баатар хоёрыг л танина уу гэхээс завсрын чанар, хүн, шинжийг хүлээж авдаггүй, чадвар ч мөхөс. Үе дамжсан домог нь ч тийм, эргэн тойрныхоо тухай авсан мэдээллээ ч ийм л хэлбэрт оруулан дүрсэлдэг. Ийм сэтгэлгээ нь “дайсны” дүр хийгээд үйлдлийн тухай хийсвэр зураглалыг дор нь үйлдэн, түүндээ хөдөлгөөнгүй дүгнэлт өгөх чадвартай. Ийм сэтгэлгээтэй нийгмийг аль ч хэлбэрээр жолоодоход харьцангуй хялбар байдаг бололтой. Эсэргүүцсэн, дэмжсэн зүйлээ цуу болгон дамжуулж сэтгэлзүйн бэлтгэлд оруулдаг аргыг лам нар эртнээс хэрэглэдэг байжээ. Шүүмжлэлгүй хүлээн авч, сэтгэлдээ тас хар ба цав цагаан баатрын дүрслэмж хийн хэлбэршүүлдэг сэтгэлгээ иймэрхүү бодлогын амархан олз болно.

ТУВАГИЙН ШИНЭХЭН ТҮҮХ

ТАГНЫН УРИАНХАЙ БУЮУ ТУВА гэсэн урт өгүүллийг эл сайтад гурав таслан цувуулж талбисан. Зарим уншигч нэг мөсөн бүтнээр нь тавиач гэж хүссэний дагуу гурван цувралыг нэгтгэлээ. Энэ өгүүлэл "Өдрийн сонин"-ы лхагва гаригийн цуварсан гурван дугаарт мөн нийтлэгдсэн. БААБАР ёслов. Жич: Дэлхийн хоёрдугаар дайны үед “тусгаар тогтносон” гэгдэх Тува улсаас 8 мянган тува эрчүүдийг улаан армид татаж “сайн дурынхан” гэж нэрэлжээ. Тэднээс 20 нь Зөвлөлт засгаас "Алдар" одон, 5 мянга нь медаль хүртсэн аж

ТАГНЫН УРИАНХАЙН ХЯЗГААР БУЮУ ТУВА (3)

1956 онд төрсөн, барилгын талбайн зохицуулагч мэргэжилтэй Сергей Шойгу Путины эрин үед улс төрийн гялалзсан амжилт гарган Оросын холбооны улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал болсон нь өнөөгийн тувачуудын бараг цор ганц үндэсний бахархал. Тувачууд түүнийг монгол урианхайн нэрт жанжин Сүвэдэй баатрын удам угсаа гэж итгэдэг, Шойгу ч өөрөө үүнд үнэмшдэг байх. Тува нар Сүвээдэйн 27 тонн хөшөөг босгожээ. Тувагийн урчууд зураачид Сүвээдэй, Шойгу нары хосолмол баримал, уран зураг бүтээсээр. Тувад аль олигтой болгоноо генерал Шойгугийн нэрэмжит болгосны дотор гахайн ферм ч бас багтана. Харин украин эхтэй Шойгу ядуу буурай Туваг тоодог юм болов уу? Жил бүр Ерөнхийлөгч Путинийг төрсөн нутагтаа урин авчирч Сияны нуруунд амарч, ан хийдэг. Энэ нь тувачуудын хувьд “явления Христа?"

ТАГНЫН УРИАНХАЙН ХЯЗГААР БУЮУ ТУВА (II)

Тува нь СССР-ийн бүрэлдэхүүн орсноосоо хойш өдий хүртэл Оросын хамгийн ядуу районд тооцогдсоор ирлээ. 2017 оны статистикаар хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын доод төвшинд хүрчээ. Тус улсад хүүхдийн ядуурал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хүн амын бүтцэд хүүхдийн тоо 35 орчим хувьтай байгаа бөгөөд ажлын байргүйн улмаас ихэнх гэр бүл тэтгэмж халамжаар амьдардаг. Ажилгүйдэл 20%. Орос улсын эдийн засагт Тувагийн эзлэх хувь: Аж үйлдвэрт-0.0%, Хөдөө аж ахуйд 0.2%, Бараа эргэлтэд 0.1%, Хөрөнгө оруулалтаар 0.0%. Оросын холбоон дотроо хөрөнгө оруулалтын эрсдэлээр 81 дүгээр байр, хөрөнгө оруулалтын чадамжаар 81 дүгээр байр, Тувад орон сууцны барилгажилт бараг явагддаггүй, авилга болон гэмт хэрэгийн үзүүлэлт Оросын холбоондоо хамгийн өндрийн нэг. Жалгархах, нутагрхах хамаатан саднаараа бүлэрхэх хандлага маш өндөр үзүүлэлттэй.

ТАГНЫН УРИАНХАЙН ХЯЗГААР БУЮУ ТУВА (I)