Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 30 жил болжээ. Энэ хооронд Үндсэн хуульд хоёр удаа засвар орсон. Гэвч сүүлийн үед Үндсэн хуулин дахь Төрийн байгууламж, сонгуулийн зарчим, эрх мэдлийн хуваарилалтын талаар шүүмжлэл өрнөх боллоо. Одоо үйлчилж буй Үндсэн хуулин дахь төрийн байгууламж шилжилтийн үеийн үүрэг зорилгоо хангасан бөгөөд цаашид улс орон тогтвортой, илүү шударга тогтолцоотой болохын тулд Үндсэн хуулинд зарим өөрчлөлт оруулах хэрэгтэй тухай санал өрнөх болов. Үүнд зориулж хэлэлцүүлэгт нэмэр болох үүднээс Үндсэн хуулийн төрийн байгууламжийн бүлэгт бас нэгэн хувилбар санал болгож байна. Энэ нь хуулийн төсөл гэхээсээ өргөн олны хэлэлцүүлэг, мэтгэлцээн, санал бодлын хуваацалд зориулсан юм.
Ардчилсан тогтолцоо, хүний эрх зэргээс илүү чухал юм бол манай гариг дээрх энх тайван. Эгзэгтэй орнууд өөрийн нутаг дээрээ хүний эрхийг хүндэтгэж, нийгмээ ардчиллаж байна уу гэдгээс үү, эсвэл уг дарангуйлагч ямар нэг үнэ цэнээр өөрийн хамаарах газар нутгаа бүрэн хянаж чадаж байна уу гэдгийн аль нь илүү чухал вэ? Саддам Хусайн, Муамри Каддафи, Хосни Мубарак… хичнээн аймшигт муухай дарангуйлагч байсан ч, юутай ч Пандорын авдрыг олон жилийн турш таг цоожтой байлгаж чадаж байсан. Афганистан хаант улс байхад, Иранд Рэза Пахлавын дэглэм ноёрхож байхад Өрнөдийн соёл нэвтэрсэн номхон даруу улс орнууд байлаа.Эцэг хүү Ассадын бараг 60 жилийн Сири дахь дарангуйллыг түлхэн унагалаа, дэлхий даяараа баяр хөөр болж байна, харин дэглэмийг түлхэн унагаагчид нь ердөө саяхан Аль Каида, ISIS зэрэг дэлхийг донсолгосон террорист, алан хядагч байгууллагын салбар нь байсан шүү дээ
Зарим үгний гарлыг тааварлахаас өөр аргагүй. Гагарин, товчлоод гааг, гаагаа гэж дотуур богино өмд, өөрөөр хэлбэл түрсийк. Энэ нь яах аргагүй орос хүний ориг нэр, бүр сансрын нисгэгч. Бодвол алдарт нисгэгчийн бага насны тухай жараад оны сурталчилгааны кино болон гэрэл зургаас сэдэн өмссөн богино өмдөөр нь нэрэлсэн болов уу? Гагариныг доромжлох гээгүй байхаа?
Дээр үед түрийтэй гадаад гутлыг түрийтэй гэлгүй “савхин гутал”, дотоод үйлдвэрийнх бол “цагаан улт” гэдэг байлаа. Савхи гэдэг нь орос хэлний “сапоги” буюу түрийтэй гутал гэдгээс гаралтай аж. Хороом ч химийн элементийн нэр болохоос өнгөлж будсан савхи биш. Горшокийг горшоонк, ноцоосыг ноцоосог гэх мэтээр монгол дуудлага болгосон үг олон. Усны цоргыг “кран” гэсэн герман гаралтай үгээр нэрэлдэг ч, бодвол өргөгч цамхаг кранаас ялгахын тулд бололтой, “карант” гэж бид нэрэлдэг.
Би Танд хүүгийн хувиар хандаж байна. Наслалт харьцангуй өндөрссөн өнөө үед аав ээжийн минь насны олон мянган өтгөс амьд сэрүүн яваа.
#улстөр
#нийтлэл
Америкийн нэрт зохиолч Марк Твэйний Хаклибэри Финнийн адал явдал роман анх 1885 онд хэвлэгдсэн, энэ жил 140 жилийнх нь ой болж байна. Зохиол 1965 онд Г.Төмөрбатын орчуулгаар Гекельберри Финнад тохиолдсон адал явдал нэртэйгээр монгол хэлнээ буусан. Үүнээс хойш ч 60 жил өнгөрчээ. 1885 оны анхны америк хэвлэлийг энэ удаа монгол хэлнээ буулгалаа. Өнөөгийн уншигч тэр болгон мэдэхгүй олон нэршил, үйл явдлыг тухай бүрд нь товч тайлбараар тодруулав. Мөн анхны хэвлэлд оруулсан 170 орчим чимэглэл зургийг хавсаргав. Зохиолд Шэкспирийн нэлээд хэдэн шүлэглэл, Марк Твэйний өөрөө бичсэн хүүхдийн шүлэг зэргийг Б.Цэнддоо орчуулав.