Наяад оны дундуур манай хүрээлэнд нэгэн англи мэргэжилтэн ирж шинэ техник дээр сургалт явуулсан юм. Түүнийг амралтын өдрөөр Өмнөговь руу дагуулж явж зугаацууллаа. Мань хүнийг хамгийн их гайхашралд оруулсан зүйл бол үнэ байлаа. Тэр үед “улаан ус” гэж нэрлэгдэх ундаа нэг шил нь түүний буусан Улаанбаатар зочид буудалд нэг төгрөг хорин мөнгө. Мань хүн дэлгүүрт уг барааг авсан чинь бас л төгрөг хорь.
#нийгэм
#нийтлэл
Түүхч, дипломатич Равдангийн Болдын бичсэн энэ өгүүллийг илүү олон хүн уншихыг нь бодож өөрийн буланд тавьлаа. Шинэ баримт олсон, олсноо нэгтгэн сүрхий дүгнэлт хийсэн энэ өгүүлэл маш сонирхолтой санагдав. Р.Болд нь Тайваны, Конгрессийн номын сангийн зэрэг олон архив ухаж Монголын нэн шинэ түүхийн цагаан толбо болсон зөндөө материалыг эргэлтэнд оруулсан нэгэн.
#нийгэм
#нийтлэл
Дэлхийн II дайн Европ, Азийг үнсэн нурам болгон сүйтгэсэн боловч дайн болоогүй Хойд, Өмнөд Америк тив эндээс мөнгөн утгаараа нэлээд хожоотой гарсан юм. Энэ дундаа байлдагч орнуудыг түүхий эд, хүнсээр илүүтэй хангаж байсан Аргентин орон маш их баяжсан. Дайн дуусах үед Аргентин нь дэлхийн хамгийн баян орны нэгд тооцогдон, эдийн засагчдын тооцоолсноор Үндэсний үйлдвэрлэлээр Канадыг гүйцээд иржээ.
#улстөр
#нийтлэл
Одоогоос 16-17 жилийн өмнө Казиногийн хэрэг гэгч мандав аа. Монголд казино байгуулах хууль гарсан, хуулийн дагуу тендэр болсон, Макаогийн нэгэн компани хөрөнгө оруулсан, үйл ажиллагаагаа эхэлсэн.
#улстөр
#нийгэм
#нийтлэл
Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо нарын намтрын ном нэгэнт хэвлэгдсэн ба удахгүй Б.Ширэндэв, Д.Намдаг, Богд хаан, Э.Оюун, Д.Сүхбаатар, Р.Чойном, Б.Чимид, Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн зэрэг олон алдартны цадиг бүтээл гарах болно. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
#чөлөөт цаг
#нийтлэл