Далайн төвшнөөс дээш зургаан мянган метрт микроорганизм ч тэсдэггүй учир маш ховор. Ийм өндөрт хүчилтөрөгч нэн сийрэг учир ус 70 хэмд буцлана, уулчдын ярьж байгаагаар савтай мөс гал дээр тавихад ёроол хэсэг нь буцлаад байгаа мөртөө дээгүүрх мөс нь хайлдаггүй гэсэн.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хожим тодорсон Жавзандамбын IX дүр гэгч өөрийгөө Монголын шашны удирдагч гэдгээ мэдүүт Монгол руу очих гэж нэлээд хэдэн жил оролдлоо. Тухайн үеийн төрийн бодлого энэ асуудалд нэлээд хатуу хандаж байсан тул иргэний харъяалал үгүй энэ ламд виз гаргаж өгсөнгүй. Гэвч тэрээр арга саам хайсаар 1999 онд Халимагийн Элстэйд суух консулын төлөөлөгчөөс виз авч дөнгөв.
#чөлөөт цаг
#нийтлэл
1904 онд Ян Хазбэндээр толгойлуулсан англи цэрэг Төвдөд орж ирэв. Хожмын түүхэнд ил болсноор англичууд Төвдийг эзлэх гэсэн юм биш байж. Орос улсын зорилго нь зүүн урагшаа Монгол, Шинжаан, Төвдийг, баруун урагш Ираныг өөртөө нэгтгэх гэж, ингэснээр Британийн өмнөд Ази дахь колончлолтой хил нийлэх, улмаар хилээ Энэтхэгийн далай хүргэх санаатай Англитай 150 жил шөргөөцөлдсөн юм.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хүн төрлөхтөн уул уурхай ашигладаг болоод хэдий жил болснийг хэлэхэд хэцүү. Хүн буй болохоос өмнө хомо нэндэртальчууд зэвсэг багаж хийхийн тулд цахиур олзворлож байсан археологийн олдвор бий.
#эдийн засаг
#нийтлэл
1990 он гэхэд коммунист систем нуран унаж бараг тавин жил үргэлжилсэн хүйтэн дайн зогслоо. Зөвхөн хүйтэн дайны зөрчил дээр амьдарч байсан Этиоп, Ангол, Өмнөд Йэмэн, Никарагуа, Конго, Сальвадор, Камбож мэтийн орон дахь коммунист маягийн дэглэмүүд тэр дороо даган сөхөрсөн юм.
#нийгэм
#нийтлэл
Доктор Чоёгийн Даваадаш “Монголын нийгмийн шилжилтийн зарим онцлог, ээдрээ” гэсэн судалгааны өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Өдгөө Монгол орон нийгмийн нэг тогтолцооноос шал өөр тогтолцоо руу шилжилт хийж эхэлсний 25 жилийн ой тохиож байна.
#нийгэм
#нийтлэл