Эцэст нь нийгмийн тогтолцоо буруудаад ирэхээр тухайн үед улс орныг удирдан аллагаас цөллөг хүртэл зохион байгуулж байсан этгээдүүд гэхээсээ тушаал биелүүлж цусанд гараа дүрсэн, цөллөг гадуурхалтыг биечлэн гүйцэтгэж байсан, шүүх прокуророор ялласан, ялын төлөвлөгөө уншсан хүмүүс түүхийн өмнө бүх буруутан нь болоод дуусдаг юм билээ. Гэтэл Цэдэнбал, Чойбалсангийн хөшөө дурсгал Монголоор нэг байж л байгаа биз дээ?
Тунхаглан заралсан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Бид бүгд нийгмийн өмнө, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх боловч “илүү тэгш эрхтэй” гахай сүргээрээ бий болон үе удмаа үлдээх боллоо. Эрх чөлөө маань ердын наймааны хэрэгслэл болжээ. Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна.
Ингээд Цэдэнбал Улаанбаатарт буцаж ирээд Чингисийн ой тэмдэглэх санаачлага анхлан гаргасан Төмөр-Очирыг ажлаас нь халж Баянхонгорт цөлжээ. Марк, ил захидал зэргийг хурааж устгасан, энэ талаар шүлэг зохиол гарсан байсныг хориглосон. Дадалд баригдсан Чингисийн хөшөөг нураах даалгавар хэд хэдэн удаа өгсөн боловч доод гүйцэтгэгч нар нь янз бүрийн шалтаг тоочоод гар хүрээгүй юм. Эрхбиш Монгол хүмүүс болохоор үндэстнийг нь буй болгосон тэр аугаа хүний хөшөөг нураавал нэр устайгаа түүхийн хараал болно гэдгээ сайн мэдэж байлаа. Цэдэнбал нэгэн цагт явна, Чингис хаан энэ нутагтаа үүрд үлдэнэ.
Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм.
Галиглахад маш том төөрөгдөл үүсгэдэг үсэг бол “Н” тэмдэгт юм. Бидний одоо “хамрын Н”, “хэлний Н” гэж ялгаад байгаа авиа нь уйгаржин монголоор тусдаа тэмдэгттэй ба нэгийг нь “энхлэгтэй Н” гэж нэрэлдэг. Лав л европ зүгийн хэлэнд үүнийг “ng” гэж тэмдэглэх ба оросоор ч “нг” гэж бичнэ. Үүнийг ялгахын тулд бага ангийн орос хэлний багш маань “он” буюу “тэр эр” гэсэн орос үгийг “үүнийг он сарын он биш, ооно шаргачингийн ооно-оор дуудана” гэж зааж өгч байж билээ. Монгол хэлний кирил бичлэгт үгийн бөгсөнд дуудагдах хамрийн “Н”-ийн ард “нууц” “Г” авиа байдаг нь дагавар авахаар тодордог. Жишээ нь хун гэсэн үг дагавар авахаар “хунГийн” болно. Гэтэл хүн гэсэн үг “хүний” болдог (баруун монголчууд “күнь”, ”онь” гэж хэлээд байдаг нь зөв байгаа биз?).