Парламент гэдэг нь парлэ гэсэн франц үгээс гаралтай. (Парлэ вю фронсэ?) Энэ нь ярилцах гэсэн утгатай. Маргах, хэрэлдэх, хэлэлцэх, санал солилцох, мэтгэлцэх гээд дуртайгаараа орчуулж болно.
#улстөр
#нийтлэл
Ер нь манай парламентын гишүүд юун түрүүн Монголын харанхуй зах зээлд өөрийгөө яаж үр дүнтэй борлуулахыг тэргүүнд тавин популизм хийх дуртай. Иймээс гишүүн бүр сэнсаац тарихуйц ямар нэг сэдэв сонгон түүнээ хувьчилж авдаг. Нэг нь утаа, нөгөө нь түгжрэл, гурав дахь нь хорт хавдар, дөрөв дахь нь аль нэг уурхай гэх мэтийг сонгоод хэдийнээ эзэн суучихсан учир шинээр сонгогдсон нэг нь зах зээлийн хөдөлмөрийн хуваарьлалтыг хүндэтгэдэг ёс зүйтэй учир шинэ сэдвийн эрэлд хатна. Харамсалтай нь "эзэмшиж" буй сэдвийнхээ талаар тун ч дундхан ойлголттой тул түгшүүрийн харанга нижигнүүлдэгээс биш, сэдвийнхээ цаад утга учир, үнэхээр буруу бол түүнийг хэрхэн засах болон дэмжих талаар таг. Бүх сэдвүүд нэг л эмчилгээтэй байдаг нь: хориглох, хаах, шийтгэх, устгах, нураах, алж өгөх, цусыг нь холих, нармайг нь нээх...
Өө би чинь үхчихсэн шүү дээ. Өөрийгөө үхчихснийг таг мартчиж. Энэ хорвоод би байхгүй. Би эхнэрээ хөөж явуулсан, харин энэ хорвоо намайг хөөгөөд явуулсан. Би гэж хүн байхгүй… Декарт худалч!
#декарт
Уyл нь мaнaй Бaт-Yүл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, үe үeийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын Yүлэн зapдaс-ын ойлголтооp ч, xүн төpөлxтний нийтлэг ёс зүйн yтгaap ч шyдаргa л xүн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгүүлэx, цaй yyж xов xөөpөлдөx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, үнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгүй л дээ.
Сонихролтой сэдэв. Би Би Си агентлагийн сайтад сая гарсан өгүүллийг орчуулав.
Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн нэрийдлээр Конгрессийг алгасан гаалийн татвар ногдуулдаг. Үүнийгээ тэрээр гадаад улс орнуудад ч, Америкийн бизнесчидэд ч дарамт учруулах хөшүүрэг болгон ашигладаг.
Тийм учраас гаалийн татварын эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийн талаарх эдийн засагчдын тайлбарууд Америкийн 78 настай ерөнхийлөгчийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөж чадахгүй бололтой. Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа татвар нэмсэнээрээ их бахархдаг. Эдгээр гаалийн тарифын ихэнх нь одоо ч хэвээр байгаа. Жо Байдэний удирдлага дорх Ардчилсан намынхан ч протекционизмд дуртай бололтой.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.