Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.

Амьдрал яах вэ, Анжелла Дэвис юу болж байна?

1995 онд Оросын Ерөнхий сайдын орлогч Давыдов гэгч Монголд айлчилж өнгөрсөн хугацаанд Монголоос ЗХУ-д тавьсан 10 тэрбум шилжих рублийн өрийг хэрхэн шийдэх талаар ярьсан юм.
#эдийн засаг #нийтлэл

ЦЭВЭР ЦУСНЫ МОНГОЛ

Гэвч том мөртөө жижиг, жижиг мөртөө том монголчууд бид ер бусын хачин авиртай үндэстэн. Адилхан монголчууд байж жалгасаг нутагсаг үзэл бидний цусанд ёстой гааруу! Ямар сайндаа монголчуудын бараг бүх түүх өвөр хоорондын тэмцэл тулааны түүх байх вэ дээ! Хоорондоо бүлгэрхэхдээ заримдаа эрүүл байна уу гэж бодогдмоор.

HITLER

Энэ өгүүлийг би 2014 онд бичихдээ өнөөдрийн Путины дэлхийн улс төрийн тайзан дээр гаргаж буй авир нь Дэлхийн хоёр дайны хоорон дахь Гитлерийнхтэй ямар нэг байдлаар тун төстэй байна гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ егөөт санааг уншигчид төдийлөн ойлгоогүй, ойшоогоогүй байх. Тэгэхээр нь тэр дор нь “Их дайны өмнөх дэлхий”, “Задарлын өмнөх Орос орон” гэж хоёр өгүүлэл мөн 2014 онд бичиж нийтэлсэн. Энэ удаа 2014 онд бичсэн “Гитлер” өгүүллийнхээ зарим газарт тодруулга хийх зорилгоор өнөө болж буй зарим төстэй байдалд бяцхан нэмэлт шургуулав.

Оюутолгой мөд сэхэхгүй

Нэгдүгээрт: 2009 оны гэрээнд Монголын тал 34 хувийг зээлээр авсан нь үндсэн гол алдаа болсон байна. Зарлагаа нөхсөний дараа ноогдол ашигаа авч эхлэх тул нөгөө тал зарлагаа нэмэх байнгын сонирхолтой, ингэхээр ноогдол ашиг автал олон жил өнгөрнө.

СОЛОНГОСТОЙ АХ ДҮҮ БОЛЖ БОЛОХ

Энэ хорвоо дээр жам ёсны юм гэж байдаг. Байгалийн хууль болгон жам ёсных. Харин нийгэмд үйлчилж байгаа дэг жаяг, зан заншил, хууль ёс болгон жам ёсных байж чаддаггүй. Ялангуяа төр зохицуулаад л, төр санаачлаад л, төр удирдаад ирэхээр л юм болгон нь жам ёсных бус болдог. Жам ёсны бус байхаараа хөгжих, үргэлжлэх, дэвжих газаргүй болон, дэндүү хиймэл болж энэ нь харин эрт орой алин боловч ёстой жам ёсоороо “үхдэг”. Үүний хамгийн тод жишээ нь ердөө 70-80 жилийн өмнө хуваагдан нийгмийн тогтолцооны хувьд шал өөр замаар явсан нэг үндэстэн болох солонгосчуудыг өнөөгийн байдал харуулж байна. ХХ зуунд явсан монголчуудын зам мөр ч Хойд Солонгос шиг байсан. Хүний нийгэм дэх жам ёсны зүйл хувь хүн, гэр бүл, хувийн өмч, хувийн хэвшлээс үүдэлтэй байдаг. Сэдэл чухам хувь хүний эрх ашигтай яв цав нийцэж байж л жам ёсны болно. Хувийн сэдлээс эх авсан, нэгэнт бий болон хэлбэршсэн жам ёсны зүйлийг улам хөхиүлэн дэмжих нь л төрийн үүрэг. Ийм төртэй улс орон л жам ёсоороо баялагт хүрдэг билээ.