Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Putin, Ukraine and Mongolia

"In this article I explain the war in Ukraine in the context of relations between Russia and »the West", especially NATO, and what this war means for Mongolia and its foreign policy." Peter Schaller was in his last two posts before retirement in 2013 German Consul General in Saint Petersburg and Ambassador to Mongolia.

ОЙ МОД

Ой бол экологийн систем, биогеоценоз бөгөөд мод нь амьдралын гол хэлбэр, байгалийн салшгүй хэсэг юм. Эх дэлхийн хуурай газрын 1/3 буюу 38 сая км газарт ой тархан ургадаг. Үүнээс 264 сая га буюу 7%-д нь хүн тариалсан. XXI зуун гэхэд хүн төрөлхтөн манай гараг дээр урьд өмнө нь байсан ойн талбайн 50 орчим хувийг устгасан. Дэлхийн ойн бүсийн тэн хагас нь халуун орны бүсд хамаардаг.

ТАХЛЫН ДАРААХ АМЬДРАЛ

Өмнөд хөршид ковидын дараагийн давалгаа эхэлсэн учир хилийн хориг мөддөө тавигдахгүй бололтой. Хойд хөрш дайны байдалд орж, дэлхий дахины эдийн засгийн хоригт орлоо. Дунд нь хавчуулагдсан Монгол орон давхар хоригт орлоо гэсэн үг. Бид Оросоос стратекийн бүрэн хамааралтай. Энэ бол шатахуун, эрчим хүч, ложистик юм. Өмнөд хөршөөс экспортын бүрэн хамааралтай. Гадагшаа зах зээлд гаргаж валют олж чадах ганц бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эд зөвхөн Хятад руу гардаг. Чухам ийм учраас л тулгарсан хүнд нөхцөлд улс орны эдийн засгийн бүтцэд яаралтай өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ - ПОЛПРЕД

Путины дэглэм Украины улбар хувьсгалтай үзэлцэж, дараа нь Гүржид довтлон газар нутгаас нь хэсэглэн булааж авсан үеэс хойш ичих нүүргүй гүтгэгч, галзуу солиотой хүн үү гэмээр цовхчигсод, дипломат ёсыг нулимагсадыг Гадаад харилцааныхаа бүхий л салбарт тавих болсны хамгийн тод томруун дүр, инээдтэй галзуу аашаараа дэлхий даяар танил болсон Мария Захарова гэгч авгай юм. Ижил төстэй фигурантууд Оросын гадаад харилцааг энд тэнд төлөөлөх болсны нэг нь Монголд 10 жил Элчин сайдаар сууж буй нэгэн.

ХУДАЛ ХУУРМАГГҮЙ АМЬДРАХУЙ

Зөвлөлтийн тэрс үзэлт зохиолч, Нобелийн шагналт Александр Солженицыныг 1974 онд Зөвлөлтөөс хөөж, иргэний харъяаллыг нь хүчингүй болгожээ. Тэрээр яг хүчээр хөөгдөн гарахынхаа өмнө Зөвлөлтийн ард түмэнд хандан энэ нээлттэй захидлаа бичиж үлдээсэн. Үүнээс 3 жилийн дараа польш оюутны дунд нууцаар тарсан уг захидлын хуулбар гар бичмэлийг олж авсан бивээр үүнийг польшоос монгол руу орчуулан мөн л нууцаар эх орондоо сайн найз нартаа тараасан. Бичгийн машинаар бичсэн яг 10 хувийг тараасан санагдана. Жилийн дараа Аюулаас хамгаалах яамны байцаагчийн ширээнд дээр дөрвөн хувь нь дэлгээтэй хэвтэж байлаа. Мэдээж би хэрэгт орсон. Өдгөө манай эх орон үг хэлэх, хэвлэн нийтлэх эвлэлдэн нэгдэх эрхээр хуульчлан хангагдсан эрх чөлөөт нийгэм болжээ. 45 жилийн өмнө орчуулсныгаа сонирхуулж байна. Алдаа, найруулга тааруу болсон, гэхдээ огт засварласангүй, оригоор нь тавьлаа. БААБАР ЁСЛОВ

ДАРАНГУЙЛАГЧИЙН ЛАВЛАХ

Нээлттэй нийгмийн оройд гарч ирсэн олон удирдагч шат дараалсан арга хэрэглэсний дараа жинхэнэ дарангуйлагч болж зарим нь цуст махчин болон хувирдаг. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах механизмгүй сул дорой байвал дарангуйлагч төрөх магадлал үргэлж нээлттэй байдаг.