АНУ нь сүүлийн 25 жилд тэр «ганц туйлт ертөнц»-дөө хүрэхийн тулд урьж хожид байгаагүй жишиг тогтоолоо. «Хүмүүнлэгийн интервенц», «дэглэмүүдийг солих» гэгч концепц гаргаж мөрдлөө. Тэгээд бүрэн эрхт улсуудын лидерүүдийг үзэмжээрээ халж солих, тодорхой улс орнуудыг «албадаж зэвсгийг нь хураах» гэгч практик тогтоолоо.
Үнэндээ өнгөрсөн 30 жилээ тольдвол өмнөд хөрштэйгээ “худалдаа”-г ёстой яралзуулж өглөө. Монгол Улсад олсон ашиг гэж байх нь байна, гэхдээ нийт ард түмэндээ тэр бүр нялзсангүй. Өрхийн жижиг бизнесийн хэмжээнд л хөгжлөө. Харин хойшоо харж наймаа хийсэн нь бага, бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон. Урагшаагаа хэт хэлбийгээд хойшоо гэдийсэн байдалтай.
Өнгөрсөн 30 гаруй жилд Монгол Улс, монголчууд бид яг үнэндээ капиталист нийгэм рүү шилжилт хийсэн, хийж ч байна. Өөр зам сонгоогүй. Хугацааг тооцвол 32.5 жил мөрдсөн Үндсэн хууль, улс төрийн тогтолцоо, эдэлсэн хүний эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөгөө гэв гэнэт муу муухай капитализм, Өрнөд ертөнц, АНУ, НАТО, Европын Холбоо, тэдний нийтлэг үнэт зүйлтэй холбоод гол буруутнаар нэрлэчихэж байгаа юм. Үер болж ус нь эргээсээ хальсан нь явж явж АНУ ба Өрнөдийнхний буруу гээд нэрлэчихэд тун ойртсон мэт.
Монгол Улс ШХАБ-ыг ямар нэгэн эвсэл, цэргийн холбоо гэж үзэхгүй, харин олон талт хамтын ажиллагааны чухал суваг хэмээн үздэг, 2004 онд ажиглагчийн статустай болсноосоо хойш жинхэнэ гишүүдтэйгээ мөр зэрэгцээд дээд түвшний бүх уулзалтад идэвхтэй оролцож ирсэн, тэгэх тусмаа энэ том боломжийг ашиглаад гурван улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээний байнгын механизмтай болж авсан нь гадаад бодлогын бас нэгэн том ололт юм даа.