Батзаяа

@batzaya
105
нийтлэл
3,455,485
уншигдсан
514
сэтгэгдэл

Манай үндэстний спортын царай

Хүн төрөлхтний дунд зугаа цэнгэл, тоглоом янз бүрийн үеийг туулсаар гарч ирсэн. Эхэндээ голдуу наадгай, уламжлал нэрээр цаг хугацааг элээдэг байсан бол зуун жилийн өмнөөс спорт гэсэн их айлд орох нь орж, ороогүй нь мартагдах болж. Он удаан жилийн турш яг нэг хэлбэрээр оршин тогтносон наадгай тун ховор.
#чөлөөт цаг #нийтлэл

Төгсцогтоо мэргэжлийн бокст ор!!!

Тамирчин хүн, хүний дурыг хөдөлгөж, билетээ зарж орлогоор нь амьдрах ёстой. Олон хүний дурыг хөдөлгөж буй тамирчинд билетээс гадна, ивээн тэтгэгчид мөнгө төлнө. Зөрүүлээд өөрсдийн өнгө төрх, зар сурталчилгаа болгоно. Ийм энгийн зарчим спортыг босгож ирсэн.
#чөлөөт цаг #нийтлэл

Намайг хурцалсан таны санал

Сая нэг компаниас хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагч хэн бэ гэсэн санал хураалт явуулав. Түрүүлсэн нь Англи явж Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг үзнэ. Сайхан арга хэмжээ. Санал хураалт ч явдгаараа явлаа, хэн нь Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгийн тайлбарлагч вэ гэдэг нь зурайгаад гараад ирсэн.
#чөлөөт цаг #нийтлэл

Монголын хөлбөмбөгийн шигшээ – Хөлбөмбөгийн холбоо

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг Challenge cup-2014 тэмцээн манайх шиг улсын хувьд том боломж байдаг. 2012 оны тэмцээний урьдчилсан шатанд, чанга сугалаа татаж Филиппинтэй тоглосон бол энэ удаа дөрвөн улстай хэсэгт тоглох болсон нь том давуу тал байлаа. Багаар бодоход гурав тоглоно.
#чөлөөт цаг #нийтлэл

Спортын халамж

Олимп, Дэлхийгээс медаль авсан тамирчиддаа сар бүр мөнгө өгөхөөр болов. Тэд эх орныхоо төлөө насаараа явчихаад олигтой амьдарсангүй гэсэн тайлбартай. Медаль аваагүйнууд нь эх орныхоо төлөө яваагүй болж тараах нь. Амжилт гаргасан нь сайхан амьдрахад буруудаад байх зүйл байхгүй ч, амжилт нь ганцхан тамирчний ид үетэй холбоотой.
#нийгэм #нийтлэл

Аль нь хөгжил вэ?

Оросууд анх Монголд спорт хөгжүүлэхдээ, манайхны хамгийн хурдан амжилт гаргах төрлүүдийг дэмжсэн. Учир нь коммунист улсууд Олимп, Дэлхийгээс медаль авах нь коммунизмыг хэрхэн хөгжиж буйг харуулах сайхан боломж. Ийм л шалтгаанаар чөлөөт бөхийн төрлөөр дөнгөж хоёр дахь Олимпоосоо дөрвөн медаль авсан нь спортын хувьд шинэ залуу улсын том амжилт байв.
#чөлөөт цаг #нийтлэл