Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

“НЭГ ХЯТАД” БОДЛОГЫН НААНА ЦААНА

Тайваний тусгаар тогтнох гэсэн асуудалд Бээжин тун ч эмзэг, ширүүн, эрс шийдмэг хандаж байгаа. Тайвань өөрийн тусгаар тогтнолоо зарладаг л юм бол шууд цэрэглэн довтолно гэдгээ ил тодоор мэдэгдэж байна. Тайванийг эх газартаа нэгдэхийг Бээжин яаруулахгүй байгаа боловч нөгөө талаар тусгаарлах санааг нь сонсохыг ч хүсэхгүй аж.

АЛТАН ГУРВАЛЖИH

Алтан гурвалжин дотор 1,5 сая хүн амьдарвал үүнийг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр яаж хангах вэ? Монгол мал олонтой юм чинь махны хувьд болно гэхсэнж. Гэтэл нүүдлийн мал аж ахуйн сүүгээр энэ их хүнийг хангана гэж үгүй. Иймээс эрчимжсэн мал аж ахуй хэрэгтэй. Хүнсний ногоо мөн Дэвшилийн маягтай өндөр тенологитой байх шаардлагатай. Нэгэнт төвлөрсөн том зах зээл буй болоодохвол үүнээ дагаад эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжиж л таарна. Эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд энэ гурвалжингийн газрыг хувьчлах, үгүйдээ газрын төлөөс бий болгох хэрэг гарна. Алтан гурвалжинг шууд өгөөж тааруутай нүүдлийн мал аж ахутай холилдуулахгүйн тулд тусдаа татварын хууль үйлчлэх ёстой. Тэртэй тэргүй нүүдлийн мал аж ахуйд зориулагдсан хангалттай их бэлчээр байсаар байтал энэ багашаар газар нутгийг илүү үр өгөөжтэй үйлдвэрлэлийн төв болгоход хэн ч хохирохгүй.

Болдог бол энэ дэлхийг нэг сайн өшиглөөд авах юмсан

Байж ядсан нэгэн байдгаараа хашгирч байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх…

Энхийн хар тагтаа

Буш мэдээж харцага. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш манай гаригийн хүчний тэнцвэр, аюулгүй байдал, энх тайвныг үнэн хэрэгтээ америкийн харцгууд л тогтоон авч явсан юм.
#дэлхий дахинд #нийтлэл

ШОДОРГОС ​

Хүмүүс нэг талаас аль болох олон шударга бус юм олж харж бархирсныг нь шударгад тоолно. өөрөөр хэлбэл хамгийн цөөн нүд ухсан хэрээг бус, хамгийн чанга гуагласан хэрээг ариун жигүүртэн, огторгуйн гарьдаар үзнэ. Нөгөө талаас яаж олсон нь хамаагүй, олзноосоо хуваалцсан нэгэнд талархана. Хулгайчид хулгайн бараа байхаас биш, хэзээ ч хувийн баялаг байдаггүй. Ингээд өөрөөс нь хулгайлаад өөрт нь эргүүлээд шавхрууг нь хялайлгахад л шударгыг нь гайхна. Хоттой хониноос нь төхөөрчихөөд цувдайных нь шөлнөөс амсуулахад буянтай, булчинтайг нь шагширна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР

Монгол улсын Ерөнхий сайд бол Монголын Засгийн газрын тэргүүн юм. Энэ алба 1912 онд Богд хаант Монгол улсын үед анх бий болжээ. 1924-1992 он хүртэл Бүгд найрамдах Монгол ард улс гэж албан ёсоор нэрлэгдэж байхад Засгийн газрын тэргүүний албан тушаал хэдэн удаа солигдсон нь: Ардын сайд нарын зөвлөлийн дарга (1924–1939) Сайд нарын зөвлөлийн дарга (1939–1990) Ерөнхий сайд (1990–1992)