Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй гэсэн томъёоллоороо Дэн Сяопин нийгмийн ямар байгуулал байх нь Хятадад гол биш гэж үзээд тэрбум хүнийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой болгох лут том зорилтыг шийдсэн бол Си Жиньпин Хятадад либераль атлаа эрс шийдэмгий шинэчлэл явуулсаар явуулсаар 2049 он гэхэд АНУ-тай зэрэгцүүлээд ирэх үү? Цаг хугацааны асуудал!
Энэхүү уулзалтад Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, НҮБ болон олон улсын бусад байгууллагын өндөр албан тушаалтай бүсгүчүүл, түүнчлэн феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого баримталдаг улс, бүс нутгийн зарим орны Гадаад хэргийн сайд нар оролцох нь Монгол Төрийн гадаад бодлогын нэг том түүхэн гавьяа болж үлдэнэ.
Монголчууд гэж ийм нэг жижиг атлаа бас аугаа үндсэнтэн байдаг юм байна, тэд маш чадварлаг, маш хичээнгүй, маш хэрсүү, эрүүл чийрэг улс хэмээн үнэлэхийг хоёр чихээрээ сонсож сууна гэдэг сэтгэл огшоосон хэрэг шүү дээ. Ялангуяа Иракт хамтран алба хашсан НАТО-гийн офицер польш хурандаа бүр бахархалтайгаар яриад байсан гээч. Энүүхэндээ гэж хэлэхэд Монгол-Польшийн орчин цагийн бат бэх харилцааны нэг үндэс нь Иракт хамтран энхийг сахиулж байсан тэр түүх байсан юм биш үү? Аззаяа гэх тэр түрүүч түүхэн гавьяатай шүү.
ШХАБ байна, 2018 онд шат ахин оролцоно хэмээн тэр үеийн Төрийн тэргүүн ам нээгээд цааш нь хөгжүүлж чадалгүй үүрдийн идэвхтэй ажиглагч дээр нь үлдээсэн бас нэг механизм үүрэг гүйцэтгэж байна уу? Үүрэг гүйцэтгэж байна уу, хуралдаж байна уу гэдэг хоёр өөр ойлголт шүү. Энэ өнцгөөс “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г товойлгон бичье.
Тогтолцоог бүрэн халж, цоо шинэ, барууны орнуудын (болж өгвөл АНУ-ын) улс төрийн намуудын тогтолцоог хуулбарлахаас аргагүй юм. Яаж? Хоёр үе шаттай!
Дэнжээ эгч маань Сэлэнгэ аймгийн нэрийн хуудас болж олон ч жил явсан даа. Аймгийн Ардын депутатуудын хурлын депутатаар, аймгийн Намын Хорооны гишүүнээр олон ч удаа сонгогдсон. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, МАХН-ын их хурлын төлөөлөгчөөр сонгогдон нийслэлд ирэх бүртээ манайд буудаг, өргөмөл охиндоо эмээ минь, аав ээж минь хайртай, тийм л дурсамж надад үлдэж дээ. Ээжтэй маань авахуулсан цэл залуугийн зургийг би нандигнан хадгалдаг.